Цагийн хүрд эргэн эргэсээр дөрвөн жилийн түүхийн хуудсыг тамгалжээ. Оюутан нас минь дуртгал болон үлдэж, дэврүүн сэтгэлийг өнгөрөх өдрүүдийн салхи сэвшин үлээж одох нь харуусал мэт хөндүүртэй. Гэсэн хэдий ч далавч нь ургаж гүйцсэн шувуухайнууд үүрнээс нисэн одох цаг тул хүсэл, мөрөөдөл цээжинд багтаж ядна.
Намар намрын мөнөөх дүр зураг бидний дурсамжид ч бий. Сэтгүүл зүйн ангид тохой залган суух андуудтайгаа тэр л өдөр учирч нэгэн их “айл”-д бүл нэмэн нэгдсэнсэн. Түүнээс хойшхи жаргалтай өдрүүдийн тухай энд тэрлэх аваас ямар ч бэх үл хүрэх биз ээ.
“Танай ангиас сэтгүүлч болохыг хүсч байгаа нь гараа өргөнө үү?” гэх багшийн асуулт нэгдүгээр ангийн оюутан намайг мэргэжлийнхээ тухай дахин нэг бодоход хүргэж билээ. Ган үзгийн хошууны уранд хууртав уу, дэлгэцээр гарах ах, эгч нарын сайханд дурлав уу, эсвэл энэ мэргэжилд үнэхээр татагдав уу? Эргээд харахад бидний олонхийн хариулт хийсвэр мөрөөдөл биш, бодож гаргасан шийдвэр байжээ. Тийм ч учраас төгсөх өдрөөсөө урьтан мэргэжлийнхээ сайхныг мэдэрч яваа авъяаслаг найзууд минь олон. Сэтгүүлч Б.Ганчимэгийн хэлсэнчлэн сэтгүүл зүй гэх шонхоруудын ертөнцөд балчир гэлээ ч бид хөл тавих мөч улам бүр ойртсоор аж.
Бид нэгдүгээр ангид байхдаа үзэгчийн суудлаас үгийн урантай танилцсан нь “Уйдах завгүй оюутан нас” яруу найргийн наадам байсан юм. Тэд манай тэнхмийн IV ангийн ах, эгч нар энэ наадмыг жил бүр уламжлал болгон явуулдаг байж. Харин сургууль төгсөх жилдээ бидэнд итгэл хүлээлгэж энэ наадмыг зохион байгуулахыг захисан юм. Түүнээс хойшхи хоёр хаварт яруу найргийн онгодоор хөглөгдсөн оюутан, залуус биднийг зорьж, бүтээлээ сойж байв. Мөн сургуулийнхаа 30 жилийн ойн үеэр бид наадмаа өргөжүүлж гэрэл зургийн уралдаан, шилдэг бүтээлийн үзэсгэлэн гаргасан билээ. Энэ жилээс мэргэжил нэгт оюутан, залуусынхаа дунд “Алтан үзэг” улсын уралдаан зохион байгуулж эхэлсэн нь нэг ололт юм. Телевиз, радио, нийтлэлийн төрлөөр болсон анхдугаар наадамд манай сургуулийнхан ч амжилттай оролцож, өөрийн “морьд” гурван шагналын эзэн болсонд багш нар маань ч баяртай байсан.
Яг одоо таны гарт буй “Хүмүүн Ухаан” сонинтой бид хоёрдугаар ангид байхдаа танилцсан юм. Сэтгүүл зүйн бичлэг, мэдээ, нийтлэл, ярилцлага, орчуулга хийх гээд бид хэрэндээ л бужигнаж байв. Анх удаа сонин гаргах гэж байгаа тул будилах зүйл мундахгүй. Нэг мэдээ бичих гэж долоо хонох нь холгүй. Тэгээд болоогүй ирэхдээ нэг хүний овгийн үсгийг орхичихно. Түүнийгээ олох гэж дахиад долоо хоног явна гээд улирлын турш гүйсний эцэст өөрсдийн нэрээ баярлан харж, шинэ сонины үнэрт автсан юм. Үүний дараа сургуулийн 30 жилийн ойн дугаарыг гаргахад арай л дөртэй болж, сонины хэмжээ томорсон ч будлиан багатай өнгөрч байв.
Өнгөрсөн намар бид өөрсдөө камер барин нэвтрүүлэг бэлтгэхээр зорьсон билээ. “Өнөөдөр” сонины эрхлэгч С.Батбаатарыг урин тэнхмийнхээ оюутнуудтай уулзуулж, өөрсдөө ток-шоу нэвтрүүлэг бэлтгэсэн нь тэр. Нарка, Сувдаа хоёр зураглаач хийж, Учрал хөтлөгч, Үүрээ найруулагчийн үүрэг гүйцэтгэж бусад нь арын албанд зүтгэв. Хоёр цаг гаруйн бичлэг хийгээд, ингээд боллоо гэж бодтол жинхэнэ ажил тэгэхэд л эхэлж билээ. Авсан дүрсээ эвлүүлэх, сонирхолтой дараалалд оруулах гэдэг хамгийн чухал гэдгийг тэгэхэд ойлгосон юм. Олон өдөр, шөнө ээлжлэн сууж нэвтрүүлгээ хэд дахин үзсэний эцэст эвлүүлгээ хийв. Мөн анхных гэж өөрсдийгөө өмгөөлөх “бүтэлгүйтэл” биднийг тойрсонгүй. Хоёр микрофонтой байсны нэг нь гэмтээд ажиллаагүй тул, дуу, дүрсээ тохируулна гэдэг ярвигтай ажил байсан. Эцэст нь бичлэгийн чанар, өнгөө янзлаад сарын дараа анхны бүтээлээ өлгийдсөн.
