"Гоодаль" сэтгүүлийн V сарын дугаарт
Олон нийтийн сүлжээ
бөгөөд хэрэглэгчийн өөрийн хуудас /профайл/ үүсгэх боломжит вэб сайтын тоо өдгөө янз бүрийн хэлбэрээр
зогсолтгүй өсөн нэмэгдэж байна. Тэр дундаа, Фейсбүүк гэхэд л нэг тэрбум гаруй
хэрэгчлэгчийн хуудастай болжээ. Мөн myspace, twitter,
linkedin, instagram гээд олон
нийтийн хуудсуудын жагсаалт уртаас урт үргэлжилнэ.
Гэвч өсөлт илэрхийлэх энэ олон эерэг тооны зэрэгцээ буурах, хасагдах үзүүлэлт байгааг мартаж боломгүй. Учир нь, жилд зөвхөн Фейсбүүк хэрэглэгчдээс л гэхэд долоон сая нь хорвоог орхидог аж. Чухам энэ л тоо, энэ баримт судлаачид болоод ийм төрлийн вэб сайт бүтээгдчийн толгойны өвчин болоод байна.
Бидний эргэн тойрны хэн нэгэн таалал төгсөхөд эх дэлхийнхээ хөрсөнд нутаглуулж, эсвэл чандарлан далайд хийсгэх гээд улс үндэстэн, шашин шүтлэгээс хамаараад өөр, өөрийнхөөр үддэг байв. Тийнхүү түүнтэй холбоотой дурсамж бүрээ сэтгэлдээ тээн, эд зүйлсийг нь ч нандигнан хадгалдаг жамтай билээ. Харин өдгөө цахим ертөнц дэх талийгаачийн хуудсыг хэрхэх нь асуултын тэмдэг дагуулсаар байгаа юм.
Фейсбүүк хэрэглэгчид дундажаар 500 найзтай байдаг бөгөөд энд мэдээж гэр бүлийнхэн, ангийн нөхөд, ажлын газрынхан, багын найзууд, танилууд гэхчлэн цаашилбал огт танихгүй, хэзээ ч уулзаж байгаагүй хэн нэгэн ч бий. Тэгвэл тэдэнд нас барагчийн тухай мэдээллийг хэрхэн хүргэх бас эс хүргэх вэ? Ажиглалтаас харвал дийлэнхдээ ойр дотны хүмүүс нь хананд /wall/ нь албан ёсны мэдээлэл нийтэлдэг аж. Үүний араас уртаас урт харамслын сэтгэгдлүүд хөвөрч, өчигдөр оройхон нийтэлсэн зурган дээр нь “Тэр өчигдөрхөн амьд байсан” гэх үгс гунигласан тэмдэгтийн /L/ хамт харагдана. Мөнхүү дуртай дууг нь, очих дуртай газрынх нь зургийг нийтлэх гэхчлэн найз нөхдийнх нь дурсамжит постдууд дуусдаггүй. Энэ бүхэн яг л оршуулгын газрын цахим хувилбар болж буй мэт хэмээн судлаачид тэмдэглэжээ. Түүнчлэн гэр бүлийнхэнд нь ч дарамт учруулдгийг онцолсон байв. Хагацалын тухай, үхлийн тухай бодол хэзээд л айдас, түгшүүр дагуулсаар ирдэг хийгээд дотны хэн нэгнийхээ үхэлтэй эвлэрнэ гэдэг хэн хүнээс ихээхэн тэвчээр шаарддаг нь үнэн. Энэ тухайд даруй хагас зууны өмнө Элизабет Росс үхлийг хүлээж авах таван шатлал буюу сэтгэл зүйн эсэргүүцэх-бухимдах-ярилцах-гутрах-хүлээн авах гэж шат байдаг талаар бичжээ. Тэгвэл дээр дурдсан “цахим дуртгалууд” нь яг үнэндээ дурсамжаас илүүтэй дарамт болдог гэхэд хилсдэхгүй нь.
Нөгөө талаас та амьдралдаа хэзээ ч нүүр тулж байгаагүй хэн нэгний үхлийн тухай мэдээд, нөгөө л олон дуртгалыг нь хүссэн ч, хүсээгүй ч уншина гэдэг ямар вэ? Магад та түүний нас барсан талаарх постыг үзэж амжаагүй байхад дэлгэцийн баруун дээд буланд харагдах төрсөн өдрийнх нь сануулга дээр “Happy Birthday. Wish you all the best…” гэхчлэн бичмэгц инбокст тань “Уучлаарай, тэр нас барсан. Бид дурсгалд нь зориулж хуудсыг нь хадгалж байна” гэсэн мессеж ирэх үеийг төсөөлдөө. Хүмүүс ихэнхдээ, олон нийтийн сүлжээ хуудсаар таньдаг, таньдаггүй үл хамааран найз болж, хэзээ ч харилцаж байгаагүй хэрнээ зургийг нь сониучирхан үзэж, постуудыг нь “амтархан” уншдаг болчихож. Тиймээс гэнэт л нэг өдөр ирэх үхлийн тухай мэдээ нь их, багаар цожроож, сэтгэл санаанд нь нөлөөлдөг байна. Түүнчлэн одоогоор бидэнд ийм “туршлага” тун бага байгаа бөгөөд 2011 онд Фейсбүүк нийт хэрэглэгчдийн 2 сая нь таалал төгссөн бол энэ онд 3 сая гаруй хэрэглэгч жам ёсоор нас эцэслэж мэднэ гэсэн тооцоо бий. Ингээд бодохоор 2020 он гэхэд энэ тоо хэд хүрэх бол? Гэхдээ энэ талаар бодохоос урьтан эрдэмтэд тэр үед Фейсбүүк байх уу, үгүй юу гэдэгт илүүтэй эргэлзэж байгааг саная даа.
Түүхэн талаас авч үзвэл, бид өвөг дээдсийнхээ тухай ном уншиж, хар цагаан зураг сонирхон, тухайн цаг үеийн уран бүтээлчдийн үлдээснээс судлан, шинжилдэг байв. Тэгвэл өнөө цагт хүн бүхэн амьдралынхаа цаг, мөч бүрийг цахим орчинд өөрөө ч мэдэлгүй идэвхтэйгээр тэмдэглэдэг болж. Хожим бидний үр, ач нар бие засах өрөөний толинд “эгдүүтэй” төрх гарган өөрийгөө дарсан зургийг минь харж, түүх бичиглэх нь. Миний хэрхэн амьдарч байсан, юунд дуртай, хэнд, юу гэж хэлж байсныг хүртэл үзэх нь шүү дээ. Ингээд бодохоор олон нийтийн сүлжээ хуудсан дахь “би” л миний үнэн төрх болон үлдэх болж байна. Гэвч бид жинхэнэ “би”-гээ дотооддоо буйд итгэж, найдан, дуу хоолойгоо сонсох гэж хичээдэг нь “харамсалтай”. Басхүү цахим орчинд хүмүүс хэзээ ч “дайснаа” бүртгэдэггүй нь үнэн. Харилцахыг хүссэн хүнтэйгээ л ярилцаж, өөрийн хуудсаа хүсээгүй нэгэндээ үзүүлэлгүй хааж орхидог. Эндээс миний “имиж” тэдний нүдээр л бүрдэн үлдэх нь үнэнийг өгүүлж чадах болов уу? Тэр ч бүү хэл, төрөөгүй хүүхэддээ хүртэл хуудас нээгээд тэмдэглэл үлдээх нь ихэсч байна. Ухаан орохын цагт охин, хүү минь суултуур дээр чихэр хүлхэж буй зургийг нь зуу, зуун хүн үзсэнийг хараад баярлахгүй л болов уу.
