"Гялбаа" сэтгүүл, 6-р сарын дугаар.
Үндэсний роботын аварга шалгаруулах
“Робокон” гэх наадам манайд зохиогдох болсноор инженерчлэл, электроникийн
ухааныг энгийн олонд таниулж, хүүхэд багачууд ч тэр чиглэлд сонирхох болсон
болов уу гэж би боддог юм. Түүнээс хойш нисэх, авто, усан загварын улсын ураалдаан гээд энэ чиглэлийн
тэмцээн олон төрлөөр явагдах болсон. Тэгвэл энэ хавар буюу өнгөрсөн сард манай
улсад “кансат”-ын /cansat/
аварга шалгаруулах анхны тэмцээн болсон билээ. Англи хэлний лааз буюу “can”, хиймэл
дагуул буюу “satellite”
гэх үгсийн товчлолоор нэрлэсэн энэ төхөөрөмж нь агаарт
400 метр хөөрч, олон талын мэдээллийг цуглуулан, илгээх тэр ч бүү хэл шууд дүрс
бичлэг дамжуулах чадвартай аж. Анх удаа зохион байгуулсан энэ уралдаанд 6 баг
оролцсон бөгөөд ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн “Тэмүүлэл” багийнхан
аваргалжээ. Бид “Мэргэжилтэн” булангийнхаа энэ дугаарт багийн ахлагч Г.Мөнхжаргал
болон гишүүн Г.Буян-Өлзийтэй ярилцсан юм.
Гараа
Хоёр
зочинтойгоо цаг товлон уулзахаар хэд, хэдэн удаа ярьлаа. Тэд Нисэх техникийн
механикийн ангийн III, IV ангийн оюутнууд бөгөөд хаврын шалгалтууд нь эхэлсэн тул
цаг багатайгаа учирлаж байв. Ер нь шалгалтын үе гэлтгүй тэд клуб дээрээ үргэлж
л цаг, наргүй ажилладаг гэлээ. Тиймдээ ч сайн инженер болж амжилт үзүүлэхийн үндэс
нь шаргуу хөдөлмөр гэдгийг Г.Буян-Өлзий үргэлж хэлнэ. “Би дунд сургуульд байхаасаа л техник, технологид сонирхолтой, усан
загвараар хичээллэж байсан. Ер нь Хөдөлмөрийн хичээлийн багштайгаа “нөхөрлөж”
энэ чиглэлд татагдсан. Удалгүй Техник, технологийн улсын олимпиадад
тэргүүлснээр ТИС-ийн энэ ангид урилгаар орсон” гэж байв. Харин Г.Мөнхжаргалын
хувьд багаасаа л эрэгтэй хүүхдүүдийн адил тоглоомоо эвдээд үзчихдэг, машин
тэргэнд хорхойсдог байсан нь илэрхий. Тиймдээ ч их сургуульд орохдоо Нисэх,
техникийн механик гэсэн ангийн нэрийг хараад сонгон элсчээ. Гэхдээ тэр үед том
онгоц төсөөлөөд, “Чингис Хаан” нисэх онгоцны буудлын тухай бодсоор орсноо
нуусангүй. Удалгүй нисэх загвартай ажиллаж эхэлснээр “хөрсөнд бууж”, үүнийг
сайн хийгээд сурчихвал том онгоцноос ялгаагүй юм байна гэж бодох болжээ.
Инженерчлэлийн тухайд
Г.Буян-Өлзий: Дунд
сургуулиудад энэ чиглэлийн клубууд байдгийг мэднэ. Гэхдээ клуб болж ажиллахаас
илүү багш нь ганцаараа хичээж, гүйгээд л таардаг. Харин сүүлийн жилүүдэд техник
загварын тухай телевизийн нэвтрүүлгүүд хийж байгааг хараад сайхан санагдах
болсон. Андуураагүй бол саяхан МҮОНТВ-ээр Техник, технологийн улсын олимпиадын
тухай гарч байсан. Энэ нь хүүхдүүдэд багаас нь техникийн талаар мэдлэг олгох,
энэ чиглэлийн мэргэжлийг сурталчилж, таниулах давуу талтай байх.
Энэ салбарын хөгжлийг хэрхэн хардаг вэ?