Бидэнд энэ бүхэнд сургасан хүмүүс нь тэнхмийн гурван багш маань. Сургуульд элссэн эхний өдөр настай багш орж ирээд “Та нар “Өвгөн, тэнгис хоёр”-ыг уншсан уу?, “Зуун жилийн ганцаардал”-ыг унших хэрэгтэй шүү” гээд л номоор “бөмбөгдөнө”. Басхүү ярьсан бүхнээ дүрсэлж үзүүлэн, самбарын өмнө нааш, цааш холхих Д.Цэмбэл багш бидэнтэй өөрийн мэргэжлийн сонирхолтой түүхийг хуваалцахын зэрэгцээ, тэр бүрээрээ ямар нэг сургамж өгүүлдэг байлаа. Харин гуравдугаар ангид хамгийн олон цаг хичээл заасан хүн нь Л.Ариун багш. Бараг өдөр бүр уулзаж, дунд сургуулиар бол ангийн багш шиг санагдаж байв. Тэгээд бүр орсон хичээл бүр дээр нь сонины нэг, хоёр сарын дугаарыг шүүж, цөөнгүй судалгаа хийнэ. Бид мэдээж сурсан зангаараа цагийг нь тулгаж хийх бөгөөд шөнөжин бэлдсэний маргааш нойрмоглон суухад Дагий багш орж ирэн бүгдийг нь сэргээнэ дээ. Угаасаа багшийн хичээл дээр идэвхигүй байх аргагүй. Салхи татуулан орж ирээд, хичээлээ эхлүүлнэ дээ. Бид ч бодсоноо хэлэх гэж уралдаад, маргах нь холгүй. Дараачийн хичээл англи хэл. Хоцрохгүйн тулд өмнөх ангиас гарч хурд хийх шаардлагатай. Миний, чиний цаг сургуулийн, тэр тусмаа багшийн цагтай таарч байгаа эсэхийг үргэлж шалгахгүй бол горьгүй. Учир нь бид Оюунаа багшийн хичээл дээр нэг хормын үнэ цэнийг хамгаас илүү мэдэрдэг юм. Бас хийсэн бүхнээ хийгүй үйлдэхийн тулд гэрийн даалгавартаа нэг цэг дутуу орхиогүй байгаа гэж дахин, дахин нягтална. Хэдийгээр бид нэг тэнхим биш ч, багш маань дөрвөн жил англи хэл, соёлыг зааж, сургасан юм.
Тэгвэл одоо бидний сэтгэлд сүүлчийн хаврын аялгуу дотно хийгээд сэтгэл гэгэлзүүлэм эгшиглэнэ. Эртэч шувуухайнууд өглөө бүр мэнд мэдэн цуглаж, хичээлээс яльгүй хожимдон Цэцээ амьсгаадан орж ирнэ. Магад хичээл тарахаас арай урьтан Учрал “морилж”, түүнтэй зэрэгцэн өнгө алаглуулсаар Сансаа гэгээ нэмэн хаалга нээнэ. Шинэ өдөр бүр энэ хэмнэлээр эхэлж цааш Зоригт, Лхагваагийн үгсийн уранд хөтлөгдөж инээд цалгисан мөчүүд үргэлжилнэ. Дөрвөн жил ийм л гэгээн, тийм л яруу өнгөрсөн. Ирэх цагийн уртад энэ бүхэн Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн танхимд дурсамж болон үлдэнэ. Арав эсвэл хорин жилийн дараа эргэн ирэхэд ширээ бүрийн ард ангийнхнаа харан, коридорын шатаар хичээлдээ, хайртдаа яаран гүйх оюутан насны хэмнэлэийг үгүйлж, таяг тулсан хөгшин болсон ч бодолд нь ангийн охины даруухан инээмсэглэл тодрох биз ээ.
Ирэх намрын есдүгээр сарын нэгнийг төсөөлдөө. Нар ээсэн шинэ өглөө дүү нар хичээлдээ яарахад дагаад гүймээр санагдаж, сургуулийн өмнө ирээд санасан сэтгэл дүүрэн дахин нэг уулзахыг хүсэх болов уу. Хэдий энэ хүсэл биелэхгүй ч, тэр үед бид өөр, өөрийн талбарт нэгэн шинэ үеийг эхлүүлэхээр мөн л сэтгэл дүүрэн алхаж байх биз. Шонхоруудын ертөнцөд шилдэг нь байхаар дор бүрнээ хичээх нь гарцаагүй. Гэхдээ бид 30-уулаа, 30 өөр ертөнцийн төлөөлөл. 30 өөр өнгийн, 30 давтагдашгүй сэтгэлгээ биднийг илтгэдэг. Хаалга бүрийн цаана өөр өнгийн бодол ноёлж, өөр өнцгийн үзэмж бусадтай сүлэлдэн нэгддэг. Тийм болохоор бүгд мундаг, сайн байхад тэмүүлэхдээ өөрийн гэсэн бүхнээ гээхгүй юм шүү.