Энэ бүгдээс төсөөлөн бодвол одооноос, магад түүнээс урьтаж, эсвэл ерөөс цахим орчинд хувь хүн мэдээлэл оруулах боломж нээгдсэн тэр өдрөөс эхлэн хүмүүн бидний түүхийг бичихдээ төрсөн цагаас эхлүүлж таалал төгсөхөд цэг тавьдаг байсан нь өнгөрч, зүүний сүвэгчинд будаа тогтох хормоос л тэмдэглэн үлдээдэг болж байна. Ван Гог, Бетховен, Гитлер, Ленин гээд алдартны түүхийг бахархан уншдаг асан цаг улирч, ирээдүйд хүсвэл бөмбөрцгийн хаа нэгтээ загас барин амь зуух өвөөгийн амьдралыг ч тольдох боломжтой болох нь. Өвөө, эмээгийнхээ тухай ч хааяа нэг дурсамж ярианаас дуулдаг байсан багачуул аав, ээжээсээ ч илүү тэднийг мэддэг болох цаг биднийг хүлээж байна.

Хэвлэлийн хүрээлэн, Монголын мэдээллийн сайтуудын ассосиаци, Монголын сайтуудын холбоо хамтран "Онлайн сэтгүүл зүйн тулгамдсан асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг дөрөвдүгээр сарын 17-нд зохион байгуулсан юм. Уг хуралд тавьсан илтгэлээсээ хуваалцаж байна.
"Үндэстний Тойм" сэтгүүл, 2013-03-18 №11 (162) дугаарт гарсан бичвэр.
“Миний хувьд, эх нутгийн минь уул хайрхан
хамгийн эрхэм. Уулсын дунд, хүршгүй нэгээхэн хэсэгт цайз бариад, тэндээ амьдарч
ертөнцийн чимээнээс нуугдахыг битүүхэн хүсдэг. Гэвч боломжгүй л дээ...
Тува нутгийнхаа уулсыг би хүндлэн дээдэлдэг. Нар сая, сая жилийг элээн бүхнийг хардагтай
адил миний амьдралд юу ч тохиосон уул, ус минь намайг хүлээж л байх шиг
санагддаг. Миний нутаг. Хүүхэд насны минь дуртгалууд.”
Тувагийн
өмнө хэсэгт орших жижигхэн тосгонд мэндэлсэн дуучин Намжилын Сайнхүүгийн ер
бусын хоолойн өнгө болоод хөөмэй нь жазз болон орчин цагийн хөгжмийн хэмнэлтэй
сүлэлдэж дорнын аялгуут бүтээлийг бидний зүрхэнд өртөөлөх аж. Монгол, Шинжан,
Уйгар гээд Сибирийн нүүдэлчин, олон ястны бүлгийн өвөрмөц соёлын хэлхээнээс тэр
дотоодоо хөглөн туурвидаг гэхэд болно.
Тайзнаа
үсээ хуссан эмэгтэй хөөмэйлэн, дуулахад ямар ч үзэгч гайхах бас бишрэх
сэтгэгдэлтэй гардаг нь үнэн. Тува, Монголын хилийн зааг нутагт, дунд сургуулийн
багш нарын гэр бүлд өссөн Сайнхүү багаасаа хөөмэйд шимтэн суралцах болжээ.
Хэдийгээр дэлхий дахинаа танигдсан хөөмэйчид нь эрэгтэй хүмүүс байдаг бөгөөд
эмэгтэйчүүлд үүнийг заадаггүй ч тэр чадварлагаар өөрийгөө бэлтгэсэн юм. Мөн
дуулах урлаг, уламжлалт соёл, зан үйлийг тэрбээр эмээгээсээ өвлөсөн гэдэг ч
хөгжмийн коллежид суралцаж байсан удаатай. Гэхдээ мэргэжлийн ур чадвараас уртын
дуу, бөөгийн соёл зэрэгт илүүтэй автжээ. Харин хожмын ярилцлагадаа тэрбээр “Би Кызыл дэх сургуулиа үнэндээ хайраас болж
орхисон юм шүү дээ. Анхны нөхөр Олег Лазаревскитэйгээ тэгэхэд учирсан юм.
Москвагаас ирсэн хөгжимчин залуу өөрийн хамтлагтаа намайг авч, тэдний нөлөөгөөр
би Led Zeppelin,
Pink Floyd сонсч, бас анх удаа абстракт зураг үзэж байлаа” гэжээ.
Сайнхүү социализм задрах хүртэл нутагтаа олон хамтлаг, чуулгад ажиллаж 1990 оноос Вена хотод суурьших болжээ. Гэхдээ суурьших гэх үг зохимжгүй юм. Тэр дэлхий даяар аялж уран бүтээлээ толилуулж байв. Тоглолтоо Испаниас эхэлж Филиппин, Шинэ Зеланд цаашлаад АНУ-г зорьж Нью-Йоркоос Сиэтл хүрчээ. Тэр үед Чукотка, Красноярскаас ирсэн хамтлагуудтай нэгдэн зочид буудлаар хоног төөрүүлж, тоглолтын хөлсөнд ердөө идэх хоол авдаг байсан гэдэг. “Испанид болсон тоглолтын үеэр би арай илүү мөнгө цуглуулж, түүгээрээ тод шар өнгийн гутал авлаа. Бүр маш тод, гурван километрийн цаанаас ч гэрэлтэхээр. Мөн ээжийнхээ оёсон гоёмсог малгайгаар тод ягаан өнгийн хүрэм авч өмссөн юм. Ингээд л гудамжаар өнгөрөх хүн бүр намайг харна, би ч тэр төрхөндөө маш таатай байсан.”
Харин өдгөө түүний сонсогчид нь Сайнхүүг халимаг үс эсвэл халзан толгойгоор нь шуудхан таньдаг гэхэд хилсдэхгүй. 2000 онд Миланд гэрээтэй ажиллаж байсан түүний шинэ цомгийн өнгө төрхийг Италийн загварын бурхад бүтээж байв. Урт ноолууран даашинз өмсөөд толгой дээгүүрээ нөмөрч болохуйц ороолттой, бараг л ламын хувцас мэт байж. Тэгэхэд Сайнхүүд үсээ хусчихвал бүр догь болох санагдаж л дээ. “Азаар надад зохих шиг санагдаад л, тэр хэвээр үлдчихсэн дээ” гэж тэр дурсч байв.
Түүний шинэ төрхтэйгээр гаргасан “Хойт эхийн хот” цомог нь яах аргагүй урлагийн замналынх нь сор бүтээл билээ. Жаззын хэмнэлийг бөөгийн соёлтой сүлснээр өрнө, дорнын урлагийг нэгэн цэгт бий болгосон хэмээн хөгжим судлаачид дүгнэсэн нь бий. Түүнчлэн Сайнхүүг “Дорнын Бъёорк” гэх болсон нь цомгийн дуунуудын өвөрмөц үг, хэллэг болон хүчтэй хашгираан, гуаглах, солох чимээ, исгэрээн зэргээс улбаатай. Харин аязтай хослон сонстох үгсийг МЭӨ V зууны тэртээх буддын лам нарын тэмдэглэлээс авчээ.
