Энэ удаад "Мөрөөдөгчдийн өдөр"-т оролцож найруулагч С.Бямбын "Хүсэл, шунал" киног үзсэн сэтгэгдлээ хуваалцахаар шинэ бичлэг эхлүүлж байна. Найруулагч С.Бямбын хувьд урьд нь "Өнөөдөр" сониноос "Бусдын амьдрал руу камер чиглүүлнэ гэдэг буу шагайхтай адилхан байж мэднэ" гэсэн ярилцлагаар "танилцаж" байсан юм. Тухайн үед энэ ярилцлагаас надад хамгийн тод үлдсэн хэсэг нь "Урлаг гэдэг толгойн биш сэтгэл зүрхний ажил" гэсэн үг билээ. Тэгвэл энэ удаад түүний уран бүтээлийг сонирхоод гол санааг нь өөрийнхөө хэмжээнд мөнөөх л үгтэй холбож тайллаа.
"Хүсэл, шунал"-д манай нэрт найруулагч Д.Жигжид, түүний хүү найруулагч Биндэрийн амьдрал, уран бүтээлийн талаар өгүүлэхийн зэрэгцээ Ж.Биндэртэй хамт аялах С.Бямбын монологи хөвөрнө. Киноны эхний хэсэг Д.Жигжид найруулагчийн тухай мэт боловч энэ нь нөгөө талаар социализмын үеийн монгол орны кино урлагийн тухай харуулна. Өдгөө бидний бахархан ярих дуртай "хуучны сайхан" кинонуудыг хэрхэн бүтээж байсан, тэдгээр нь нам, засгийн шалгуурыг хэрхэн давж дэлгэцнээ "амилдаг" байсан тухай юм. Зарим хүн хуучны кинонууд дандаа өөдрөг өнгө аястай дээр намын суртал ухуулгын нэг хэрэгсэл төдийн байсан. Тийм ч учраас тэр кинонуудыг бүтээхэд улсаас хангалттай хөрөнгө гарган өгч байсан тул одоогийн зарим киноноос чанартай байгаа юм гэх нь бий. Гэвч тэр үед манай найруулагчид илүү гүн ухаанч, зүгээр өнгөн дээрх өөдрөг үзлээс илүү уран бүтээл туурвидаг байжээ. Гагцхүү тэдгээр нь тухайн үеийн үзэл, суртал гээчид харшилж дэлгэцнээ гарах боломжгүй болдог байв. Үүний жишээ нь, Д.Жигжидийн "Хүний мөр" ажээ. Мөн Ж.Биндэрийн хэлснээр тэр үед улсаас хангалттай мөнгө өгдөг байсан ч хэр баргийн хүн зөвхөн мөнгөөр сайн кино хийдэггүй юм гэсэн нь өнгөрснийг үгүйсгэгчдэд бас нэгэн хариулт болов уу.
Харин одоо үе. Дэлгэцэнд хаяг нь л үлдэж, нурах дөхсөн "Монгол кино" үйлдвэрийн дүрс үзэгдэнэ. Жилдээ 6-7 уран сайхны кино, 40 гаруй баримтат кино туурвидаг байсан эл үйлдвэр зах зээлийн шуурганд өртөн "амь тавьжээ".
Зах зээл. Бизнес. Мөнгө. Урлагийг үүгээр хэмжих болсон үе. Урлагийн утгыг философийн салбар ухаан гоо зүйгээр судалдаг гэж онолын номд бичсэн нь бий. Харин өнөөдөр бол шоубизнесийн цонхоор л харж байна. Ж.Биндэр "Хүний наймаа" киногоо гаргахаар хөдөө, орон нутгаар аялна. Гэвч аймгийн төвүүдэд киногоо гаргахад үзэгчид нь зал дүүргэж эс чадна. Өнөөдөр бид хийж байгаа кинондоо шалдан хүүхэн, гоё машин гаргахгүй бол хүн үзэхгүй байна. Үзэгчид тийм л зүйл хүсдэг болчихож. /Ж.Биндэр/ Ийм нөхцөлд түүнд тааруулж уран бүтээл туурвих уу, үгүй бол өөрийнхөөрөө бүхнийг хийх үү? Гэвч уран бүтээлч хүн бусдад зориулж л хийдэг. Ерөөс хүн хэзээ ч зөвхөн өөртөө, зөвхөн өөрийнхөө төлөө юм хийнэ гэж үгүй. /С.Бямба/ Энд л зөрчил үүснэ. Нээрэн л кино театрын зарлалаас харвал хээнцэр, тансаг зураглал задгай хувцасласан охид, хүүхнүүд, чинээлэг залуугийн дүр л бууна. Гагцхүү түүнээс үзэгч юу олж авах нь чухал биш. Мэдээж чөлөөт цагаа өнгөрүүлэх төдий хөнгөн бүтээл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр олон дунд ядаж нэг сайн кино байгаасай.