Гадаа яг одоо өвс өндийн, модод нахиалж, цэцэгс цоморлигоо нээх гэж байна. Ирж яваа цаг биш гэж үү. Би, бид, бидний үеийнхэн ч тэр цагийг угтан үүрээ орхин нисэхээр бэлдэж байна. Камер, микрофон барьсан эсвэл үзэг, дэвтэр тэгээд бас томоо цүнх үүрсэн сэтгүүлчид нийгмийн амьдралын үйл явдал бүхнийг сурвалжилж, эгэл иргэнээс онцгой баатартай хүртэл ярилцна. Хурд, овсгоо шаардсан зогсолтгүй үргэлжлэх тэр хэмнэл бидний талбар. Тэнд дороос нь эхлээд оргилд нь хүртэл магадгүй дэндүү романтик сонсогдох тийм нэг мөрөөдөл тээн нисцгээе. Яадаг юм, бид чинь дэврүүн хүсэл, оргилсон эрч хүчээр дүүрэн залуус шүү дээ. Тийм болохоор айх хэрэггүй ээ, жигүүрээ дэлгээд дүүл, андууд минь!
Түүний тухай бичихийн тулд дөрвөн цомгийг нь дахин сонслоо. Жазз аядуу хэмнэл, блюз зөөлөн аялгуу, тослог намуухан хоолой. Сонсох тусам тайван, гэгээлэг мэдрэмж төрөхийг зүйрлэж хэлэхэд хэцүү юм. Энэ бүхэн хаанаас ундарна вэ?
Кейти Мэлуа. Гүржид төрсөн бяцхан охины гэр бүл түүнийг найман настайд Ирландын хойд хэсэг рүү, 10 настайд нь Англи руу дүрвэжээ. Эх нутагт нь өрнөсөн дайны уршгаар тэр ийнхүү нүүдэллэсэн хэрэг. Тбилисид үдсэн бага насандаа хувин дүүрэн усыг таван давхар байшин руу зөөдөг байсан нь түүний сэтгэлд хамгаас тод үлдсэн гэдэг. Тиймдээ ч Их Британийн уран бүтээлчдийн жагсаалтад хөрөнгийн хэмжээгээрээ долдугаарт жагсдаг тэрбээр ганган, дэгжин байдал хээнцэр, тансагт дурладаггүй. Үнэтэй зочид буудлын тохилог өрөөнд ормогц, бага насны дурсамж нь Кейтийн сэтгэлд хөндүүрлэдэг гэнэ.
Тэрбээр 15 настайдаа Британийн “ITV” олон нийтийн телевизийн уралдаант, хүүхдийн хөтөлбөрт оролцжээ. Улмаар Уэльсийн алдарт “Badfinger” хамтлагийн “Without you”-г дуулан тэргүүлж, 350 паундын шагналын мөнгөөрөө аавдаа сандал авч өгсөн гэдэг.
Удалгүй Кейти продьюссер Майк Бэттийн хараанд өртөв. Рок хамтлаг, базз гитарчин болон жазз, блюзийг сонирхолтой байдлаар илэрхийлж чадах нэгнийг хайж байсан Бэттийн хүсэл биелэх нь тэр. Ингээд 18 настай Кейти Мэлуа “Dramatico” студитэй гэрээ байгуулж, гурван ч цомог гаргасан билээ. Эхний цомог “Call of the Search” нь Их Британийн шилдэг цомгуудын тоонд багтаж, Норвеги, Герман, Дани, Өмнөд Африк, Австрали гээд дэлхий даяар нийт 10 гаруй сая хувь борлогджээ. Түүний дараачийн цомог “Piece by Piece” хоёр жилийн дараа гарсан. “Nine Million Bicycles”, “I Cried For You” зэрэг сингль болон “Just Like Heaven” киноны саундтрак нь олон улсын хөжгмийн жагсаалтыг тэргүүлсэн билээ. Түүнээс хойш тэр цөөнгүй киноны дууг амилуулсан бөгөөд хамгийн сүүлд л гэхэд Жони Депп, Анжелина Жоли нарын хамтран тоглосон “Аялагч” кинонд хөг нэмсэн юм. Кейтийн дараачийн цомог “Pictures” урьдынхаас арай өөр хэмнэл, аялгуутай байв. Түүний анхны рэгги дуу болох “Ghost Town” энэ цомогт буй. Түүнчлэн дотны найз Молли Маккүйн нь хамтран ажилласнаар шинэ уур амьсгалыг бий болгосон байх.
Кейтийн хувийн амьдралд бага зэрэг өнгийвөл тэр Британийн “The Kooks” хамтлагийн гоцлол дуучин Люк Причардтай болздог байсан. Хосууд харилцааныхаа талаар төдийлөн ярьдаггүй ч, олны “хошуу” тэднийг Кейтийн давуу амжилтаас үүдэн хөндийрсөн гэдэг. Удалгүй түүнийг “The Daily Mirror”, “The Sun” сэтгүүлийн хуудсанд зураг нь нийтлэгддэг, хальс “амилуулагч” Лара Блүмтэй үерхдэг гэж цуурхах болов. Харин Мэлуа өнгөрсөн онд өгсөн нэгэн ярилцлагадаа “Би ганц бие эмэгтэй. Энэ нь хэдийгээр бахархах зүйл биш ч, үнэн гэвэл энэ байна” гэжээ.