Дуунуудын нэр нь ч “Ганцаардсан сэтгэл”, “Чиний доторх нүд” гэхчлэн зүрх болоод оюун санаатай холбоотой мэт. Сайнхүү өөрөө ч энэ цомгоороо хүмүүсийг сэрээн, цочроож барууны биет сэтгэлийг дорнын дотоод ахуйтай холбохыг зорьсон гэж байв.
Тэр ер нь өөрийгөө дотогшоогоо хүн гэдэг. “Олны дунд байхдаа ганцаарддаг уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Ихэнхдээ. Бараг үргэлж ч гэхэд болно. Хүмүүс хэдий намайг дуучны хувьд шүтэн биширч, хүндэлдэг ч Сайнхүү гэж яг хэн болохыг мэдэхгүй хэрнээ намайг тойрон хүрээлж, мэддэг юм шиг хандах нь хэцүү байдаг” гэж хариулжээ. Гэхдээ энэ нь уран бүтээлд нь хамаагүй гэдгийг тэр сануулдаг. Учир нь, сонсогчид нь Сайнхүүг өөрийнхөө талаар дуулдаг уу гэж асуух нь их. Эсрэгээр тэр “Би хүмүүсийн талаар болоод урсан өнгөрөх цаг хугацааны тухай дуулдаг. Бидэнд хамгийн чухал зүйл нь цаг хугацаа” гэж хариулдаг.
Одоогоос 10 гаруй жилийн тэртээд Намжилын Сайнхүү Людмила гэх жинхэнэ нэрээ сольж байв. Кызылд Доржийн Сайнхүү гэх алдартай бүжигчин хийгээд эелдэг, дур булаам эмэгтэй байсан нь тийнхүү шийдэхэд хүргэжээ. Харин одоо түүний уулзахыг, хамтран уран бүтээл хийхийг хүсдэг хүн нь Иоко Оно аж. Ижил тал нь тэд хоёул дуулдаг, дууныхаа үгийг бичдэг бас зурдаг. Сайнхүүг хүмүүс уран бүтээлч буюу дуучин, найрагч гэж мэдэх ч зурах дуртайг нь тэр бүр мэддэггүй. Цаашлаад тэрбээр өөрийгөө уран бүтээлчийн шинжээс хамгийн давамгай нь зураач гэж байв.

Тувад
төрж, Москвад боловсорч, Венад амьдарч буй Сайнхүү эх дэлхий бол миний нутаг
гэж хэлэх дуртай. Магад хаа нэгтээ аж төрөхөөс илүүтэй аян замд дийлэнх
хугацааг өнгөрүүлдэг болоод тэр биз. Нөгөөтэйгүүр түүний хүсч, тэмүүлдэг
хөгжмийн зохиолч нь ертөнц юм гэжээ. Хүмүүс, цэцэгс, одод гээд дэлхий өөрөө үй
түмэн чимээнээс бүтдэг тул хамгийн шилдэг хөгжмийн зохиолч бол эх дэлхий гэв. “Эндээс л хүн хөгжимтэй танилцаж эхэлдэг.
Хөгжмийн цагаан толгойн эхний үсэг бол байгаль. Ойд үдэш болоход алтангургалдайн
дуулахыг сонсоод шөнийн аниргүй өнгөрч үүр цайхад бүх дэлхий сэрж улам аялгуулаг
болох нь хичнээн сайхан гээч. Хүүхэд байхдаа би гэрийнхэнтэйгээ хөдөө явдаг
байлаа. Тэр үед өглөө бүрийн чимээ надад зориулсан найрал хөгжим мэт санагддаг
байсан.”
Тэгвэл барууны урлаг судлаач, шүүмжлэгчид түүнийг хоолойг түмэн янзаар хувирах чадалтай гэж бичжээ. Нэрт шүүмжлэгч Жон Айлз “Нүүдэлчин” цомгийнх нь тухай хэлэхдээ “Сайнхүүг сонсвол хүмүүнээс гарах ямар ч дуу авиа гайхалтай урлаг байдгийг мэдэрнэ” гэсэн нь ч бий. Цаашлаад эрдэмтэд түүний хоолойн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийхийг оролдож байж. Францын эрдэмтэд тодорхой хэмжилт хийхийг зорьсон бөгөөд бэлтгэлийг нь сонирхон цөөнгүй баримт цуглуулж, тэр ч бүү хэл рентгений шинжилгээ ч хийсэн байна. Харамсалтай нь ч гэх үү, тэд түүний хоолойд ямар ч биологийн онцгой нөлөөлөл үгүйг тогтоосон бөгөөд ер бусын тэр авиа гагцхүү түүний дотоод сэтгэлээс урсч буй хэмээжээ.
Сайнхүү өөрийн бүтээл бүртээ хайртай гэдэг. Хамгийн хайртай бүтээл гэх ойлголт түүнд үгүй бөгөөд шинийг хийх бүртээ өөрөөсөө улам ихийг хүлээж, түүндээ дурлаж, тэмүүлдэг аж. Тэрхүү бүхнээ мэдээж шинэ хүмүүс, шинэ орчноос эрэлхийлэх нь гарцаагүй. Үргэлж зогсолтгүй, бас хэмнэлд баригдалгүй амьдрах нь үүний үндэс юм. “Би одоогоор киноны хөгжим бичиж, дуугаа цацаж, шүлгээ нийтлүүлчихээд байна. Бас хүүхдийн зохиолч хэвлүүлсэн. Уран зурагт ч бас сонирхогчийн хэмжээнд оролдлогууд хийгээд эхэллээ. Энэ мэтчилэн хүний хийж болох бүхнийг үзнэ дээ” хэмээн тэр саяхан ярьсан юм.

Энэ ярилцлагыг 2010 онд "Cosmopolitan" сэтгүүлийн монгол хувилбарын нээлтийн ажлаар орчуулж байв.
Урнаа Чахар-Түгчи гэх энэ гайхалтай бүсгүй Өвөрмонголын баруун өмнөд хэсэгт орших Ордос сууринд мэндэлж, Шанхайн хөгжмийн консерватурт суралцаж төгсчээ. Олны талархлыг хүлээсэн таван цомог гаргаж, тэрхүү уран бүтээлүүддээ ижил хөгжмөөр өөр өөр араншинг гаргасан нь бишрэм. “Жамар”-аас сонгодог, түргэн хэмнэл мэдрэгдэх бол “Амилал”-аас тайвуун бөгөөд уудам мэдрэмж төрнө. Өдгөө түүний хоолой Дорнын их талд цуурайтаж, Монголын уламжлалт хөгжмийг орчин үеийн хэлбэртэй хослуулан, хосгүй бүтээл туурвиснаар, сонссон бүхэн шагшин магтаж буй. Тэрбээр удаан хугацааны турш Германд амьдарсны дараа Каирт ирээд байгаа. Яг энэ нүүдэл, суудалтай зэрэгцэн бид түүнээс олон асуултад хариу хүлээж байлаа. Цөөнгүй удаа хойшилсон ярилцлага минь биеллээ олж бид Урнаагийн бяцхан гэвч тал шиг уужим, уудам ертөнцөөр аялах цаг ирлээ.
-Сайн байна уу? Таны одоогийн төлөвлөгөөг сонирхож болох уу?
