Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах
Манай улсад "Work & Travel" буюу зуны амралтаа Америкт өнгөрүүлэн ажил хийх боломжийг олон байгууллага олгож байнаа. Тавдугаар сарын сүүлчээр мөрөөдлийн орныг зорьж, хичээлээ эхлэх үед ирнэ гэнэ. За тэгээд, тэнд байх хугацаандаа үйлчлэгч, худалдагч, загас цэвэрлэгч, паркийн ажилтан гээд мэргэжил шаардахгүй бүхий л төрлийн ажлыг хийх юм байна. Ингэж ажиллаад сул, чөлөө заваараа Америкаар аялах боломжтой гэж хөтөлбөрийг санал болгогчид хэлж байна. Гэхдээ аялах БОЛОМЖТОЙ. АЯЛУУЛНА гээгүй. Угаасаа тэр улсаар аялна гэвэл хөөрхий оюутан бидний мөнгө яагаад ч хүрэхгүй шүү дээ. Ингэхээр Амралтаараа Америкт Ажиллаж Аялцгаая хөтөлбөрийн мөн чанар нь бол Амралтаараа Америкт цагийн ажил хийцгээе гэсэн үг юм.
Уг нь манай монголчууд байр, сууцаа заран барин арай гэж харийг зорин хар ажилтай золгодог байлаа. Гэтэл одоо бүр оюутнууд нь амралтаараа 3000$ төлөөд, бүр болохгүй бол зээл авч байгаад ч хамаагүй гадаад явж цагийн ажил хийх гэнэ. Уг нь яахав зуны гурвын сарыг дэмий өнгөрүүлж байхаар, хийсэн ажилтай, авсан цалинтай байна гэдэг сайхан хэрэг. Гэхдээ нөгөө хүн бүхний зүрхэн оршдог эх оронд нь хэн үлдэж, юуг бүтээх юм болдоо. Жилийн гурван улирал сургуульд сурч байна гээд нийгмийн баялгийг бүтээхэд огт оролцдоггүй оюутнууд, зун нь бүр харийг зориод ор сураггүй болох нь. Тэгээд л бүгдээрээ Америк явсан гэдэг нэр зүүгээд, ах эгч нарынхаа адилаар эргэж ирээд нутгаа муулна.
Сургуулиа төгсөөд аягүй бол цөөнгүй нь дахиад л гадаадын визэнд дугаарлаад зогсч байх вий.