Кейтийн зургийн цомгоор аялахад даруу, дотно инээмсэглэсэн бүсгүй. Тэгвэл тэр дотоод сэтгэлдээ ямар “галзуу” болохыг түүний экстрим спортод дурладаг зангаас харж болно. Паркын галзуу хулганаас эхлээд толгой эргэм тоглоомууд түүний зугаа. Бас өндрөөс унах, шүхэртэй үсрэх дуртай. Кейти долоон жилийн өмнө Шинэ Зеландад 200 метр өндөр барилгаас 80 км/цаг хурдтай “дүүлж” байсан удаатай. Энэ талаар түүний менежер “Тийм ээ, тэр адалд явдалд дуртай. Гэхдээ бодит байдалд Кейти сэтгэл хөдлөлөө үргэлж хянаж байдаг” гэв.
Кейти одоо Гүрж, ОХУ, Их Британийн пасспорт өвөрлөдөг. Их Британийн иргэн болохдоо “Манай гэр бүлийн хувьд энэ улсаас аз жаргалтай амьдралын хэв маягаа олсон азтай хүмүүс. Бид Их Британийн иргэн болсноороо бахархаж байна. Гэхдээ бас Гүрж орноо умартаж үл болно. Учир нь бидний гарал угсаа тэр нутгаас эхтэй. Би дотнын хүмүүсээ эргэхээр жил бүр төрсөн нутагтаа очиж байх болно” гэжээ.
2006 онд Кейти Мэлуа “Гиннес”-ийн номонд нэрээ мөнхөлсөн билээ. Цэнгэг далайн гүнд уран бүтээлээ эгшиглүүлсэн нь түүний хувьд амьдралдаа хийсэн хамгийн хачин, жигтэй үйлдэл байв. Үүнээс нэг жилийн дараа түүний “Далайн гүн дэх тоглолт” DVD худалдаанд гарсан юм. Мөн Кейти хүмүүнлэгийн үйл ажиллагаанд маш их цаг зарцуулдаг. Хүүхдийг ивээх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхээр, иргэний дайн, байгалийн гамшигт өртөгсдөд тэр тусламжийн гараа харамгүй сунгадаг. Түүнчлэн бага наснаасаа шүтэн бишрэх болсон алдарт “The Queen” хамтлагийн Брайн Мейтэй хамтран “Too Much Love Will Kill You” дууг бичүүлж байжээ.
Мартах шахаж. Түүний жинхэнэ нэрийг Кэтэван Мэлуа гэдэг. Харин гэр бүлийнхэн нь Кейти гэж дуудсаар хожим уран бүтээлийн нэр нь Кейти Мэлуа болжээ. Испани гаралтай Катерина, Кейти гэх эл нэр Англи хэлэнд цэвэр, тунгалаг гэсэн утгатай юм.
Кейти Мэлуа гэх урлагийн ертөнцийн нэгэн тод од... Үгүй ээ, ингэж нэрлэж болохгүй юм байна. Учир нь алдартай сэтгүүлийн нүүрэнд гарах, үнэтэй сурталчилгаанд тоглохоос тэр үргэлж татгалздаг. Хариулт нь “Би дуучин болохоос од биш”. Ийм нэгэн алдартны түүх магад уулын өөд бартаа үгүй өгссөн мэт харагдаж болох. Гэвч Кэтэван Мэлуагийн амьдралын түүх хүнд, хэцүү цаг үеэс үүдсэн энэрэнгүй, нинжин сэтгэлийн үйл болон дотно, зөөлөн хэмнэлээр баялаг.

Тунгалаг сэтгэлээс ундрах аялгуу хэзээ ч үл зогсох мэт үргэлжилсээр.
Энэ асуулт нэлээдгүй хугацаанд толгойд минь эргэлдэж байна. Учир нь олон хүн хэн нэгэн, эсвэл аливаа үйл явдлын талаар эрээ, цээргүй магадгүй зохисгүй яриа өрнүүлснийхээ дараа "үнэн юм чинь яадаг юм", "үнэн л биз дээ?" гэх зэргээр өөрийгөө хаацайлахтай таарсан. Эндээс бодохоор үнэн үргэлж, тэгээд бүгд ил байх ёстой юм уу? гэсэн асуулт ургасан хэрэг.
Гитлерийн мөрөө хавчиж ярьдаг үнэнийг саяхныг хүртэл бидний олонх мэдээгүй байсан, Афганистаны дайны талаарх мэдээллүүдийг Викиликс задлахаас өмнө бүгд "нууц" л байж. Тэр ч бүү хэл нэгэн цаг үед хүн төрөлхтөн оршин буй цэнхэр гаригаа хавтгай хэмээн төсөөлж байв. Гэтэл нэг л өдөр үнэн ил болж, батлагдсан. Галилей үнэнийг мэдэж байсан ч, үнэний төлөө тэмцэхээс айж, Бруно галд шатаагдан амиа алдсан. Америкийн Төрийн департментийн "нууц"-ыг задалсны улмаас Жуллиан Ассанж баривчлагдсан.
Гэхдээ нөгөө талаас хожмын өдөр буюу өнөө цагт бид Бруног гайхалтай сэтгэгч байсныг шагшиж "Намайг шатаалаа гээд үзэл бодлыг минь өөрчлөхгүй" гэх үгсийнх нь цуурайг улам илүү тодотгож буй. Мөнхүү Жулиан Ассанжид Сиднейн Их Сургууль хүний эрхийн төлөө тэмцсэнийг нь үнэлж Сиднейн энх тайвны шагналыг олгочихлоо.