-Дөрөв дэх тоглолтынхоо бэлтгэлийг хийж байна. Мөн “Амилал” нэртэй Өвөрмонголын дунд сургуулийн сурагчдад зориулсан төсөл дээрээ ажиллаж байгаа. Энэ төслийн хүрээнд эцэг, эх нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг олох чадваргүй, төдийгүй өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулах мөнгөгүй 24 сурагчид туслахаар зорьсон юм. Гэхдээ энэ санхүүгийн тусламжаас илүүтэй хүүхдүүд хичээлдээ явах сонирхолтой, баяр баясгалантай болохыг харах сайхан юм.
-Та урьд нь талд өнгөрүүлсэн бага насныхаа тухай ярьж байсан. Магадгүй энэ үед уран бүтээлд тань нөлөөлсөн ямар нэг үйл явдал болж байв уу?
-Би өссөн нутаг Ордосынхоо талаар гайхалтай дурсамжуудыг тээж явдаг юм. Тал нутгийн хүмүүс байгаль эхтэйгээ дотно сэтгэлтэй, элгэн саднаараа гэртээ дуулж хуурддаг юм. Би ч мөн хичээлдээ явахдаа морин дэл дээр дуулж өссөн. Миний уран бүтээлд уудам талын амьсгаа, өссөн нутаг, гэр бүлийнхэн минь их нөлөөлсөн. Тийм ч учраас тэд бүгд миний багш. Би дуулах хичээлд суух тийм ч дуртай байсангүй. Харин эргэн тойрныхноосоо болон амьдралаас их зүйлийг сурах эрмэлзлэлтэй байлаа. Миний хөгжим бол туулсан зам, амьдралтай минь салшгүй холбоотой. Би Монголын уудам талд нүүдэлчин айлын хүүхэд болж төрж, өссөн. Тиймээс уран бүтээлийн амжилтын хүндтэй талархлыг эцэг эх минь хүлээнэ.
-Гэхдээ Монгол нутгаа орхих шалтгаан тань юу байсан юм бэ?
-Дунд сургуулиа төгссөний дараа би элсэлтийн шалгалтанд бүдэрчихсэн юм. Тийм болохоор гэртээ харих, хүнтэй гэрлэх гэсэн уламжлалт зам л намайг хүлээж байлаа. Тэгээд би аав, ээждээ зуны амралтаараа сурах хүсэлтэй байгаагаа хэллээ. Шургуу гуйсны эцэст би тэднийг ятгаж чадсан. Ингээд Хөх хотод нэг жил суралцахаар болсон. Энэ нь их хотыг зорьсон анхны минь аялал байсан юм л даа. Тэнд миний нэг найз байсан нь хожим миний хөгжмийн сургуулийн багш болсон. Би тэнд ёочингийн хичээлд сууж, монгол хэл, газар зүй гээд олон зүйлд суралцсан. Мөн бусад хүүхдүүд амарч байхад хөгжмөө тоглож давтдаг байлаа. Учир нь надад өөрийн гэх хөгжим байсангүй. Идэж, унтахаа умартаж шургуу хичээллэсэн дээ. Хагас жилийн дараа багш минь Шанхай руу шилжсэн юм. Хоёр сарын дараа түүнээс захидал ирж, намайг Шанхайн консерватуртын шалгалтанд оролцохыг санал болголоо. Ингээд ойр дотнынхоо хэнд ч хэлэлгүй галт тэргэнд суусан. Хятадаар ч сайн ярьж чаддаггүй надад энэ аялал ёстой л “өөр ертөнц” шиг санагдаж байсан шүү. Амьдралдаа анх удаа тийм олон хүнийг харж байсангүй, үнэхээр өөр, шинэ ертөнцийг нээсэн. Шанхайн консерватуртын оюутан байхдаа хийл, төгөлдөр хуур, их хуур тоглож үзэж байлаа. Тэнд хятад, өвөр монгол, төвд, турк гээд олон үндэстэн оюутнуудтай хамт сурч байсан минь сайхан санагддаг юм.
-Та Шанхайн их сургуульд очихдоо хятадаар ярьж чаддаггүй байсан гэлээ шүү дээ. Энэ танд ямар нэг байдлаар төвөг учруулж байв уу?
-Эхэндээ бусдын ярьсныг ойлгохгүй, өөрийгөө илэрхийлж ч чаддаггүй байлаа. Гэхдээ хүмүүс намайг дуулмагц зүгээр л цоо ширтээд байдаг байсан. Тэгээд нэг л өдөр аяндаа хятадаар ярьдаг болчихсон. Ер нь одоог хүртэл би ямар ч хэлийг яг л ийм байдлаар сурчихсан. Мэдээж төгс биш ч хэнтэй ч харилцаж, ойлголцож чаддаг.
-Та тэр үед ёочин сурж байжээ. Гэхдээ таны аль ч цомгоос ёочингийн тоглолт сонсч байсангүй.
-Тийм ээ. Би зөвхөн дуулдаг. Харин ёочин тоглох нь өнөөдрийн намайг урлагийн, хөгжмийн амьдралтай холбож өгсөн гүүр юм.
-Та Шанхай дахь оюутны амьдрал болон Бээжинд анхны цомгоо бичүүлж байсан үеэ дурсаач?
-Миний бодлоор тэр зам минь арай нарийн байсан юм болов уу. Өдгөө хятадууд 50 үндэстэн, ястанд хуваагдаж байна. Улс минь зөвхөн шар цэцгээр хучигдаж, бусад өнгө нь үгүй байна.
-Та Роберттой хэрхэн гэрээ хийсэн юм бэ? Түүний ямар санаа нь таны сэтгэлд хүрэв?
-Роберт Золч ч Шанхайд суралцаж байсан юм. Би түүний “Shesh” гэх маш сонирхолтой цомгийг сонсч байсан. Тухайн үед тэр хөгжмийн зохиолч Ву Виэ, Ван Виэ нарт хөгжимчин хайж байсан юм билээ. Ингээд би бэлтгэлийн үеэр нь очсон. “Crossing” бүтээлийн хувьд герман, хятад уран бүтээлчдийн хамтын, гайхалтай дуу шүү дээ.
-Хөгжим бол бүх дэлхийн хэл гэгддэг. Гэхдээ Монголын үзэгчид таны уран бүтээлийг өөр хэлбэрээр ойлгож хүлээж авна гэдэгт та итгэлтэй байна уу?
-Бүх зүйлийг зөвхөн үгээр илэрхийлэх нь хэцүү хэрэг. Миний бодлоор үндэстэн бүр өөрийн ухамсар, соёлтой, хэл язгуур нь хил хязгаар мэт утгатай байдаг байх. Гэвч бидний хэл хилтэй байх ч, аялгуунд тийм хязгаар гэж үгүй.
-Таны уран бүтээл зөөлөн, тайвуун байдаг. Энэ нь магадгүй монголын уудам талын нөлөөлөл юм болов уу?
-Үүнд ямар нэг төлөвлөсөн, зориулсан нэмэлт зүйл үгүй. Харин энэ аялгуу урсан гарч байгаа нь л энэ юм шүү дээ. Заримдаа нэг их зүйл ярих шаардлагагүй, харин арай дотно байж, мэдрэмждээ найдах нь илүү байдаг.
-Ихэнх ардын болон дэлхийн хэмжээний уран бүтээлчид амьд тоглолтыг л онцолдог. Харин Та цомог бичүүлж, үүнийг ч урлагийн хэлбэр гэж үздэг.