Урлаг биднийг түүчээлдэг гэдэг. Тэгвэл кино ч бас урлагийн нэгэн төрлийн хувьд биднийг сэрээж, дуудаж байх нь зүйн хэрэг. Харин одоогийн кинонууд үзэгчийг юу руу дуудаж, хааш чиглүүлж байна вэ? Цаашид энэ бүхэн хэрхэх бол?
Өмнөх үед үзэл суртлын шалгуурыг давсныг уран бүтээл гэж байв. Харин одоо бол зэх зээлд борлогдохыг нь уран бүтээл гэнэ. Тэгвэл хойч үе минь үүнийг хэрхэн ойлгох бол? /С.Бямба/
Төгсгөл хэсэгт С.Бямба, Ж.Биндэр нар үзвэрийн танхимаас гарахдаа ярилцаж байв. Энэ танхимаас ирээдүйн сод найруулагч, уран бүтээлчид төрөхийг үгүйсгэхгүй. Монгол хүүхдүүд адтай, юмыг хурдан сурдаг шүү дээ. Тэд чадна. Тэд хийнэ шүү. Энэ үгс магад өөрсдийгөө тайвшруулах арга мэт сонсогдовч нөгөө талаас хойч үедээ итгэх басхүү захих зүйлс мэт санагдав.
Хүн бүрт хүсэл бий. Хүсэл хэтрэхээ шунал болж тэр нь зовлон болдог гэдэг. Уран бүтээлчдэд ч сайн юм хийх хүсэл бий. Гагцхүү хүсэл, шуналын зааг хаана оршдог юм болдоо. /С.Бямба/

Сүүлийн үед тогтмол хэвлэл, телевиз гээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийгмийн сайн сайхан, амьдралын зөв хэв маягт уриалсан сурталчилгаа цөөнгүй гарах боллоо. Тэднийг захиалагч нь манай улсын томоохон компаниуд бөгөөд зөвхөн ашиг, орлогоо нэмэгдүүлэхийг зориод зогсохгүй зөв, зүйтэй зүйлд үзэгч, уншигчдийг уриалж байгаа нь сайн хэрэг.
Гэвч нөгөө талаас тэд үүнийгээ нийгмийн реклам гэж нэрийдэх нь оновчгүй байгаа юм. Энэ нь өнгөрсөн зууны эхээр АНУ, Их Британи зэрэг оронд үүсч өдгөө “public service announcement” гэсэн нэрээр нэгэнт өөрийн хэв шинжийг тогтоон, бий болгосон ойлголт билээ. Харин манай орны хувьд шинэ, соргог зүйл бөгөөд мэдлэг, мэдээлэл тун бага байна.
Бизнесийн байгууллага сурталчилгаа бүтээхэд ямар ч арга барилыг ашигласан хамаагүй түүндээ нийгмийн сайн сайханд хандсан багахан агуулга багтаахад л нийгмийн реклам болно гэвэл өрөөсгөл. Ер нь бизнесийн байгууллагууд тэр бүр нийгмийн реклам бүтээдэггүй бөгөөд гол төлөв Засгийн Газар, олон нийтийн, ашгийн бус байгууллагууд нийгмийн тулгамдаад буй асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, нийгэмд шинэ, зөв үнэлэмж тогтоож, ард иргэдийн зан байдалд нөлөөлөхийг зорьдог.
Харин бизнесийн байгууллага нийгмийн реклам бүтээх тохиолдолд гаднын орнуудад л гэхэд нарийвчлан, бүр хуульчлан заасан байдаг. Тухайлбал, ОХУ-ын “Зар сурталчилгааны тухай” хуульд энэ талаар заахдаа, бүтээж буй нийгмийн рекламд тухайн бизнесийн байгууллагын нэр, лого, бусад арилжааны рекламд нь гардаг дүр, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон сурталчилгаа бүтээх арга барил төдийгүй бусад таних тэмдгүүдийг ашиглахыг хориглосон байдаг. Мөн нийгмийн реклам нь үнэгүй цацагддаг байх ёстой. Ийм агуулга бүхий заалт АНУ, ХБНГУ, Их Британи гээд олон улсын хуульд бий.
Дээрх заалтаас үзвэл бизнесийн байгууллага нийгмийн реклам цацсанаар нэр хүндээ өсгөх, ашиг орлогоо нэмэгдүүлэх гэхчлэн ямар ч бизнесийн эрх ашигт төвлөрөх биш гагцхүү нийгмийн сайн сайханд л бүрэн анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Ингэж чадвал тухайн байгууллага нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж буй хэлбэр болох бөгөөд нэг удаагийн арга хэмжээг ивээн тэтгээд өнгөрөх, ард олонд өглөг тараах гэхчлэн PR, маркетингийн үйл ажиллагаанаас ялгарах боломжтой юм.
Гэхдээ бизнес хийж буй хэн ч бай ашиг, орлогоо олохоо нэн тэргүүнд тавьж нийгэм, олон нийтийг хойш тавих нь түгээмэл. Гэвч “Доройтсон нийгэмд бизнес хийх нь ямар ч ашиггүй” гэх үгийг бас санах хэрэгтэй. Тиймээс НИЙГЭМ болоод түүнийг бүрдүүлэгч ХҮНийг үнэлж, тэдний төлөө бизнесээ чиглүүлэхэд анхаарвал зохино.