Ингээд бодохоор үнэн ил байх нь аюултай бас тэгээд гайхамшигтай. Гэхдээ л бид үнэнийг ариун явдалд тооцож, түүний төлөө тэмцэж, түүнийг бусдаас дээгүүрт тавьдаг. Харин үнэн өөрөө ариун байлаа ч, ариун сайхан үр дүнг дагуулдаггүй байх нь. Тэгэхээр хэрхэх бол? Аристотелийн сургаснаар алтан дундажийг баримтлах уу? Тэр "Дундаж бай" гэсэн шүү дээ. Энэ юу гэсэн үг вэ? Өөр нэгний тодорхойлсноор алтан дундажийн түлхүүр нь дуугүй байх...
Сонин юм шүү. Удаан бодож байна. Гаргалгаанд хүрч чадахгүй л явсаар.
Та юу гэж бодож байна?

“Бусдыг мэдэх нь ухаарсных, өөрийгөө мэдэх нь гэгээрснийх...” гэж эртний Хятадын гүн ухаантан Лао Зэ хэлж байв. Угаас хүн өөрийнхөө тухай, “би”-гийн тухай эргэцүүлж эхлэх нь оюун санааны хүрээний дэвшил, магадгүй оргил нь ч байж болох. Тиймдээ ч Декартын “Би бодож байна, тиймээс би байна” (“Cogito, ergo sum”) гэх үг хүн төрөлхтний оршиж буйн шинжээ мэдрэхийн илэрхийлэл болсон биз ээ.
Тэгвэл өдгөө Монголчууд бид хэн бэ?
Юун түрүүнд, гаднын оронд очиход энгийн иргэдээс нь “Танайд байшин байдаг уу?”, “Чи хичээлдээ мориор явдаг уу?” зэрэг асуултууд хөвөрнө. Гадаад орчинд Монгол гэдэг таван хошуу малтайгаа, тал сайхан нутагтаа налайх өнө эртний зураглал хэвээр байгаагийн илрэл энэ гэлтэй. Хэдийгээр сүүлийн жилүүдэд энэ ойлголт өөрчлөгдөж, Монголчуудыг газар дороо өчнөөн баялагтай, их ирээдүйн өмнө зогсох ард түмэн гэх болсон ч үүнийг гаднын судлаач, эсвэл эдийн засагчид л хэлж байгаа. Тэрнээс биш зургаан тэрбумын талаас илүү нь биднийг танихгүй, мэдэхгүй, сонсоо ч үгүй. Яг л би найзтайгаа Тогогийн хөлбөмбөгийн багийн талаар яриа өрнүүлэхэд “Того гэж юу бил ээ?” гэж асуухтай адил.
Монгол гэж хэн бил ээ?
“Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ-чоно, гэргий Гуа маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх бурхан халдун ууланд нутаглаж Батцагаан хэмээх нэгэн хөвүүнийг төрүүлжээ.” Бид өвөг дээдсийнхээ тухай эндээс эхлүүлж, Их Монголын өнгөрсөн түүхээр өдгөө хүртэл бахархаж, саймширсаар байгаа. Гэхдээ бас нэгэн үед тэр бүхнийг үгүйсгэн, нулимж ч байсан удаатай. Орос “ах” нартай дотносож, Ленин багшийн агуу төрх, “поза”-аар итгэл үнэмшлээ бүрдүүлж байсан цаг өнгөрсөнд минь бий. Харин 20 жилийн өмнө бид ардчилалтай золгосон билээ. Хэдийгээр Генрик Гесс “Нийгмийн байгуулал солигдох болон хоёр иргэншил мөргөлдөхөд хүний зовлон туйлдаа хүрдэг” гэсэн ч, ардчиллын ач, буянаар бид тоолж үзээгүй мөнгөө тоолж, хувийн өмч эзэмших болсон. Түүнчлэн онцгойлон дурдах нэг зүйл нь бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх буюу мэдээллийн эрх чөлөөг олж авсан билээ.
Тэр жил НҮБ “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг батлаад яг 34 жил болж байж. Тунхагийн 19-р зүйлд заасан “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй...” гэх заалт түүхийн тэр агшинаас л Монголд жинхэнэ утгаараа хэргэжих боломжтой болсон юм. Би тэр жил мэндэлсэн. Энэ өгүүлбэр магадгүй хийрхэл мэт сонсогдож байж болох ч, “би”-гээр төлөөлүүлж өнөө үеийн Монгол залуусын тухай бичих гэсэн юм.
Тэгэхээр “би” хэн бэ? буюу дахиад асуувал Бид хэн бэ?
Би 1990 онд Унгар улсын нийслэл Будапешт хотод төрсөн. Гэхдээ удалгүй Монголдоо ирж өөрийн үеийнхэнтэйгээ нэгдэн, тэдэнтэй хамт нийгэмшиж, өсч торнисон. Би удахгүй 21 нас хүрнэ. Нийгмийг бүрдүүлэгч гишүүний хувьд би залуу үеийн төлөөлөл, тэгээд бас оюутан. Харин Америкийн судлаач Штраус болон Хоу нар намайг “У-үе”-ийн төлөөлөл гэдэг. Тэд үе, удмын талаарх “Generations” бүтээлдээ хүн төрөлхтөнийг 25 үед хуваан, 1980-1990-ээд онд төрөгсдийг дээрх “У-үе” (Gen Y) гэж ангилсан юм. Энэ үеийг өөрөөр “Net Generation” ч гэдэг. Харилцаа холбоо, дижитал технологийн хөгжил биднийг тодорхойлдог. Арга ч үгүй биз. Судлаач Томас Фрийдман хүн төрөлхтөн түүхийн явцад даяаршлын давалгаанд гурвантаа өртсөн бөгөөд үүний гурав дахь үе-Даяаршил 3.0-ын нөлөөгөөр буюу цахим орчны хөгжлийн ачаар дэлхий ертөнц хавтгайрч буйг дурдсан байдаг. Даяаршлын энэ үе эхэлсэн 2000-аад оны үед буюу 21-р зуунд төлөвшиж буй иргэд, бидний хувьд өсвөр, залуу наснаасаа цахим ном, сонин уншиж, захидлаар бус и-мейлээр харилцаж дадаад буй. Бид мэдээллийн эрин зуунд, түүний хүчинд шүтэж амьдардаг.