-Энэ таны юу сонсохыг, үзэхийг хүсч байгаагаас тэр ч бүү хэл юу мэдрэхийг хүсч буйгаас хамаарна. Би бусад уран бүтээлчдэд ямар байдгийг мэдэхгүй л дээ. Гэхдээ миний хамтран ажиллаж буй уран бүтээлчид гайхалтай хүмүүс. Дуу бүр өөр байдаг шиг, тоглолт, хором мөч бүр ч өөр шүү дээ. Цаг хугацаа, жаргалтай хормыг бид бусадтай хуваалцах дуртай. Энэ дашрамд би надад эрч хүч, урам зориг өгдөг хөгжимчид, хамтран ажиллагсаддаа талархлаа илэрхийлье.
-Та “Энигма” зэрэг электро болон этно урсгалын нийлмэл гэхчлэн өөрийн дуулалтаас өөр хэлбэрийн төслүүдийнхээ тухай яриач.
-Би ерөнхийд нь ямар нэг зүйл хэлж чадахгүй нь. Гэхдээ хөгжимчин бүр юу хийхийг хүсч буйгаа мэдэж, хийж чаддаг байх хэрэгэтэй. Мөн хамтрагч, сонсогчидтойгоо ойлголцдог, гар нийлдэг байх нь чухал.
Хүмүүсийн дурсамжаас анзаарвал хүүхэд нас нь хамгийн жаргалтай, "амттай" өдөр бүр нь тэр л үед өнгөрсөн байх шиг. "10 жилд байхад хамгийн гоё", "Оюутан нас дурсамжтай", "Ажилд орохоор тэр ч амжихгүй, энийг ч чадахгүй" гэх үгс олонтаа сонсдог байв. Энэ бүхнээс үзэхээр амьдралд "хөл тавих" буюу ажилд орох цагаас л бидний амьдралын "гунигт түүх" эхэлдэг юм уу гэж бодохоор.
Харин энэ бодлыг сөргүүлэх, магадгүй "сэхээрүүлэх" сонирхолтой видеог олж үзсэнээ хуваалцаж байна.
Өдөр, хором, мөчүүдийг өөртөө ханамжтайгаар өнгөрүүлэхгүй бол унаж явахдаа л үнэ цэнийг нь ухаарах бололтой шүү.
Энэ видео сонирхолтой санагдаад YouTube хуудас руу нь орвол Steve Cutts гэх Лондоны чөлөөт уран бүтээлч юм билээ. Зурна, урнаар барина, бас энимейшн хийнэ. Саяхан viral болоод байсан "MAN" богино видеог хүмүүс үзсэн байсан. Flash, After Effect ашиглаад эдгээрийг хийсэн нь бүр их сонирхол татав. Хийцээс гадна агуулга нь ч хөнгөн хэрнээ ухаарал өгөхөөр юм байна, үзээрэй. ;)

"Гялбаа" сэтгүүлийн зургаадугаар сарын дугаарт хөрвүүлсэн нийтлэл.
Ёоко Оногийн нэрийг дуулаагүй хүн үгүй биз.
Жон Леннон, тэдний учрал, тэдний гэрлэлт. Ёоко Оно.
Ингэхэд
тэр яг хэн юм бэ? Өнгөрсөн хагас зууны хамгийн дуулиантай хосын нэг гэдгээс өөр
таны мэдэх зүйл юу вэ? Өдгөө 79 настай энэ эмэгтэйн эрч хүч чухам хааш чиглэн
оргилдог юм бол?
Хүчирхэг
хэн нэгэнд тэр сул, дорой мэт санагдаж болох. Алган дээрээ тавьж байгаад
үлээчихмээр ч юм шиг. Тэр эрэгтэй загварын мэт дотуур хувцас өмсч, хөлөө ил
гарган зураг авахуулахдаа бага зэрэг бие барьж буйг анзаарлаа. Арьс нь суларсан
шинжгүй, целлулит гэх үг ч толгойд орохооргүй, залуухан охиных мэт гайхалтай
хөл. Басхүү бумбагар хөх нь харагдана. 79 настай эмэгтэйн бие яаж ийм
сайхнаараа байдаг юм бэ? Гайхалтай! Зөвхөн би ч биш, олон арван жилийн турш тэр олон хүнийг
ийн дуу алдахад хүргэж буй.
“Та
яаж ингэж чаддаг байна аа?” гэж асуухад тэрбээр камер луу дур булаам харснаа
“Би бол уран бүтээлч. Би хийх зүйлээ л хийж байна” гэв. Тэгэлгүй яахав, би
мартах дөхөж. Би үүнийг Ёоко Оногийн хөрөг гэж бодож байсан ч, үнэндээ энэ бол
Ёоко Оногийн бүтээсэн нэгэн хүмүүний хөрөг билээ. Түүний уран бүтээлч шинж
чанар, хувь хүний оршихуйтай нь нягт холбогдож өөрийн бүтээсэн “Онотопиа” нь
дүр байдал, амьдрал ахуй, уран бүтээл гээд бүхий л салбарт цуу алдар хийгээд
давтагдашгүй нэгэн орон зайг бий болгосон нь бахдам. Тэр бол энх тайвныг
эрхэмлэгч, кино бүтээлч, шинэ давалгаа болон олон янзын аялгуу сүлэлдсэн хөгжим
туурвигч, ер бусын намтраа өгүүлэгч, мөн шүлэгч гээд юм бүхэн түүнд хамаатай. Тэр
юу хүссэнээ л хийдэг, 60 жилийн турш ингэж л явна. Жон Ленноны залуу насны
тухай “Nowhere
Boy”
киног хийсэн Сэм Тейлор Вуд “Ёокогийн бүтээлүүд орчин
үеийн шинжтэй байдаг. Хэрэв залуу бүтээлчид харвал түүнийг цаг үеэ хэрхэн
гайхалтай мэдэрдгийг ойлгох болно” гэжээ. “Нью-Йорк Таймс”-ын кино, хөгжим
шүүмжлэгч нэгэн дүгнэлтдээ “Ёоко Оно бидэнд зориулсан бүтээлдээ өөрийн бүхнээ
зориулдаг” гэсэн удаатай.
Ёоко
Оно камерын өмнө гарахаараа дуугаа хурааж, хэтэрхий нууцлаг, зожиг гэмээр болох
аж. Тэгснээ жижиг хар хүрмээ өмсмөгц эргээд эрч хүчтэй болох ч шиг. Тэрбээр
өөрийн бие болон хэрхэн харагдаж буйдаа сэтгэл хангалуун байдаг нь онцгой энэ
эмэгтэйн чанарыг улам тодруулна. “Эхэндээ, би ийм байсан” гээд тэр гараараа
нүүрээ дарна. “Харин одоо бол...” гэхдээ хоёр гараа сүрлэгээр холдуулав. Толгой
дээрх бүрх малгай нь түүнийг үл ялиг үлгэрийн баатар мэт харагдуулна, Отто Дикс
шиг ч юм уу. Тийм болоод ч тэр үү, Ник Найт энэ малгайгаа өмсөхгүй байхыг
хүсчээ. Гэхдээ тэр үгэнд нь орсонгүй. “Ингэхгүй бол би яг өвчтөн шиг харагдаад
байдаг юм” гэв. Бид хоёулаа инээлдлээ. Хүмүүс түүнийг хошин шогийн мэдрэмжгүй
гэдэг ч, эсрэгээрээ тэр үргэлж л наргиан хийх аж. Цаашлаад “Grapefriut” дэх түүний зөвлөгөө, зурганд мөн алдартай ном, бүтээлд нь
хөгжилтэй байдал илэрхий байдгийг нь саналаа. Тэдгээр нь бид яаж амьдарвал
зохилтойг зөвлөх мэт санагддаг юм. Нөгөө талаас өөрийгөө тайзан дээрх жүжигчин,
бас үзэгч гэдгийг сануулдаг гэхэд болно. “Газрын зураг”
хэсэгт, жишээ нь “Төөрөлдөх газрын зургаа бүтээ” гэсэн
бол “1953 оны Намар” хэсэгт “Сарны үнэрийг илгээ” гэж тэр бичжээ. Одоо тэр
өөрийн үгсээ түгээхийн тулд Твиттерийг маш идэхвтэй ашиглаж байгаа. “Олж авахыг
хичээж буй эрч хүчээ өгөх болгон хувирга. Хэр ихийг хүсч байна, тэр хэрээрээ
өг. Тэгж чадвал сэтгэл хангалуун байх болно.” Дэлхий дахин дахь энх тайвны
асуудал бол түүний философийн гол хэсэг юм. Мөн мэдээллийн технологийг өөрт нь
хамгийн сайхан санагдсан зүйл хэмээн онцолдог.
