Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

Бидэнд яагаад мэдээллийн боловсрол хэрэгтэй вэ? TEDxUlaanbaatar, 2018



By  Khulan Jugder     9:11 AM    Labels:,,,,,,,, 
Жил бүр зохион байгууллагддаг TEDxUlaanbaatar арга хэмжээнд энэ жил илтгэгчээр оролцох завшаан таарч, сүүлийн жилүүдэд бодож ирсэн мэдээллийн боловсрол, түүний ач холбогдлын талаарх санаагаа хуваалцлаа. Ярианы гол хэсгүүдээсээ энд дурьдвал: 

- Дэлхий дахинд дунджаар хүн өдөрт 4000-6000 орчим мессеж, мэдээллийн агуулгыг хүлээн авдаг байна. Энэ бүхнийг бид нэг бүрчлэн ухамсартайгаар шүүн, тунгаадгаас илүүтэй мэдээлэл, мессежтэй харилцах чадвар маань урт хугацааны явцад дадал болж, эдгээрийг хүлээн авч, нэг бол хаяж, үгүй бол хадгалж, басхүү түгээдэг.

- Мэдээллийн боловсрол гэдэг заавал "том" хүүхэнд байх ёстой чадвар бус орчин цагт хүн хорвоод мэндлээд "хөлд ордогтой", бичиг үсэгт тайлагдахтай адил амьдралын суурь, чадвар ухаан болсон.

- Бидний өдөр тутмын амьдралын үйл явдлаас эхлээд даян дэлхийн үйл хэрэг хүртэлх бүхий л харилцааг мэдээлэл зохицуулж байна. Энэ бол мэдээллийн хүч. Энэ бүхэн Мэдээллийн эринийг бий болгож байгаа юм. 

- Мэдээллийг ангилж, таньж сурах нь зөвхөн хүлээн авах тухайд биш түүнийг ашиглах, түгээхтэй ч бас холбогдоно.  
 
- Бид алхам тутамдаа мэдээлэл, мессежтэй тааралдаж буй. Гадаах самбарууд, түүгээр явж байгаа сурталчилгаа, хүүхдийн цэцэрлэгтээ сурч байгаа дуу нь хүртэл тэдэнд аливаа зүйлийн талаарх ойлголтыг суулгаж байдаг. Медиагаас, мэдээллээс зугтах газар үгүй. Тиймээс эдгээрийг хэрхэн ойлгож, хүлээж авах, ашиглах, түгээх хандлагад суралцах нь Мэдээллийн эриний хамгийн чухал чадваруудын нэг болоод байна.

About Khulan Jugder

Khulan Jugder has been working as a freelance journalist for 5 years. She usually writes reviews about films, albums or media and articles about social issues as well.

No comments:

Post a Comment