Зөвхөн би, миний эргэн тойронд буй бид ч биш дэлхий ертөнц ерөөс ийм болж буй. Энэ цаг үед бид, монголчууд хэн байх нь нэн чухал. Энэ зууныг зөвхөн “Мэдээлэл”-ийн бус, нөгөө талаас нэрт сэтгэгч А.Смитийн тодорхойлсноор “Өрсөлдөөн”-ий эрин гэдгийг санах хэрэгтэй.
Сүүлийн үед “Оюутолгой”, “Тавантолгой”-гоос илүү Монгол толгой биднийг хөгжүүлнэ гэж хүн бүр ярих болсон. Гэхдээ тэр талаар, тэгээд бүр хэрхэн гэдгийг хэн ч ярихгүй хэрнээ, газар дор байгаа нөгөө “гоё” зүйлийг бусдын хүчээр гаргуулаад, өөрсдөө зүгээр сууж байгаад ашгаас нь жоохон хүртэе гэсэн Монгол толгой л хамгийн сайнаар ажиллаж байна. Нарийндаа ашигт малтмал гэдэг нь бүтээлч чадваргүй түмний мөнгө олох ядруухан арга гэдэг. Тиймдээ ч баялгаасаа болж баларсан орнуудын жишээ бөмбөрцөг дэлхийн түүхэнд олон бий.
Гэхдээ машин техник хийхээсээ аль хэдийнэ хоцорчээ гэж бодоход мэдээллийн технологи, програм хангамжийн салбарт биднийг бага ч гэсэн гэрэл гэгээтэй орчин хүлээж байгаа. Одоогоор монгол залуу “Apple” корпорацид програмчлал бүтээж, өөр нэг нь “Майкрософт”-од ажиллаж байгааг бид мэднэ. Тэр ч бүү хэл, хэрэв та АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн дараачийн сонгуулийн кампанит ажлын вэб хуудас, сурталчилгааны загварыг харсан бол түүнийг нөгөө л монгол залуу хийсэн юм шүү дээ. Бид чадаж байгаа биз?
Холын Америк дахь залуусын бүтээл магадгүй бодол, сэтгэхүйгээс алсуур сонсогдож байж болох. Тэгвэл арай энгийн жишээ дурдая. Нэг найз минь Японы их сургуульд суралцдаг юм. Тэнд сурдаг олон оюутны адил тэр хөдөлмөрлөж, амьдралаа өөрөө болгоод л байдаг. Гэхдээ тэр ямар нэг хар ажил, эсвэл шахуу цагийн хуваариар ажилладаггүй. Харин гэртээ суугаад интернэтээр материал хүлээн авч орчуулдаг. Ингээд түүний картанд аль улсын, хэн гэдэг үйлчлүүлэгчээс вэ гэдэг нь мэдэгдэхгүй ч, чамлахааргүй цалин нь хормын дотор шилждэг.
Үүнийг аутсоурсинг (Outsourcing) гэх бөгөөд бизнесийн, мэдлэгийн үйл ажиллагааны, дуудлагын төвийн, мэдээллийн технологийн, үйлдвэрлэлийн гэхчлэн ангилдаг. Гээд цааш яривал сэдвээс хазайх тул бидэнд байгаа боломжид төвлөрье. Энэ хэлбэрээр хамгийн их ажилладаг улс нь өдгөө Энэтхэгчүүд болоод байгаа. Тэд хямд зардлаар Америкчуудын ажлыг хийж өгч буй нь, эрх чөлөөний орны иргэдэд ажлын байр олдохгүй байх нэг шалтгаан нь болжээ. Ингээд бодохоор мэдээллийн технологийн хөгжлийн ачаар та хаана байх нь хамаагүй, ажилтай, мөнгөтэй болж болох нь. Ганц та ч биш бид мэдээллийн технологийг үр дүнтэйгээр ашиглаж чадвал дэлхий ертөнц биднийг өөрөөр хардаг болно.
Бичлэгийнхээ эхэнд би гадаадууд биднээс юу гэж асуудаг талаар дурдсан. Надад ч бас тийм явдал тохиолдож байсан. Гадаад найз минь надаас “Компьютер мэдэх үү?” гэж асууж байв. Харин зуны амралтаа дуусаад би хамтдаа авахуулсан зургуудаараа эвлүүлэг хийж, дэвсгэр аяар чимэглэн түүнд бэлэглэсэн юм. Түүнд бараг хэлэх ч үг олдохгүй байх шиг санагдаж билээ. Одоо цагт үүнийг компьютерийн хамгийн энгийн програм дээр хийж болох бөгөөд 5-р ангийн дүү минь бараг бүх найзууддаа ийм бэлэг барьж байна. Тэгэхээр дэлхий ертөнцөд бид морь унасан хуучин Монгол хүүг биш, мэдээллийн хүчийг гартаа атгасан, өрсөлдөх чадамж бүхий хүчирхэг толгойг таниулах хэрэгтэй байх нь. Энэ бол бид. Бид ийм л байх ёстой. Ашигт малтмалын олборлолт, үйлдвэрлэлээ хөгжүүлээд бидний олох ашиг мэдээллийн технологийн салбарын амьд домог Билл Гейтсийн нийт хөрөнгийн талд нь ч хүрэхгүй гэсэн тооцоо гарсныг санаж байна. Тэгэхээр бидэнд байгаа боломж нь зэр зэвсэг, эдийн засгийн хүчээс илүүтэй мэдээллийн хүчээр өөрсдийн хүчирхэг байр суурийг бий болгох. Өөрөөр хэлбэл олон улсын харилцаанд нэр хүндтэй тоглогч болох боломжийг мэдээллийн хүчээр дамжуулан олж авах юм.
