Өнгөрсөн зун “Jet” англи хэлний сургалтын төвд гадаадад суралцахыг хүсэгч оюутнуудтай жижигхэн уулзалт хийж, тэтгэлгээр гадаадад суралцсан тухайгаа ярилцсан юм. Эхлээд энэ тухай заавар, зөвлөмж интернэтээр нэг байгаа тул миний яриа сонин биш байх болов уу гээд хэд хэд хойшлуулав. Харин зориглоод очтол ирсэн хүмүүс маш олон зүйл асууж, бид нээлттэй сайхан ярилцаж хэдэн цагийг өнгөрүүлсэн
