Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах
"Цэргийн дарга нар согтуу гуйвахад би дургүй" хэмээн яруу найрагч Ц.Хулан шүлэглэсэн байдаг. Миний хувьд өнөөдөр энэ мөрт л толгойд минь эргэлдэж байлаа. Өдрөөс хойш гадуур явахдаа их хотын  гудамжинд шүлсээ савируулан, хөл дээрээ тогтож үл чадах эрчүүдтэй алхам тутамдаа тааралдлаа. Ажил тарах цагаар ч битүү түгжирдэг хотын замаар сэлүүхэн хурдалж болж байсны учирыг ч оллоо. Унадаг "төмрөө" сэвтээж, үзүүлдэг "цаас"-аа хураалгалгүй, олныхоо дунд гуйвж явах нь монгол эрчүүдэд дээр санагдаж.
Гэхдээ дархан хилийнхээ манаанд байгаа дайчин цэрэг эрсдээ баярын мэнд хүргэе!
Би олон янзаар мөрөөдөх дуртай. Хувийн амьдралаа бол сайхан гэр бүлтэй болоод ширээ тойроод сууж буйгаар. Ажил төрлөө бол нэг л өдөр ганц сайхан нийтлэл биччихээд түүндээ сэтгэл хангалуун сууж баймаар. Харин сонирхол, хоббигоо дагавал өөрийн гэсэн дуу бичлэгийн студи байгуулах. Тэгээд амьдрах өрөөнөөсөө гадна заавал нэг өрөөг илүүчилж хөгжмийн чанартай төхөөрөмжөөр тоноглоод л... :-) Сайхан явж байна шүү!! кк.. Ер нь миний амьдрал хөгжмөөс тусгаар байна гэвэл худлаа. Хоёр, гурав хоноод л хавийн чартыг харж гайгүй гэсэн дууг татаж авч сонсдог бараг л зуршилтай. Тэгээд л гоё сайхан дууг сонсч, үгэнд нь уяраад явж өгнө шүү дээ, хэхэ. "I don't wanna run away baby, you are the one I need.. I just wanna die in your arms"... эсвэл P!NK эгчийнхээ цоглог хэмнэлд автаад, заримдаа James Blunt ахынхаа "Carry you home"-ыг сонсч нойрсно, эсвэл Connie Talbot дүүгээ сонсч өхөөрдөнө, "Linkin Park", "GreenDay"-ын ах нартай доргино,"Rascal Flatts", "Cuthberth"-ийн аялгуунд тайвширч, Mariah Carey эгчийгээ шүтэн биширнэ гээд хөгжмөөс би олон мэдрэмжийг авдаг. Бас өөрөө сайн дуулж чадахгүй ч микрофон, чихэвч хоёртой овоо дотно нөхөрлөнө өө. Чөлөөт цагийнхаа багагүй хувийг хөгжимд зарцуулдагаа би өөрөө ч сайн ойлгодоггүй юм. Магадгүй Чингис хаан гартаа нөж атгаж төрсөн шиг би чинь амандаа дуу аялж төрсөн юм ш дээ гээд байхгүй юу!! хэхэ.