"Цэргийн дарга нар согтуу гуйвахад би дургүй" хэмээн яруу найрагч Ц.Хулан шүлэглэсэн байдаг. Миний хувьд өнөөдөр энэ мөрт л толгойд минь эргэлдэж байлаа. Өдрөөс хойш гадуур явахдаа их хотын гудамжинд шүлсээ савируулан, хөл дээрээ тогтож үл чадах эрчүүдтэй алхам тутамдаа тааралдлаа. Ажил тарах цагаар ч битүү түгжирдэг хотын замаар сэлүүхэн хурдалж болж байсны учирыг ч оллоо. Унадаг "төмрөө" сэвтээж, үзүүлдэг "цаас"-аа хураалгалгүй, олныхоо дунд гуйвж явах нь монгол эрчүүдэд дээр санагдаж.
Гэхдээ дархан хилийнхээ манаанд байгаа дайчин цэрэг эрсдээ баярын мэнд хүргэе!
Би олон янзаар мөрөөдөх дуртай. Хувийн амьдралаа бол сайхан гэр бүлтэй болоод ширээ тойроод сууж буйгаар. Ажил төрлөө бол нэг л өдөр ганц сайхан нийтлэл биччихээд түүндээ сэтгэл хангалуун сууж баймаар. Харин сонирхол, хоббигоо дагавал өөрийн гэсэн дуу бичлэгийн студи байгуулах. Тэгээд амьдрах өрөөнөөсөө гадна заавал нэг өрөөг илүүчилж хөгжмийн чанартай төхөөрөмжөөр тоноглоод л... :-) Сайхан явж байна шүү!! кк.. Ер нь миний амьдрал хөгжмөөс тусгаар байна гэвэл худлаа. Хоёр, гурав хоноо
Continue Reading