![]() |
"Форрест Гамп Dr.Peppers-ээр цангаа тайлж буй нь" |
Түүх сөхвөл хамгийн анх буюу 1800-гаад оны үед зохиолч Жуль Верн "Дэлхийг тойрсон 80 хоног" зохиолдоо бүтээгдэхүүн байршуулж байжээ. Тухайн үед уг зохиол цуврал хэлбэрээр гарч байсан бөгөөд тэр бүртээ усан онгоцны нэгэн компанийг дурддаг байж. Гэхдээ Жуль Верн үнэхээр сурталчилгаа хийж, тухайн компаниас ямар нэг төлбөр авсан эсэх нь одоог хүртэл тодорхойгүй юм. Тэгвэл киноны хувьд, 1927 онд "Оскар"-ын шагнал хүртэж байсан "Жигүүр" кинонд "Hershey's"-ийн шоколадыг сурталчилж байв. Үүнээс хойш энэ хэлбэр илүү түгээмэл болсон аж. Сонирхуулахад, өдгөө бидний "савангийн дуурь" гэж нэрлэдэг кино цуврал энэхүү бүтээгдэхүүн байршуулах сурталчилгаанаас үүдэлтэй. Учир нь, 1930-аад оны үед компаниуд цуврал бүтээгчдийг ивээн тэтгэж, захиалга өгдөг байв. Тэр дундаа ахуйн хэрэглээний "Procter & Gamble", "Palmolive" компани радио цувралуудыг ивээн тэтгэдэг байсан тул цувралыг тэдний бүтээгдэхүүнээр "савангийн дуурь" гэх болжээ.
Харин орчин цагт бүтээгдэхүүн байршуулалтыг амжилттай болгох эхлэлийг "E.T. the Extra-Terrestrial" кинонд "Reece's Pieces" шоколадыг ашигласнаар хийсэн гэдэг. Киноны гол дүрийн хүү Эллиот харийн "E.T"-г "Reece's Pieces" үрлэн чихрээр дагуулдаг билээ. Тухайн үед, кино багийнхан бидний сайн мэдэх "M&M's"-д тэдний чихрийг ашиглах санал тавьсан ч компани "E.T"-г хэтэрхий царай муутай гэж үзэн татгалзсан байна. Гэтэл уг сурталчилгаа ийм амжилттай болно гэдгийг тэд төсөөлөө ч үгүй нь харамсалтай. Кино гарснаас хойш "Reece's Pieces"-ийн чихрийн борлуулалт эрс өссөн нь түүхэн амжилт юм.
![]() |
Харийн E.T ба "Reece's Piece"-ийн үрлэн чихэр |
Мөн бүтээгдэхүүн байршуулах сурталчилгааг, тэр дундаа кинонд байршуулах нь хэр үр дүнтэй эсэхийг олон туршилтаар судалсан байдаг. Нэгэн кинонд Coca Cola ундааг зориуд олон давтамжтайгаар үзүүлэхэд, театраас гарч ирсэн үзэгчдийн ам нь ихэд цангаж, тавиурт байсан ундаа руу "шуурч" байсан гэдэг.
Гэхдээ та эндээс ундааг харуулахдаа бичгийг нь тодруулж, савыг нь план дүүрэн гаргасан гэж эндүүрэв ээ. Манайд хийж буй кинонд бараа, үйлчилгээг сурталчлахдаа хэт болхи хэлбэрээр үзэгчийг залхаах байдалтай харуулдаг. Санавал, "Би чамд хайртай-2" кинонд Unitel, Nomads-ийн сүлжээг, "Татар ажиллагаа" кинонд "Skytel", "Киндзмараули" дарс, "Гоёлын даашинз"-д "Боргио" шар айраг, "Помогите Нам-2"-т "Uptown" сэтгүүл, "Хэцүү анги" олон ангит кинонд "Амар" үйлчилгээг дэндүү ил, хэн ч харсан танихаар үзүүлдэг. Гэтэл бүтээгдэхүүн байршуулахын гол учир нь далд хэлбэрээр, үзэгчийн ухамсарт нөлөөлөхөд оршдог билээ. Гол үйл явдал үзэгчийн оюун санааг хөтөлж, сурталчилгааг үзэгчийн санаанд оромгүй байдлаар илэрхийлэх ёстой. Харин манайд эсрэгээр гол дүрийн баатрууд ямар ч шалтгаангүйгээр, үйл явдалтай бараг л авцалдаагүйгээр тухайн бараа, үйлчилгээг ашиглана. Эсвэл брэндийн нэрийг зориуд чанга, тодоор дуудна. Гэхдээ энэ нь манайд бүтээгдэхүүн байршуулах сурталчилгаа нэвтрээд удаагүй байгаатай холбоотой болов уу. Тиймээс цаашид энэ байдал цэгцэрч, боловсронгуй болно гэж найдаж байна.