Цаашлаад нийгмийн реклам цацах нь огт ашиггүй зүйл бас биш ээ. Мөн л гадаад орны туршлагаас харвал, нийгмийн реклам цацсан компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх гэхчлэн давуу тал бий. Түүнчлэн гадаах самбар, тээврийн хэрэгслийн реклам гээд олон үйл ажиллагаанд таныг “харж үзэх” арга, хэлбэрүүд тогтсон байдаг.
Тэгвэл бүтээсэн рекламаа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацах нь хамгийн өртөг өндөртэй төдийгүй хялбар биш ажил билээ. Үүнийг шийдэх арга нь өмнө дурдсан хуульд “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу телевиз, радио жилийн нэвтрүүлгийн цагийн 5-аас дээш хувийг, сонин, сэтгүүл зай талбайн 5-аас дээш хувийг нийгмийн рекламд зориулна” гэсэн байдаг. Энэ хуулийн дагуу хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бизнесийн байгууллагууд хамтарч ажиллаж чадвал нийгмийн сайн, сайхны төлөө хийж буй томоохон алхам болох юм. Түүнчлэн эндээс нийгмийн реклам үнэгүй цацагдах ёстой гэсэн мөн чанар урган гарч, биеллээ олж байна.
Манай улсын хувьд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нийгмийн реклам түгээхэд хэрхэн оролцох талаар ямар нэг зохицуулалт үгүй. Гэхдээ жишээ нь, МҮОНТ-ийн хувьд хуулийн дагуу арилжааны шинжтэй зар сурталчилгааг хязгаарласан бөгөөд хэн нэгний бизнесийн эрх ашиг тусаагүй нийгмийн рекламыг үнэ төлбөргүй цацах нь татгалзах асуудал биш гэж үзэж байна. Мөн бусад арилжааны телевизүүд ч нэгэнт бизнесийн байгууллага тул нийгмийн хариуцлагын хүрээнд энэ төрлийн реклам цацах боломжтой билээ.
Эдгээрээс үзвэл манай томоохон компаниуд үнэхээр нийгмийн реклам бүтээхийг зорьж байгаа бол нэр хүнд, ашиг орлогоо түр хойш тавьж гагцхүү сайн сайхан, зөв зүйтэй зүйлд олон нийтийг үнэн сэтгэлээсээ уриалан дуудаарай.

Хаврын тэр өдөр интернэтээр хэсүүчилж яваад нэгэн авъяаслаг монгол охин KPuffyCheeks нэрээр Jessie J-ийн “Price Tag” дууг тун чадварлаг коверлосон байхыг үзлээ. Цааш түүний Youtube, Facebook хуудсаар зочилж өөр олон ковер бүтээлийг сонсоод ярилцах хүсэл төрсөн юм. Гэвч нэг л завдахгүй явсаар намартай золгож, өчигдөрхөн түүнтэй интернэтээр холбогдлоо.
Тэр авъяаслаг охиныг Б.Хулан гэдэг. Германд төрж, өссөн тэрбээр 14 настай бөгөөд ахлах сургуулийн аравдугаар ангид сурдаг аж.

KPuffyCheeks
K үсэг миний нэрийг төлөөлдөг юм. (Khulan) Харин puffycheeks гэдэг нь bigcheeks буюу булцгар хацар гэдгийг илэрхийлдэг. Энэ нэрээр интернэт хуудсуудад өөрийн сувгаа нээсэн.
Хөгжим намайг хөглөдөг
“Хүн бүрт өөрийг нь хөглөж, хурцалдаг ямар нэг зүйл байдагт би итгэдэг. Миний хувьд, тэр нь хөгжим байх. Яагаад гэдгийг би өөрөө ч хэлж мэдэхгүй нь, гэхдээ хөгжимдөө автаад сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь надад гайхамшигтай санагддаг.
Хүмүүс урлаггүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй гэдэг. Гэхдээ хүний амьдрал хойно үргэлжлэх л байх. Гагцхүү яг одоогийнх шигээ буюу дуулж байгаа шигээ жаргалтай байж чадахгүй болов уу”.

Үгээр илэрхийлэшгүй бүхнээ дуугаар гаргахыг хүсдэг
“Дуулж буй дуунаас шалтгаалж хөгжмөөс авах мэдрэмж минь өөрчлөгдөж байдаг. Гэхдээ хүмүүст дотоод сэтгэлээ үгээр илэрхийлж чадахааргүй үе бий. Тэгвэл дуу, хөгжим л үүнийг хамгийн сайн илэрхийлнэ гэж боддог.
