Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

Дуунд дурлагчийн мөрөөдөл



By  Khulan Jugder     12:02 AM     
Би олон янзаар мөрөөдөх дуртай. Хувийн амьдралаа бол сайхан гэр бүлтэй болоод ширээ тойроод сууж буйгаар. Ажил төрлөө бол нэг л өдөр ганц сайхан нийтлэл биччихээд түүндээ сэтгэл хангалуун сууж баймаар. Харин сонирхол, хоббигоо дагавал өөрийн гэсэн дуу бичлэгийн студи байгуулах. Тэгээд амьдрах өрөөнөөсөө гадна заавал нэг өрөөг илүүчилж хөгжмийн чанартай төхөөрөмжөөр тоноглоод л... :-) Сайхан явж байна шүү!! кк.. Ер нь миний амьдрал хөгжмөөс тусгаар байна гэвэл худлаа. Хоёр, гурав хоноод л хавийн чартыг харж гайгүй гэсэн дууг татаж авч сонсдог бараг л зуршилтай. Тэгээд л гоё сайхан дууг сонсч, үгэнд нь уяраад явж өгнө шүү дээ, хэхэ. "I don't wanna run away baby, you are the one I need.. I just wanna die in your arms"... эсвэл P!NK эгчийнхээ цоглог хэмнэлд автаад, заримдаа James Blunt ахынхаа "Carry you home"-ыг сонсч нойрсно, эсвэл Connie Talbot дүүгээ сонсч өхөөрдөнө, "Linkin Park", "GreenDay"-ын ах нартай доргино,"Rascal Flatts", "Cuthberth"-ийн аялгуунд тайвширч, Mariah Carey эгчийгээ шүтэн биширнэ гээд хөгжмөөс би олон мэдрэмжийг авдаг. Бас өөрөө сайн дуулж чадахгүй ч микрофон, чихэвч хоёртой овоо дотно нөхөрлөнө өө. Чөлөөт цагийнхаа багагүй хувийг хөгжимд зарцуулдагаа би өөрөө ч сайн ойлгодоггүй юм. Магадгүй Чингис хаан гартаа нөж атгаж төрсөн шиг би чинь амандаа дуу аялж төрсөн юм ш дээ гээд байхгүй юу!! хэхэ.

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

1 comment:

  1. Хөгжим ч сайхан л даа... :)

    ReplyDelete