Хүмүүсийн дурсамжаас анзаарвал хүүхэд нас нь хамгийн жаргалтай, "амттай" өдөр бүр нь тэр л үед өнгөрсөн байх шиг. "10 жилд байхад хамгийн гоё", "Оюутан нас дурсамжтай", "Ажилд орохоор тэр ч амжихгүй, энийг ч чадахгүй" гэх үгс олонтаа сонсдог байв. Энэ бүхнээс үзэхээр амьдралд "хөл тавих" буюу ажилд орох цагаас л бидний амьдралын "гунигт түүх" эхэлдэг юм уу гэж бодохоор. Харин энэ бодлыг сөргүүлэх, магадгүй "сэхээрүүлэх" сонирхолтой видеог олж үзсэнээ хуваалцаж байна