Тиймдээ ч би цаашид үзэл, бодлоо дуугаар дамжуулан дэлхий дахинд хүргэх юмсан гэж мөрөөддөг. Багадаа олонд танигдаж, алдартай одууд шиг болохыг л хүсдэг байсан минь одоо ийнхүү өөрчлөгдсөн”.

Би R&B урсгалд дуртай
“Энэ бол миний дуртай хөгжим. Мөн поп, хип хоп дуу сонсч, даган дуулах дуртай. Үлгэр дуурайл авдаг дуучин гэвэл Бруно Марс, Кэти Перри”.
Намайг дэмждэг хүн бүрт баярлалаа
“Youtube, Facebook, Twitter гээд олон нийтийн сүлжээ хуудаст миний гэсэн бяцхан орон зайд надад урам хайрладаг, намайг дэмждэг хүмүүс байгаад маш их баярладаг. Хэдий гайхуулам том амжилт биш ч энэ нь надад өөрөөрөө бахархах сэтгэгдэл төрүүлдэг. Би ирээдүйд дуучин, эсвэл өөр хэн ч болсон бусдад сайн үлгэр дуурайл болж, зорилгодоо хүрэхийг эрмэлздэг”.
Уудам тал нутгийн сайхныг юутай ч зүйрлэшгүй
“Би монголд хамгийн сүүлд таван жилийн өмнө очсон. Хамгийн их таалагдсан зүйл бол хөдөө нутаг байсан. Уудам тал, агаарын сайхныг өөр юутай ч харьцуулж, зүйрлэшгүй санагдсан шүү. Харин Улаанбаатар хот бага зэрэг бохир байна уу гэж бодсон”.
"Дурсамж бүсгүй". Миний дуртай дуу. "Маднесс"-т дуртай болгосон дуу. Дэндүү уянгалаг.
Яг л энэ уянга, эгшигийг мэдрэхээр Сайхнаагийн тоглолтыг зорьсон юм. Цагаасаа эрт очиход минь тэр үдшийн гол дүр найзуудынхаа дунд инээмсэглэн сууж харагдав. Саравчтай малгайгаар нүүрээ үргэлж халхлах түүнийг яагаад ч ихэмсэг нэгнээр бодож байсан юм. Харин тэр урдаас инээмсэглэн ирж, уриалгахнаар ширээнд суулгаад "Би юм ярих уу?" гэлээ. Харин бид тоглолтын дундуур түүний сэтгэл хэрхэн хөдлөхийг хуваалцахыг илүүд үзсэн.
Бараг бүтэн цаг "River Sounds"-т "Маднесс"-ийн дууны бичлэгийг сонсч суув. Тоглолт хурдан эхлээсэй гэж тэсч ядна. Энэ хооронд "Nisvanis", "The Lemons", "A-Sound", "Fire" гээд түүний уран бүтээлийн андууд бас дүү нар нь ирж мэндчиллээ. Үзэгчдийн суудал дунд орчим насныхнаар хүрээгээ тэлсээр. Гэхдээ мэдээж олон хүн цуглаагүй. Тэр цомгийнхоо баярыг ойр, дотнын хүмүүстэйгээ цомхон хүрээнд хуваалцахаар шийдсэн аж.
Ингээд тоглолт эхэлсэн. Танил биш аялгуугаар. Шинэ цомгийн шинэ дуу бололтой. Гэхдээ урьдынх шиг уянга урсаад л, урсаад л... Сайхан.
"...Хүлээнэ, би чамайгаа хүлээнэ
Сэтгэл зовнин байж хүлээнэ
Би чамайгаа хүлээнэ
Өдөржин бодож хүлээнэ..." энэ бол Сайхнаагийн шүтээн гэгдэх дуучин Сараагийн дуртай аялгуу. Тэрбээр өөрийн "Аргагүй амраг" цомгоо бэлэглээд "Нэг өдөр" дууг сонсохыг хүссэн юм. Бид ч бас.
Дараа нь "Шүтээн". Гэнэт алга болсон "Маднесс" энэ дуугаар гарч ирээд эргээд алга болсон. Мартагдахгүй гэсэн дээ ч юм уу,
"...Дурласан хосуудын төлөө Үүрдийн хайрын төлөө Энэ дуугаа би дуулъя..." гэсэн үгсээ чихэнд хоногшуулчихаад одсон.
Би үнэндээ "Маднесс"-ийн мандаж байх үеийг тийм ч сайн мэдэхгүй. Тэр үед үүргэвчтэй цүнхээ дааж ядсан бага ангийн сурагч байсан биз. Арай том болоод л "Хотын гудамж"-ийг сонсоод танилцсан юм. "Нүдэнд дулаахан монгол бүсгүйчүүд хотын гудамжаар Сайхнааг зүгээр явуулахгүй юм" гээд найз нь элэглэл уншихад тэр цаг хугацаа санаанд буув. Удалгүй дуу нь эхлэхэд үзэгчид бүгдээр дандаа аз жаргалтай алхлах "Хотын гудамж"-аа даган дуулсан.