Би өөрийгөө, өөрийн үеэ хэн бэ гэдгийг ингэж таньж байна. Оршин байх зөв замаа ийнхүү сэтгэж байна. Миний эргэн тойронд, найз нөхөд минь ч бас ингэж ярьдаг. Энэ талаар хэлэлцэж, дэлхийн иргэн болох холын хүслээ хуваалцдаг. Мөн нийгмийн тэргүүн шугаманд алхаж буй олон хүн энэ тухай ярихыг сонссон. Тэгэхээр Лао Зэгийн хэлснээр бид аль хэдийнэ өөрийгөө мэдэхүйд нэвтэржээ. Бас бодож, тунгаан байхуйгаа ч тодорхойлж. Одоо хэрхэх вэ? Мэдээллийн эрин зуунд, чадварлаг өрсөлдөгч байж, тэгээд хэний ч мэдэхгүй, танихгүй, бөмбөрцгийн нэг хэсэг биш хавтгайрсан ертөнцийн сод манлай байхсан.
Лао Зэгийн үгийн үргэлжлэлээр бичлэгээ төгсгөе гэж бодлоо. Уншаад дүгнэн бодохыг танд үлдээе.
“Бусдыг удирдахад хүч хэрэгтэй, өөрийгөө удирдахад тэнхээ хэрэгтэй.”

За өнөөдөр амралтын өдөр тул нэтээр тухтай хэслээ. Тэгж яваад Хулан Болдбаяр гэх охины гайхалтай коверуудыг үзэв. Тэгээд YouTube, Facebook, Twitter гээд бүх сошиал хуудастай нь холбогдоод, бас мейл биччихлээ. Удахгүй ярилцах бодолтой байна.
Ямар ч гэсэн Германд өсч торнисон, одоо ч тэнд байгаа авъяаслаг охин бололтой.
Энэ хамгийн их таалагдсан. Өөр олон ковер хийсэн байналээ. Энд дарж түүний хуудаст зочлоорой.

Одоогоос хэдэн сарын өмнө блогтоо Нийгмийн рекламны тухай бичлэг оруулж байсан. Энэ сэдэв сонирхлыг минь татдаг бөгөөд дипломын ажлын минь сэдэв л дээ. Тиймээс энэ талаар мэдээлэл цуглуулж, олон бүтээл үзэж, харахыг хичээдэг юм. Харин энэ сард Монголын реклам бүтээгчдийн холбооноос "Бидэнд ойрхон ирээдүй" нийгмийн сэдэвт рекламны фестивалийг хоёр дахь удаагаа зохион байгуулахад нь оролцож үзэхээр шийдсэн юм. Ангийнхаа найзуудтай ярилцаад бид хүүхэдтэй холбоотой, тэдэнд тулгамддаг асуудалд олны анхаарлыг хандуулах видео хийхээр боллоо.
Ингээд миний бодолд хамгийн түрүүнд санаа нь, тэгээд бүр шууд уриа үг маань орж ирсэн. "Сэтгэх эрх чөлөөг түүнд үлдээ" гэж. Бид нийгмийн гишүүдээ бүр багаас нь, хүүхэд байхаас нь "нэг хэвэнд цутгах" гэж хичээдэг юм шиг надад санагддаг юм. Уг нь хүн бүр өөрийн үзэл бодолтой, аливааг харахдаа өөр өөрийн өнцгөөс дүгнэн боддог. Тэр дундаа хүүхдийн сэтгэхүй гэнэн цагаан, бас хамгийн үнэн. Тиймээс тэдний сэтгэлгээнд ямар нэг хориг хязгаар, хүлээс үгүй байдаг. Тэд бодохдоо нар шар өнгөтэй, заримдаа улаан болж харагддаг, тэнгэр уудам цэнхэр ч, заримдаа яагаад хаяа нь улаан байдаг юм бол? гээд олон, олон яагаадыг биднээс асууж заримдаа "Нээрэн юу билээ?" гээд дүүтэйгээ хамт бодох үе надад байдаг. Харин заримдаа томчууд, тэд бүгдийн цагаан "цаасыг" нэг өнгөөр будаад, өөр өнгийн цаастай нэгнийг гадуурхаж, бусдаас онцгойлохчихдог. Тиймээс энэ байдлыг үгүйсгэж, бяцхан хүүхдэд чөлөөтэй сэтгэх эрх чөлөөг олгооч гэсэн үүднээс энэ видеог хийлээ.
