Долдугаар сарын сүүлч, зуны нарлаг өдөр боловч бид сэтгэл эмзэглүүлэм тоон мэдээллийг сонсоод сурвалжлага бэлтгэхээр “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын байрыг зорив. Хаалгаар ороход цэвэрхэн, тохилог бөгөөд хохирогч хүлээн авдаг гэх өрөөнд ормогц өнгө алагласан зурагтай шал, тоглоом наадгай болсон хана, чимэглэл угтахад дулаан хэдий ч гайхах сэтгэгдэл эрхгүй төрсөн юм. Танайд хандсан хүчирхийллийн