Тэгээд мэдээж "Дурсамж бүсгүй". Анх удаа, тайзан дээр эмэгтэй хүнээс цэцэг авсандаа ичингүйрэх шиг Сайхнаа малгайгаа бүр доош дарав. Тэгээд тэр бүсгүйд зориулан дуугаа эхлүүлсэн. Биеэ барьсан үзэгчид арай чөлөөтэй болж тайз руу дөхөж эхлэв. Хоёрдугаар бадгийн үгээ сольж "пакт"-алсан түүнийг үзэгчид хөтлөөд дуулчих шиг болсон.
Тоглолт эхэлсэн цагаас л "Дараачийн дуу юу вэ?" гэх бүрт хаа нэгтээгээс "Зочин" гэх нь сонсогдож байсан. Тэгвэл энэ үдшийн зочин, "Маднесс"-ийн гишүүн Ганг, Гэрэлээ нарын гитарын хоршилоор "Зочин" амилсан. Хамтлагийн гишүүд ч, тэдний дуу ч гялалзаад өнгөрөх шигтгээ мэт. Дэндүү намуухан хэмнэлд бүгд чих тавьж, "Үзэсгэлэнт сайхан намар ирсэн"-д баярласан бас дотроо хөнгөөн гунисан байх.
"Маднесс"-аас, Сайхнаагаас ирэх аялгуу энэ үдэш, ингээд л дуусчихаагүй. Бидэнтэй үргэлж хамт байхаар тэр цомгоо гаргасан. Зүрх, сэтгэлд "хадаатай" дуунууд нь ийнхүү чихэнд үргэлж эгшиглэх болж буй.

Дөнгөж сая "Монгол Блогчид" үйл ажиллагаанд нэгдэж блогоо бүртгүүлчихлээ. Хоёр дахь удаагаа зохион байгуулж буй эл ажиллагааг би хувьдаа дэмждэг. Өөрийн блогоо бүртгүүлээд сойж, уралдахаас гадна цахим орчинд мэдээ мэдээлэл, санал бодлоо хуваалцдаг бид "Монгол Блогчид"-оор дамжин нэгдэж чаддаг онцлогтой. Өнгөрсөн жилийн уралдаан ёслолоос сар гаруйн өмнө /нарийн санахгүй байна, уучлаарай/ эхэлж байсан бол энэ удаад блогчид бүтэн жилийн турш хараа, бараандаа хамтдаа урагшлах боломжтой аж. Тиймээс блог хөтлөгч Та бүхнийг уриалж байна, блогоо бүртгүүлээрэй!
/Блогийн талаарх сэтгэгдлээ анхны наадмын үеэр хуваалцаж байсан юм. Тэр бичлэгээ энд хавсаргалаа./

Одоогоос 10 гаруй жилийн өмнө цахим ертөнцөд нэгэн шинэ ойлголт бий болсон нь өдгөө миний бас бидний дурлаад буй блог билээ. Энд хүмүүс өдрийн тэмдэглэл хөтөлж, сэтгүүлчид бүтээлээ нийтлэн, залуус үзэл бодол, мэдлэг мэдээллээ хуваалцах гээд олон хэлбэрээр ашиглаж буй. Чухамдаа, хүмүүс блогоор дамжуулан олон нийттэй санаа бодлоо хуваалцаж, эргэн ярилцах нь хамгийн гол зүйл болов уу. Энэ ч үүднээс сүүлийн жилүүдэд идэвхтэй блог хөтлөгчдийн тоо эрс нэмэгдэж байгаа.
Манай залуус ч мөн энэ шинэ ололтоос хоцролгүй кино, урлаг, техник, технологи тэр ч бүү хэл шинжлэх ухааны сэдэвт блог хөтлөөд багагүй хугацаа өнгөрч байна. Цахим орчинд олон нийтийн сүлжээ хуудсууд болох блог төдийгүй facebook, twitter /микроблог/-ээр дамжин бидний кибер ертөнц өргөжин, тэлж мэдээлэл хүлээн авах, түгээх үйл явц ч түргэсэж байгаа нь хурд, мэдээлэл шаардсан орчин үеийн нийгэмд зайлшгүй чухал зүйл юм.
Энэ байдлыг анзаарч, блогийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, шилдэг блогчдыг шалгаруулах зорилгоор The New Media Marketing Agency-гаас зохион байгуулж буй "Монгол Блогчид 2010" үйл ажиллагаа тун зүйтэй санагдлаа. Энэ нь хувь хүмүүст ашиг тустайгаас гадна иргэний сэтгүүл зүйн шинэлэг, хүчтэй хэлбэр болохын хувьд мэдээллийн технологийн салбарт ч тустай алхам билээ. Дэлхийн хэмжээнд олны анхаарлыг татсан Ираны сонгуулийн явцад тус улсын зүгээс гадаад ертөнцтэй харилцах холбоогоо тасалсан. Харин энэ үед микроблог хэрэглэгчид болж буй үйл явдлыг түргэн шуурхай мэдээлж байсан нь түүхэнд тэмдэглэхүйц үйл явдал болсон. Түүнчлэн бизнесийн салбарт ч хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ блогийг анзаарч ажиллах нь чухал байдаг. Тухайлбал, блог хөтлөгчдийн 34% нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар санал, сэтгэгдлээ нийтэлдэг гэсэн судалгааны дүн бий.