Ёоко
бид 2 өнгөрснийг эргэн санагалзлаа. Би Жонн, тэр хоёртой уулзаж ярилцлага
хийхээр Аскотын гүн дэх тэдний байшин руу 1971 онд очиж байсан юм. Тэдэнд мод
үржүүлгийн газар бүхий 400 мянга гаруй м2 талбайг эзлэх тэрхүү том,
цагаан, тансаг харшаас өөр тохилог зүйл юу байх билээ. Намайг очсон эхний өдөр
Жон, Ёоко хоёр ямар нэг зүйл зөөж байх шиг бололтой байсан, би юуг нь мэдээгүй
л дээ. Тэгвэл бидний дараачийн уулзалт Нью-Йоркт тохиож байв. “St
Regis” зочид буудал дахь
өрөөнд нь дуу бичлэгийн болон кино техникийн хэрэгслүүд дүүрэн байсан юмдаг. Өөр
хэдэн өрөөнд тэр хоёрын хувцаснаас өөр зүйл харагдаагүй. Надад мэдээж тэр бүхэн
сонирхолтой санагдаж байсан ч, тэдний хувьд энгийн гэдэг нь илхэн. Миний санаж
байгаагаар лав нэг ширээн дээр цагаан хүзүүний зүүлт овоолсон байж билээ.
Ёокотой ярилцах зуур Жон хүүхдийг нь гэмтээхээс айж, сэргийлж буй асрагч
шиг түүгээр эргэлдэж байв. Ёоко түүний бүхий л хүсэл байсан юм. Үгүй ээ, хүсэл
гэх үг тохирохгүй юм байна. Магадгүй, түүнд бүхий л бие сэтгэлээрээ
“олзлогдчихсон” гэвэл илүү дөхнө. Жон надад нэг л итгэж өгөхгүй байлаа.
Хэвлэлийнхэн тэднийг ёстой л “тарчлаасаар” хэнд ч итгэхээ больж дээ. “Ёоко бол
дэлхийд хамгийн алдартай хэрнээ үл мэдэг уран бүтээлч. Хүн бүр түүний нэрийг
мэддэг хэрнээ, юу хийдгийг нь мэддэггүй” гэж тэр хурцаар өгүүлэв. Хэдхэн
хоногийн дараа Ёоко Нью-Йоркийн “Эверсон” музейн танхимд болох шоугаа толилуулж
олон тооны сэтгүүлчид дээр нэмээд “Битлз”-ийн бишрэгчдийн “бүслэлтэд” орох нь
гарцаагүй байсан. Бид нэг зочид буудалд байрлахад уур амьсгал ерөнхийдөө
ширүүхэн гэмээр байв. Ядаж л өглөө сэрэхэд цонхны тавцанг цас хуччих нь. Бүгд л
урин цагаас өмнө жаргалтай гэгч ууж суухыг бодно. Тэгээд мэдээж тооцоо нь Жон,
Ёоко хоёрынх дээр гардаг байлаа. Тиймээс гадаа тачигнах жавар, дотор юу ч биш
мэт. Би уусангүй, харин шоколадтай бялуу сонголоо. Шоу надад маш их таалагдаж,
дуусаа ч үгүй байхад нь Ёокотой учирсан Жоныг үнэхээр азтай эр юм гэсэн
дүгнэлтэд хүрэв. /Энэ дүгнэлт тийм ч түгээмэл биш байх./ Намайг явахад тэд Ёокогийн “Box
of Smile”-ийг дурсгасан юм.
Үүнийг харсан хэн бүхний царайд гэгээ тодрох нь ойлгомжтой.
Харин энэ удаад ойролцоо насны хоёр эмэгтэй арван жил тэртээх Лондоны
институт дэх “Ёоко Оно: Гэрэлд тэмүүлэх нь” гэх шинэ бүтээлийн шоуны
инээмсэглэлийн талаар ярилцан сууна. Тэр үеийн гол инстолляци нь дэлхийн олон
орны гэрэл зурагчдын авсан инээмсэглэн буй хүмүүсийн хөрөг байсан юм. “Инээмсэглэл
гэдэг бол хамгийн чухал зүйл. Үүнийг би 50 жил хүлээсэн” гэхдээ тэр
жаргалтайгаар мишээж, хацрынх нь хонхорхой улам тодорно. Тэр дэгсдүүлсэнгүй. 1964
онд гаргасан “Grapefruit”-дээ “Кино хийх гэсэн эцсийн зорилго минь ертөнцийн хүн бүрийн нүүрэнд
инээмсэглэл тодрон буйг харуулах” гэж бичжээ. Жефф Кунс, Жорж Кондо, Феликс
Бакстон, Руфус Уайэнврайт гээд олон уран бүтээлчтэй Ёокогийн тухай ярилцахад
түүний нөлөөлөл, хариуцлагатай байдал ба чин сэтгэлийг онцолж байв. Энэ бүхэн
мэдээж удаан жилийн туршлагын үр дүн биз ээ. 1950-иад оны үед Нью-Йоркт авангард
бүтээлчдийн “Fluxus”
хөдөлгөөн өрнөж Жон Кейжийн санаанаас хөгжлийн замаа
олсныг хүмүүс тэр бүр санадаггүй. Тэрхүү уран бүтээлчдийн ер бусын нэгэн үе нь
урлаг, уран сайхан дахь гоо зүйн хатуу хил хязгаарыг аймшиггүйгээр зөрчсөн нь
сэтгэл дундуур болох шалтгаан байж болох ч, “болох зүйл болдгоороо” гэх үзэл
санаагаар “сэлүүр” хийсэн тэд урлагийн нэгэн төрлийг хөгжүүлж, бий болгосон
билээ.
Ёоко Оно Кейжтэй найзууд байсан бөгөөд “Fluxus”-ийн үзэл санаагаар хөглөгдөж байв. Энэ бүхэн түүний тайз
болж, мөнгөний асуудал ч санааг нь зовоодоггүй байсан. Хэрэв чи мөнгөтэй бол
амьдралдаа шинэ нээлтүүд хийх боломжтойн дээр тэдгээр нь оргон зугтах эсвэл
амьдралын мөчлөгөө өөрчлөх гээд юу ч байж болно. Тэр үүнийгээ хийж, Леннон
галлерейд зочлон амьдралыг нь өөрчилсөн билээ.