Гаднын телевизийн шоу, цувралд энэ хэлбэр мөн түгээмэл. Бараа, үйлчилгээг хамгийн их буюу "NBC" телевизийн "The Biggest Loser" шоунд 6248, "American Idol"-д 4636, "One Tree Hill" цуврал, "America's Next Top Model", "Hell's Kitchen"-д тус бүр 2000 удаа сурталчилгаа байршуулжээ. Мөн ном, зохиолд сурталчилгаа цөөнгүй байдгаас бидний хамгийн сайн мэдэх "Twilight" цувралд л гэхэд гол дүр Эдуард "Volvo" машинаа хөлөглөж буйг зохиогч олонтаа дурдсан байдаг.
Энэ төрлийн сурталчилгаанд хамгийн ашиглагддаг бүтээгдэхүүнийг автомашин тэргүүлдэг. James Bond-ийн цувралд BMW, "I am Legend" кинонд "Ford", "I, Robot"-ийн баатар "Audi" унаж явдаг. Үүний дараа электрон бараа, тэр дундаа гар утсыг хамгийн түгээмэл ашигладаг байна. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүн, тамхи, дарс гээд үргэлжилдэг.
![]() |
"Хатуу самар" кино Nokia гар утас |
![]() |
"I, Robot" кинонд - "Audi" машин |
Харин киногоо сурталчилгаа болгохоос татгалзаж найруулагч, зохиолчид бүтээгдэхүүн "зохиох" тохиолдол бий. Нэрт найруулагч Квентин Тарантино, Роберт Родригес, Спайк Ли нар болон "Pixar" энимейшн студи "хуурамч" компани, брэнд бүтээгдэхүүнийг кинондоо ашигладаг.
Бүтээгдэхүүн байршуулах сурталчилгааны талаар өөрийн хэмжээнд мэдээллээ хуваалцвал ийм байна. Сүүлийн үед кино үзээд хүмүүстэй сэтгэгдлээ хуваалцвал реклам ихтэй болсон байна гэж ундууцдаг. Уг нь энэ нь байдаг зүйл бөгөөд зөв хэлбэрээр соёлтой хийж чадвал байгууллага, компанийн хувьд үр дүнтэй арга билээ. Харин манайд муу хөгжсөн байгаа учраас одоогоор үзэгчдэд бүтээгдэхүүн сурталчлах биш, бүр ч залхаах, магадгүй бүтээгдэхүүнээс татгалзах хүртэл харуулаад байгаа. Тиймээс уран бүтээлчид энэ тал дээр анхаарч, хийцээ сайжруулах биз ээ.
Таалагдлаа. Сайхан нийтлэл болжээ. Одоо энэ хандлага улам их болох байхаа. Ялангуяа архи тамхи гэх зэрэг бараа бүтээгдэхүүний хувьд ихсэх байхаа. Амжилт
ReplyDeleteLIKE
ReplyDeleteсайхан мэдээлэл байна. дахин олон нийтлэл бичээрэй..
ReplyDeleteүнэхээр умшууртай пост байна. олон хүн уншаасай
ReplyDeleteЗа ёстой хэрэгтэй зүйл бичсэн байна шүү. Уншиж байгаагаа ч мэдэхгүй дотор нь орлоо. Бас их голоо олсон цаг үед бичиж байгаа чинь их сайшаалтай байна шүү.
ReplyDeleteКино урлаг хөгжих хамгийн том тулгуур бол энэ шүү дээ. Хөгжингүй кино бүтээгчид киноныхоо хальс бүрийг реклам болгож, хөрөнгийг маш ухаалгаар цуглуулж, материаллаг хангамжийг сайжруулсанаар өндөр чанартайгаар киног бүтээж, тэр хэмжээгээрээ олонд хүрдэг.
Баярлалаа.
Бас уншсан залуусыг цааш түгээгээрэй гэж уриалмаар байна :D зөв үү хэхэ
Трансформерс XBOX NOKIA CISCO GENERAL MOTORS олон компанийн сурталчилгаатай кино шд
ReplyDeleteӨөө ёстой сонирхолтой сайхан бичлэг уншлаа :)
ReplyDelete