Харин блогийн ач холбогдолд сөрөг байрнаас хандагчид блогчдыг эх хэлээ үгүй хийж байна гэж зэмлэн, буруутгах нь их. Миний бодлоор, ихэвчлэн өдрийн тэмдэглэл эсвэл чөлөөт хэлбэрээр хувийн блог хөтлөгчид "ярианы" хэлээр бичдэг нь ийм ойлголт төрүүлдэг байх. Харин мэргэжлийн, олон нийтэд хандсан блогчид зөв бичгийн дүрмээ баримталж, бичгийн хэлээр гайхалтай сайн бичдэгт нь бахархдаг. Нөгөө талаас бусад хэлэнд ч бичгийн энгийн буюу албан бус харилцаанд үг товчлох, ярианы хэлбэрээр бичих зэрэг нь байдгийг санууштай.
Түүнчлэн блогчид интернэтийн соёлтой хэрэглээнд хамгаас илүү үлгэр дууриал болдог мэт. Учир нь цахим хуудсууд дахь мэдээллэлд үлдээсэн сэтгэгдлийг уншвал хэн нэгнийг доромжлон, гутаасан өнгө аястай сөрөг сэтгэгдэл дийлэнх хувийг эзэлдэг. Харин блогчид үзэл, бодлоо чөлөөтэй солилцож, санал сэтгэгдлээ боловсон илэрхийлж, анд нөхөд бололцдог нь таатай.
Иймд би байгаагаа мэдэрч бодож, сэтгэх бүртээ компьютерийн товчлуураа товшин, дэлгэцээ ширтдэг болсон минь дурлалаас өөр юу байх билээ. Надтай адил блогт дурласан зуу, зуун андууддаа хэлэхэд мэдлэг, мэдээллээ хуваалцаж, үзэл бодлоороо шинэ санаа, урам зориг хайрладагт тань баярлалаа.

Дэлхийд хамгийн нэр хүндтэй бөгөөд хувцас, загварын чиг хандлагыг тодорхойлж байдаг "Vogue" сэтгүүл 2007 оны есдүгээр сарын дугаараа 840 хуудас гаргаж дээд амжилт тогтоосон билээ. Ямар ч сэтгүүлийг хичнээн ч олон хуудастайгаар хэвлэж болох ч 3 кг жинтэй энэ дугаар асар олон хүний хичээл, зүтгэл төдийгүй мэдрэмж, ур ухааны дүнд бий болсныг 2009 онд дэлгэцнээ гарсан "The September Issue" баримтат киногоор харуулжээ. Тэр дундаа 1988 оноос хойш уг сэтгүүлийг эрхлэн гаргах болсон "төмөр хатагтай" Анна Винтурыг баримтат киноноос "бодитойгоор" харах нь хэн бүхэнд чухал байв. Учир нь 2003 онд хэвлэгдсэн "The Devil wears Prada" ном, түүнээс сэдэвлэн бүтээсэн кино нь Винтурын төрхийг хэтэрхий уран сайхны хэлбэрээр харуулсан юм.
Киног үзээд зөвхөн есдүгээр сарын дугаарын талаар биш ерөөсөө төрөлжсөн сэтгүүл (магадгүй хэвлэл, мэдээллийн ямар ч хэрэгсэл) гаргахад тухайн салбарын талаар маш их мэдлэгтэй, мэргэжилтэн байх ёстой нь харагдана. Жишээ нь, "Vogue" сэтгүүлийн байрыг нэг харахад редакци хэдий ч, нөгөө талаас яг л загварын агентлагаас ялгаагүй. Мөн хүн бүр нь загварын (fashion) мэдлэгтэй бөгөөд тэнд загвар зохион бүтээгчид, түүнийг амилуулагч моделууд, стилистүүд, уран сайхны буюу art director, уран бүтээлийн (creative) багийнхан, гэрэл зурагчид гээд олон хүн хагас жилийн турш хамтран ажиллаж уншигчдын гарт дугаараа хүргэдэг. Гэхдээ хамтын ажиллагаа үргэлжид сайн, сайхнаар өрнөдөггүй. Киноны гол цөм болсон хэнд ч дийлдэшгүй, хүчирхэг Винтурын эсрэг зогсч чаддаг ганц хүн нь Грейс юм. Тэрбээр "Бид 20 жил хамт ажиллаж байна. Тиймээс ойлголцоход хялбар байдаг. Би түүний зөрүүдийг, тэр миний зөрүүдийг мэднэ. Би хэзээ буулт хийхээ мэддэг, харин тэр үүнийг мэддэгүй юм" гэсэн. Үргэлжид Винтурын зөв байдгаас "төмөр хатагтайн" тэвчишгүй зангийн золиос нь Грейс байдаг юм шиг санагдана. Гэвч энэ зөрчил нь тэднийг улам хурцалж, илүү сайн бүтээл гарахад нөлөөлдөг бөгөөд эцэст нь дугаар хэвлэгэдэхэд тэд хамтдаа баяраа хуваалцах нь сайхан.