Тэр цаг үед Лондонд байсан хэн бүхний адилаар би түүний бүх ажлыг жинхэнэ
гэж итгэж байсан. /Жон Леннон ч тэр./ Гэхдээ Бэрри Хамфрис тэгсэнгүй. 1966 онд “Indica” галлерейд “Black Bag Piece”-ийн тухай шуугих үед тэрбээр “Жинхэн биш. Бас тийм ч
сайхан биш юм” гэв. Харин “Cut Piece”, “Grapefruit” ч бас намайг уулга алдуулж, нүдийг минь нээсэн гэхэд
болно. “Grapefruit” 1964 онд хэвлэгдсэн буюу тэр нь Нью-Йоркт Ла Монте Ян
зэрэг хүмүүс түүнтэй нэгэн чиглэлээр туурвиж эхлэхээс хэдэн жилийн өмнө юм. Үүнийг
классик гэхээс ч яах билээ. Ханс Улрих Обрист түүний тэргүүлэгч шинж чанарт
дуртай хийгээд “Ёоко Оногийн нөлөөлөл улам л өсч байна, өнгөрсөн жилүүдэд
дэлхий ертөнц үүнд нь автчихлаа” гэсэн.
Тэр үргэлж л хов живийн гол бай болж цаашлаад түүнд өс санасан гэлтэй
хүмүүс ч байдаг. Энэ тухайд харамсалтай нь гэсэн шиг толгойгоо сэгсэрнээ
“Хүмүүс үргэлж л амныхаа зоргоор ярьж байдаг. Хааяа нэг ч биш, өдөр бүр,
дандаа. Тэгсэн хэрнээ миний эргэн тойронд, дотно байх гэж хичээнэ. Хэдий дотно
харилцаатай байлаа ч болгоомжтой байх хэрэгтэй” гэлээ.
Хов жив гэдэг бол түүний уран бүтээл, хөгжим, амьдрах хэв маяг, хайртай
хүмүүс, бас хувцаснуудын дэргэд юу ч биш. Жишээ нь, “Central
Park West” дэх түүний
байшингийн хэдэн өрөө тэр чигээрээ хувцасны өрөө ба өмсөх, зүүх нь барагдашгүй
их гэж ярих нь бий. Олон тооны хувцас, гутал, малгай үргэлж авч явж “Vogue”-ийн загварын мэргэжилтнүүд ч суугаад ажлаа хийхэд
болохоор. Мөн түүний нэг найз нь хэлэхдээ “Ёоког би айхавтар дэлгүүр хэсэгч гэж
хэлж мэдэхгүй нь. Гэхдээ Бергдорфоор олон жилийн турш үнэнчээр үйлчлүүлж байгаа”
гэлээ. Харин тэр үргэлж албаны, бас үнэтэй хувцас өмссөн харагддаг. Хар эсвэл
цагаан хүрэм, богино өмд, туяатай шил.
Жон түүнийг өндөр өсгийт өмсөхөд дуртай байсандаа тоо тоомшгүй олныг авч
өгдөг байж. Харин Ёоко хэзээ ч өмсөлгүй, шүүгэндээ байлгасаар. Түүнийг магадгүй
цуглуулагч гэж болмоор. Хувцас, гутал, орон сууц, байшин, нарны шил, урлагийн
бүтээл бас тэгээд ховор номоор арвин гайхалтай номын сантай юм билээ. Вэрнэр
Мүэнстэрбергийн “Цуглуулга: Сонирхолтой хүсэл” номонд цуглуулах хобби гэдэг нь
анхаарал, асран хамгаалал дутсантай холбоотой гэдэг. Ёоког бага зэрэг мэдэхийн
хувьд дээрх дүгнэлт үнэн ч юм шиг. Ёоко Японы удам дамжсан баян гэр бүлээс
гаралтай бөгөөд Исоко Оно гэх эмэгтэйн хамгийн том хүүхэд билээ. Ёоко гэдэг нь
“дайлан хүүхэд” гэсэн утгатай нэр аж. “Би ээжийгээ хайрладаг байсан ч, тэр
ажлаа хийгээд маш завгүй байдаг. Тэр мэдрэмтгий биш ч зөөлөн, дулаан хүн
байсан. Гэхдээ тийм гэр бүлд бол надтай байсан зүйл нь асрагч болоод ёс заншил
л байв.” Түүний аав нь хожим банкир болсон төгөлдөр хуурч хүн. Ингээд харахаар
гэр бүл нь их барууны хэв маягтай. Ёоког төрөхөөс хоёр сарын өмнө аав нь Сан
Франциско руу явснаар тэр хоёр ой өнгөрч байж аавтайгаа уулзаж, хамт амьдрахаар
болжээ. Ийн нүүхэд ээжийнхээ хэлснийг тэр сайн санадаг. “Чамайг юу ч хийсэн,
хүмүүс Ёоког биш Япон хүмүүс үүнийг хийлээ гэж бодох болно. Чи бол удам
угсааныхаа нэгэн төлөөлөгч”. Тэрбээр “Би энэ үгийг сургууль дээр “Чи цагаан
арьстан биш” гэх үгсийг сонсохдоо, илүү санагдаг байсан” гэв.
Түүнийг насан туршид нь арьс өнгөний үзлээр гадуурхаж байлаа. “Esquire” сэтгүүл нэгэнтээ түүний тухай “Жон Ленноны хэрмэл тоор”
гэсэн гарчигтай материал нийтэлж, сармагчин шиг царайтай гэхчлэн бичиж байв. “Маш
олон нэр, хочуудаас болоод магадгүй хүлээх, юу болохыг харзнах гэсэн дархлаа
надад суусан биз. Би одоо байгаа насандаа сэтгэл хангалуун байдаг. 70 хүрээд би
олон зүйлийг сурч, ойлгож авсан. Хэрэв 10 жилийн өмнө талийсан бол тэнэгээрээ л
хорвоог орхих байж шүү дээ.”
Гэхдээ тэр хэзээ ч тэнэг байгаагүй ээ. Хүүхэд насных нь тухай асуухад
зөөлөн, намуун хоолойгоор ярьж эхлэв. Дөрвөн настай байхад нь тэднийх Токио руу
эргэн очжээ. Харамсалтай нь, тэнд ч бас гадаад гэж дуудуулах болов. Ёоко
“Гакушүин” гэх Токиогийн ууган сургуульд элсч, хожмын Эзэн хаантай нэг ангид
сурч байж. Гэвч 1942 онд бөмбөгөдөлтөөс сэргийлэхийн тулд ээж нь 9 настай
түүнийг, дүүгийнх нь хамт хөдөө явуулжээ. “Тэндэхийн хүмүүс ээж рүү минь сүү,
тахиа, зөгийн бал гээд бүх зүйл байгаа тухай бичнэ. Гэхдээ бидэнд юу ч байсангүй.
Биднийг эрх дураараа өссөн учраас “чангалах” цаг нь болсон гэж бодсон юм болов
уу. Бас гэрийн үйлчлэгч нь өвчтэй учраас би хоёр дүүгээсээ гадна түүнийг асрах
хэрэгтэй болсон. Мөн үргэлж л өлсгөлөн өдрүүдийг өнгөрүүлнэ. Хэдийгээр энэ
бүхэн жаргалын өмнөх зовлон байж болох ч, хүүхэд нас биш шүү дээ.”