Гэхдээ маш богино хэмжээний энэ дүрс бичлэгийг хийхэд цаг зав, хөдөлмөр хэр их зарцуулдгыг зарим хүмүүс надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Бид 60 орчим минутын дүрс авч, түүнийгээ эхлээд монтажилахад 1 мин 50 секунд болж байв. Харин уралдааны шаардлагын дагуу 30 секундэд багтаах гэж хичнээн хичээсэн ч, арай л бололгүй 50 секунд болчихлоо. Мөн найруулга, зураг авалт, эвлүүлэг гэхчлэн олон зүйлийг хийхэд мэргэжлийн хүмүүс шаардлагатай байсан ч, сэтгүүл зүйн ангийн оюутнууд бид хэрэндээ л хичээсэн юм.
Бидний зорилго дээрх уралдаанаас ямар нэг шагнал хүлээх байсангүй. Угаас энд ихэвчлэн мэргэжлийн студи, продакшнууд олонд хүрч байсан бүтээлээрээ өрсөлддөг. Харин бид ямар ч гэсэн рекламны сонгоны ангийн оюутнууд, тэр дундаа миний хувьд энэ чиглэлээр дипломын ажил хийж байгаа тул гараас гарсан бүтээлтэй байхыг хүссэн юм. Юутай ч энэ зорилгодоо хүрсэндээ сэтгэл хангалуун байна.
Найзууддаа баярлалаа. Оюу, Сувдаа, Сүнжээ, Бүрнээ, Нарка, Хулан.Д, Хашаа.
Бас мэдээж багш нартаа болон дүүдээ. :-)
Хулан Жүгдэр

Амралтын өдөр интернэтээр хэсч яваад найруулагч Б.Чингүүний "Гэрэл" богино хэмжээний киног үзлээ. Түүний өмнөх бүтээлүүд "Анхны болзоо", "Соло"-г үзэгчид ихэнхдээ сэтгэлгээний гэдэг ч, энэ удаагийн бүтээл энэ тодорхойлолтонд урьдынхаас илүү дөхөх болов уу. Киноны гол дүрд зураач Ж.Гэрэл тоглож, түүний бүтээлээр санаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Ж.Гэрэлийн үзэл бодол ч харагдах шиг болов. Учир нь саяхан "Гоодаль" сэтгүүлийн хуудаснаас түүнтэй "танилцахад" математикийн томъёог бүтээлдээ түлхүү ашигладаг бөгөөд амьдрал яг л бодлого шиг гэсэн нь санаанд буув. Киноны зураглалын хэсгүүдэд Ж.Гэрэлийн бүтээл дэхь тэрхүү томъёонууд цөөнгүй харагдаж байсан юм.
"Гэрэл"-ийн эмэгтэй гол дүрд жүжигчин А.Хулан тогложээ. Харамсалтай нь, түүний гаргасан сэтгүүлч бүсгүйн дүр төдий л сайн байсангүй. Гэхдээ энэ нь жүжигчний алдаанаас биш, харин зохиолч, найруулагчаас болов уу гэж бодож байна. Ийн бодохын учир нь, сэтгүүлчийн хэлдэг текстүүд Гэрэлийнхээс хэтэрхий сул бөгөөд ерөөс тэр дүр кинонд гардагчлан зураач, сэтгүүлч 2 нэг ертөнцийнх гэдгийг илэрхийлж чадахгүй байсан. Ядаж л түүний биеэ авч яваа байдал, ярианы өнгө төрх хийгээд үйлдэл нь яавч нэг ертөнцийнх байж чадсангүй. Үгүй ядаж эхлэл хэсэгт Гэрэлийн өгдөг архийг уусан ч болох л байсан шүү дээ.
Харин киноны хөгжим маш их таалагдсан. Тэр дундаа "Хүн яг өөрийнхөөрөө, бас өөрийн ертөнцдөө сэтгэл хангалуун амьдрах ёстой" гэсэн текстийг Herman Brood-ийн "My Way" дуутай хамтатгасан нь гайхалтай. Цаашлаад "Бидний байтугай чи бид хоёрын ертөнц ч ондоо" гэсэн үгнээс ургуулан олон зүйлийг бодож болно.
Гэхдээ энэ бүх үгс чихэнд хүрэхдээ танил бус төрхөөс гарах, хэзээний танил хоолойн өнгөөр дамжив. Өөрөөр хэлбэл Ж.Гэрэлийн оронд бидний сайн мэдэх уран бүтээлч А.Миеогомбо дуу оруулсан нь хэтэрхий хиймэл байлаа.
Ерөнхийд нь үзвэл бүтээлийн хийц, санаа нь тун ч их таалагдсан. Энэ мэтчилэн сэтгэлгээний гэж тодотгохуйц бүтээлүүдийг цувралаар хийснээр найруулагчаас дараа, дараачийн илүү сайхан, илүү гоё киног хүсэх хүлээлтийг үүсгэж байна. Миний хувьд, киноны хамгийн таалагдсан хэсэг нь сонин дээрх "Өнгөгүй ертөнцийн сүүдэр" гэх гарчиг, мөн төгсгөлийн "Хайр сэтгэлд өнгө чухал гэж үү?" гэсэн хэсэг байлаа. Үг бүрээс нь нэгэн шинэ санаа, бодол эргэцүүлэл олж авахуйц "Гэрэл"-ийг олон ч удаа үзэж, тунгаасаар байна. Угаас киноны төгсгөл нээлттэй байгаа нь утга санааг хүн бүр өөрийнхөөрөө хүлээн авч, өөрийн ертөнцдөө бясалгах эрх чөлөөг үлдээсэн ч байж болох.