"Always keep your eyes open"
Грейсийн хэлсэн энэ үг надад их таалагдсан. Тэр автомашины осолд орохоос өмнө гайхамшигтай модел байсан тухай кинонд харуулдаг. Тухайн үед түүний гэрэл зурагчин машинд явахдаа унтахгүй, нүдээ анихгүй байхыг үргэлж захидаг байж. Үргэлж нүдээ нээлттэй байлга, эргэн тойрон хаана ч, юу ч бай чиний харсан бүхэн чамайг хөглөх болно гэжээ. Хорвоод утга учиргүй юм гэж байдаггүй бөгөөд олж харж чадах л юм бол хамгийн эгэл, жижиг зүйлээс ч уран санааг бий болгож болно гэсэн бодлоо би энэ үгээр дахин баталгаажуулсан юм.
"Fashion is not about looking back. It's always about looking forward."
Энэ үгийг хатагтай Винтур хэлдэг. Хэдийгээр би хувцас, загварт төдийлөн ач холбогдол өгч, сонирхдоггүй ч загварыг шальдар булдир хөнгөмсөг ертөнц гэж тодорхойлдог зарим нэгнийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ бол яруу найраг, уран зурагтай адил урлаг. Торгон мэдрэмж, ур ухаан шаардана түүнийг ойлгоход ч мөн тодорхой хэмжээний бэлтгэл хэрэгтэй. Тиймээс ч жинхэнэ урлаг өнгөрсөн, одоо цагт биш урагш, ирээдүйг харж биднийг түүчээлдэг жамтай. Тэр дээрх үгээр үүнийг л хэлсэн гэж бодон тэмдэглэсэн юм.
"Сонины уншигчид зөвхөн эрхлэгчийн шилний өнгөөр ертөнцийг хардаг."
Харин энэ үгийг зүгээр л урьд нь хаа нэгтээгээс сонсч байсан юм. "Vogue"-ийг бүтээх явцыг хараад энэ үг толгойд орж ирсэн. Учир нь сэтгүүлд гарах, хэвлэгдэх бүхнийг эцэслэн шийддэг хүн нь мөнөөх хатагтай Винтур. "Bob" буюу богино үсний засалт, гадаа ч дотор ч хар шилээ зүүсээр байдаг энэ эмэгтэйн таалсан, мэдэрсэн бүхнийг сая, сая хүмүүс "Vogue"-оор дамжуулан талархан хүлээн авдаг. Энэ бодлоо би киноны постер буюу зурагт хуудсаас баталгаажуулчихлаа. Та хардаа, есдүгээр сарын дугаар. Дээр нь Анна Винтурын нүдний шил.

Би хөгжимд дуртай. Дуу сонсоод оройжин суучихаж чаддаг хүн. "Маамуу нааш ир"-ийг дуулж анх чихээ онгойлгосон байх. Харин дуу хөгжимд хорхойсох болсон минь гуравдугаар ангид байхдаа "MTV"-г үзэж эхэлсэн үе. Тэр үед Mariah Carey, Backstreet Boys, Westlife гээд тухайн цагт мандаж явсан хамтлаг, дуучдыг сонсдог байв. Клип нь гарвал дагаж дуулна, бүжиглэнэ, цаашлаад хувцаслах хэв маяг төдийгүй гадаад төрх байдлыг нь анзаарч, хааяа даган дуурайна. Ахынхаа нөлөөгөөр "Хар сарнай"-д автсан байсан бяцхан охин тэр үеэс гадаад хөгжимд татагдсан юм.
Өнөөдөр ингэж бодох болсон нь 30 жилийн өмнөх яг энэ өдөр буюу 1981 оны наймдугаар сарын нэгэнд хөгжим, мэдээллийн MTV суваг анхны дүрс бичлэгээ цацаж байсантай холбоотой. Тухайн үед олон улсыг байлдан дагуулж байсан английн "The Buggles" хамтлагийн хит "Video Killed the Radio Star" уг сувгийг нээж байжээ. Үүний дараа "Грэмми"-ийн шагналт дуучин Пэт Бэнатарын "You Better Run" гарсан бөгөөд нэг дуунаас дараачийн дуу шилжих хооронд дэлгэц харанхуйлж үзэгчдийг хүлээлгэдэг байв. Мэдээж энэ хооронд ВиЖей буюу дүрс тоглуулагч хуурцгаа солино. MTV-гийн анхны цацалтыг хэрхэн явуулж байсан тухай энэ түүхэн бичлэгийг 2009 онд YouTube хуудаст байрлуулсан юм.