Дайны дараа тэр Америк явж аав, ээжтэйгээ амьдрах болжээ. Тэд хүсэл
сонирхлыг нь дэмжиж Sarah Lawrence-ийн коллежид оруулсан ч Ёокод таалагдсангүй. Тэр илүү бүтээлч
байхыг хүсчээ. Тиймээс гуравдугаар курстээ сургуулиа орхиж, амьдрах бас студи
болгоод уран бүтээл хийж болохуйц дээврийн хөндий олжээ.
Ёоко Оно яг л шидтэн шиг. Сургууль, бага нас, гэр бүл нь түүнийг өөрийн
хүссэн уран бүтээлийн замд нь аваачсан. Тэр Chambers гудамжин дахь байрандаа үзэсгэлэн тайлбарлаж, үйл ажиллагаа зохион байгуулдаг
байв. Хүмүүс их ирдэг ч, яг үнэндээ зүгээр л юу болж байгааг сонирхох дуртай
байсан юм. 1956 онд Ёоко анхны нөхөр Тоши Ичияанагитайгаа уулзжээ. Тэр Кейжтэй
хамт сурдаг байв. Удалгүй тэд Токио руу явсан ч, орхиж одсон нутагтаа эргэн
очиход сэтгэл санаа нь тийм ч сайн байсангүй.
Бичигч би бээр нэгэн удаа Венецид Пегги Гуггенхаймтай ярилцаж байгаад
зочдын дэвтрээс Ёоко Оно гэсэн нэр харж байв. Тэгсэн 1956 онд Кейж, Пегги нар
Токио явж Ёоко тэдэнд орчуулагч, хөтөч болохын зэрэгцээ Кейжийн зарим үзүүлбэрт
оролцож байж. Ёоко заримдаа зочид буудалд Пеггигийн өрөөнд хонох болов. Энэ үед
тэрбээр залуу америк эр Тони Кокстой учир ургуулсан байсан юм. Пегги үүнийг нь
мэддэг байсан бөгөөд надад бичсэн захидалдаа “Би Ёоког хүндэлдэг, тэр миний
найз. Тийм биш бол юу гэж би түүнийг өрөөндөө өөр эртэй хонуулах вэ дээ” гэсэн
удаатай. Тони Кокс Ёокогийн хоёр дахь нөхөр бөгөөд тэд Кёоко гэх охинтой. Леннонтой
гэрлэсэн ч Ёоко охиндоо анхаарал, халамж тавьдаг байв. Гэтэл 8 нас хүрэхэд нь
Кокс охиноо авч нэрийг нь Рөүзмэри болгон, 31 нас хүртэл нь уулзахыг
хоригложээ. Энэ бол Ёокогийн амьдралд тохиолдсон хамгийн том эмгэнэлт явдал
билээ. Харин азаар тэд одоо найзууд болсон.
1966 онд гайхалтай хос болох Ёоко, Жон нар Лондон дахь “Indica” галлерейд учирчээ. Ёокод түүний стиль таалагдсан ч,
барууны ертөнцөд мэдэхгүй хүн үгүй түүнтэй дараа уулзахад тэд хоёул ичиж,
сандарч байсан гэдэг. Ленноны анхны эхнэрийн хүү Жулиан Леннон энэ тухайд
нэгэнтээ илэн далангүй ярьсан байдаг. “Ёоко их айхавтар эмэгтэй. Юу ч мэдээгүй
юм шиг хэрнээ, бүгдийг дотроо төлөвлөчихсөн байдаг. Тэр эхний өдрөөсөө л юу
хийж байснаа мэдэж байсан.”
Ёоко хэлэхдээ “Би Жоныг хараад алмайрч орхисон. Би номын дэлгүүрт Ленноны “In
His Own Write”
номыг үзэхэд, бараг л миний номын хажууд байрлаж байв.
Эндээс би ер бусын холбоог мэдэрсэн” гэв. “Эбби Роүд дэх нэгэн үдэшлэгт очиход
Жон Леннон надтай тийм ч сайхан харилцаагүй. Харин сүүлд намай Кэнвуд дэх
байшиндаа урьсан юм. Заримдаа эхнэр Синтиа нь байдаг ч, заримдаа эзгүй. /Энэ тухайд бараг л домог шиг яриа бий. Синтиа амралтаасаа
ирэхэд гал тогооны өрөөнд нь түүний усны алчуурыг Ёоко нөмөрчихсөн Леннон тэр
хоёр ширтэлцээд сууж байсан гэдэг. Харин Леннон эргэж хараад “Сайн уу” гэсэн./
Би Ёокогоос ичимхий, бүрэг байдлын тухайд асуув. “Би өөрөөсөө ичдэггүй ээ,
харин уран бүтээлчийн хувьд бол магадгүй. Ленноныг өнгөрснөөс хойш л би бүрэг
байдлаа гээж байна даа. Надад хариуцлага ирсэн. Би түүнийг мартагдуулахгүйн
тулд хичээх болно гэж амласан. Ядаж 10 жил хичээнэ, гэхдээ би одоог хүртэл
хичээж, бүхий л зүйлсийг хийж явна.”
Хэдэн арваны өмнө бичсэн түүний дуунууд одоо бүгд л ремикс болжээ. Руфус
Уайэнврайт, Ленноны хүү Шон, Бейсмэнт Жакс гээд олон хүнтэй тэр хамтран
ажилласан байна. Феликс Бакстон “Залуусын чиглүүлж буй өнөөгийн соёлт нийгэмд,
тэр юм бүхнийг маш сайн ойлгож, мэдэрч чаддаг. Хамтран ажиллаж эхлэх үед би
Ёоког ямар нэг шаардлага тавьж, захирах гээд байх болов уу гэж бодсон. Гэтэл
тэр “Чи надаар юу хийлгэмээр байна?” гэсэн шүү. Хамтарч ажиллах гэдгийг тэр
уран бүтээлчийн хувьд гайхалтай хэрэгжүүлдэг хүн” гэжээ. Видео бичлэгийн үед
түүний хөл, гар гээд л тэр яг залуу эмэгтэй мэт. “Уян налархай байна гэдэг
чухал зүйл” гэж тэр хэлэх дуртай. “Scream, Voice Piece for
Soprano”
болон “Wish Tree” дэх Ёоког харвал түүнийг зүгээр гайхамшиг гээд зогсохгүй
бишрэм гэдгийг нь мэдрэх болно. Түүнчлэн түүний сопрано хоолой эмзэг, туяхан
гээч. Энэ нь Жоныг өнгөрдөг өдөр тэдний бичүүлсэн “Walking
on Thin Ice”
дуунаас илт сонсогдоно. “Pet Shop Boys”-той 2003 онд дахин гаргасан энэ дуу нь Мадонна, Жастин
Тимберлейк нарыг бут цохиж хитэд тэргүүлэх болсон.
Гэхдээ энэ бүхэн түүнийг бүрэн дүүрэн илэрхийлэхгүй. Тэр маш ихийг, үргэлж,
хэзээд хийж, бүтээсээр л явдаг. Бразил, Барселона дахь инстолляци бүтээлүүд,
дэлхий даяарх үзэсгэлэн, жижиг хотуудаарх аялал... Тэр Ленноны дурсгалын төлөө
дуусашгүй ажил хийж, шүтэн бишрэгчдийг нь хүндэтгэж, хүмүүнлэгийн үйлст
өөрийгөө зориулсаар.