"Цэргийн дарга нар согтуу гуйвахад би дургүй" хэмээн яруу найрагч Ц.Хулан шүлэглэсэн байдаг. Миний хувьд өнөөдөр энэ мөрт л толгойд минь эргэлдэж байлаа. Өдрөөс хойш гадуур явахдаа их хотын гудамжинд шүлсээ савируулан, хөл дээрээ тогтож үл чадах эрчүүдтэй алхам тутамдаа тааралдлаа. Ажил тарах цагаар ч битүү түгжирдэг хотын замаар сэлүүхэн хурдалж болж байсны учирыг ч оллоо. Унадаг "төмрөө" сэвтээж, үзүүлдэг "цаас"-аа хураалгалгүй, олныхоо дунд гуйвж явах нь монгол эрчүүдэд дээр санагдаж.
Гэхдээ дархан хилийнхээ манаанд байгаа дайчин цэрэг эрсдээ баярын мэнд хүргэе!
Гэхдээ дархан хилийнхээ манаанд байгаа дайчин цэрэг эрсдээ баярын мэнд хүргэе!
No comments:
Post a Comment