MTV суваг эхэн үедээ рок урсгалын уран бүтээлчдийн бичлэгийг түлхүү толилууж байв. Ерөөсөө 1980-аад онд амьд хөгжим хүчээ авч байсан бөгөөд Bon Jovi, The Police, Rolling Stones-ийн дуунууд телевизээр цацагдаж байлаа. Үзэгчдэд ямар дуу хүргэх нь ВиЖей нарын сонголтоос хамаардаг ч, зарим тохиолдолд сонирхолтой болгох үүднээс урлагийн оддыг зочин ВиЖейгээр урьдаг байв. Эдди Мерфи, Тина Тернер, Эдам Энт нар өөрсдийн дуртай дуугаа хуваалцахаар хэсэг хугацаанд "нэвтрүүлэгч" хийсэн удаатай.
Арьс өнгөний үзэл буюу ялгаварлан гадуурхалт хөгжмийн сувгийг ч тойрсонгүй. Эхний жилүүдэд хар арьст уран бүтээлчдийн дууг MTV-гээр нэвтрүүлдэггүй байжээ. Анхных нь английн "The Specials" хамтлагийн "Rat Race". Энэ нь тус сувгаар цацсан 58 дахь дуу боловч, цаашид хар арьстнуудыг гадуурхсаар л байсан юм. Харин домогт Майкл Жэксоны "Billie Jean" дуу MTV-гээр гарснаар энэ байдал саарсан гэдэг. Цаашлаад Жэксоны амжилт түүний дүрс бичлэгийг цацахаас өөр аргагүйд хүргэсэн ч гэж зарим судлаачид тэмдэглэсэн байдаг. Түүнчлэн түүний дүү Жэнэт Жэксоны хэмнэлдээ зохицсон гайхалтай бүжиг бүхий бичлэгүүд нь зөвхөн рок хөгжимд анхаарлаа хандуулж байсан MTV-гийн хүрээг тэлж, R&B-д хөтөлсөн ч гэдэг.
1985 онд хөжгмийн сувгаар анхы шууд тоглолтыг дамжуулав. Лондон, Филадельфиад болсон Этиопийн өлсгөлөнд нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх тоглолтыг 16 цагийн турш үзэгчдэд хүргэжээ. Тэр үед "ABC" телевиз гэхэд л тоглолтын онцлог хэсгүүдийг л дамжуулж байсан гэхээр MTV ямар амжилттай ажилласан нь тодорхой харагдаж байна.
Рок хөгжим, амьд хөгжмийг онцолж байсан MTV 1997 оноос электроник дуугаралтад "чих тавих" болжээ. The Prodigy, Aphex Twin, Smashing Pumpkins гээд нэрлэж болно. Мөн Backstreet Boys, 'NSync зэрэг "boyband"-ууд "мэндэлж", Бритни Спирс, Кристина Агулера гээд поп гүнж нар дэлхийг байлдан дагуулах болов. Тиймээс нэвтрүүлгийн цагийн ихэнх хэсгийг поп дуу эзэлж эхэлжээ. Харин төд удалгүй P.Diddy, DMX, Jay-Z зэрэг реппэрүүдийн уран бүтээл эрчээ авснаар поп гүнж нарын цагаас хуваалцах болсон юм.
Өдгөө бидний харж дадсан MTV-гийн логог "Манхэттэн дизайн" студи бүтээжээ. М үсгийг хар зургийн хэлбэрээр, ТV гэсэн товчлолыг шүршдэг будгаар зурсан гэдэг. Брэндүүд логог тэр бүр өөрчлөөд байдаггүй ч, MTV-гийн хувьд хэв, загвараа алдалгүй байнга шинэчлэл хийхийн зэрэгцээ, үргэлж сонирхолтой хэлбэрээр өнгө, будгаа тохируулж байдаг. Тэдний уриа үг /слоган/ "I want my MTV!"-г олон нийтэд таниулах кампанит ажил 1982 онд эхэлж урлагийн алдартнууд үүнд нь оролцсон.
Сүүлийн үед интернэтийн нөлөөгөөр үзэгчид телевиз үзэхээ больж, MTV ч хуучрах хандлагатай гэж байв. Гэсэн ч 1993 оноос тус сувгийн албан ёсны сайт ажиллаж эхэлсэн бөгөөд mtv.com сайтаар онлайн мэдээллийн хөтөлбөр, подкастууд болон уран бүтээлчдийн ярилцлагыг хүлээн авах боломжтой юм. Түүнчлэн MTV Music төслийн хүрээнд интернэтээр дүрс бичлэг хуваалцах /video sharing/ хэсэгтэй болсноор хэрэглэгчид 1981 оноос хойшхи 16 мянга гаруй бичлэгийн сангаар аялах болжээ. 2008 онд Alexa-гаас гаргасан мэдээгээр тус сайт ажиллаж эхэлсэн эхний 2 өдөрт л гэхэд 75 мянган хандалттай байв.
Ингээд намайг дэлгэцийн өмнө уяж, чихэвчтэй дотно нөхөрлүүлэх болсон MTV-д "Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе!"
MTV-гийн анхны нэвтрүүлэг.