Г.Мөнхжаргал: Энэ
ангид суралцаж байгаа хүүхдүүд бол ирээдүйд монголын нисэхийн өнгө төрхийг
тодорхойлно гэж боддог. Онгоцны засвар үйлчилгээ, хөдөлгүүр ашиглалт гээд бүх
зүйлсийг бид эх орондоо хийх боломжтой болно. Бид урьд нь үйлдвэрлэсэн газар
эсвэл худалдаж авсан газартайгаа харилцаж эдгээр үйлчилгээг хийлгэдэг байсан юм
билээ. Энэ байдал аажмаар багасч өөрсдөө хийдэг болж байгаа ч бүрэн үйлчилгээ
үзүүлэх арай болоогүй. Тийм л хүсэл эрмэлзэлтэйгээр суралцаж байна.
Г.Буян-Өлзий: Жижиг
загварын онгоцонд том онгоцны бүх л тооцоо ордог. Аэродинамик чанар, татах хүч,
далавчны хөндлөн огтлол гээд бүгдийг нь анхаарах хэрэгтэй болдог. Тийм болохоор
загвараар сайн хичээллэж, түүнээс л том онгоцны талаар ойлголтыг авах
боломжтой. Мөн мэргэжилдээ дурлахын тулд загвараар хичээллэх нь чухал. Тиймдээ
ч энэ чиглэлээр сонирхох хүүхдүүдийн тоо өсч байгаа нь сайн хэрэг. Техник,
технологийн улсын олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүдэд ШУТИС урилга өгөхөд
10 нь Нисэхийн ангид орсон шүү.
Кансат гэж юу вэ?
Г.Буян-Өлзий: Энэ төхөөрөмж
нь үндсэн дөрвөн даалгавартай хөөрдөг. Үүнд, GPS-ээр байрлалаа хэлэх, агаарын даралт болон температурыг
хэмжиж мэдээлэх, видео бичлэг хийж бууж ирэх зэрэг багтна. Манай кансатын хувьд
бичлэг хийхдээ шууд дамжуулах мөн агаар дахь чийгшилт ба угаарын хий буюу CO2
–ыг хэмждэгээрээ
давуу талтай байсан. Мөн манай Г.Мөнхжаргал өнгөрсөн жил Испанид болсон олон
улсын кансатын тэмцээнд түрүүлээд ирсэн учраас туршлагын хувьд ч арай илүү
байсан байх.
Г.Мөнхжаргал: Энэ
тэмцээнд түрүүлснээр бид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй
болсон. Ирэх есдүгээр сард АНУ-д болно. Мөн нэг баяртай мэдээ дуулгахад 2015
онд манай улс чөлөөт нислэгийн ДАШТ-ыг эх орондоо зохион байгуулах эрх авсан.
Хэрэглээн дэх ашиг тус
Г.Мөнхжаргал: Энэ жилийн кансатын тэмцээн нь
нийгэмд хэрэгтэй зүйлд ашиглая гэсэн уриатайгаар зохиогдсон. Тиймдээ ч ихэнх багууд
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахуйц, түүний
нарийн шинжилгээ тооцоог хийхэд зориулсан бүтээл хийсэн нь харагдсан. Манайх
гэхэд нүүрстөрөгчийн хийг хэмжиж бүхэл утгаараа гарч ирсэн. Үүнийг Цаг уурын
төвтэй хамтарч боловсруулж, хөрвүүлэх ажил үлдээд байгаа.
Ирээдүйн тухай бодол
Г.Мөнхжаргал:
Кансат бол хиймэл дагуулан анхан шатны хэлбэр юм л даа. Энэ уралдааныг
нэрлэхдээ монголоор Үндэсний анхдугаар бичил хиймэл дагуул бүтээж хөөргөх
уралдаан гэсэн байгаа. 350 гр жинтэй төхөөрөмж агаарт гарч мэдээлэл цуглуулах
даалгавартай. Үүний дараачийн шат нь кубсат буюу 3 кг хүртэл жинтэй, задгай
сансарт хөөрөх даалгавартай байдаг. Энэ мэтчилэн цаашид манай Засгийн Газар
2016 онд Монгол Улсын анхны хиймэл дагуулыг хөөргөх зорилт дэвшүүлсэн юм билээ.
Тандан судалгааны болон харилцаа холбооны зорилгоор хоёрыг ч хөөргөх төлөвлөгөө
байгаа гэсэн. Түүнд мэдээж залуу боловсон хүчин бэлтгэх гэсэн утгаар энэ
тэмцээнийг зохион байгуулсан.
Г.Буян-Өлзий: Тандан
судалгааны энэ хиймэл дагуул хөөрвөл бид цаг агаарын мэдээгээ илүү өндөр
түвшинд бэлтгэхээс эхлээд олон талын тустай шүү. Хаана, хэзээ зуд болох нь
тэгвэл хүмүүс хаашаа нүүх нь дээр вэ гээд мэдээлэл авах боломжтой. Мөн
харилцаа, холбооны хиймэл дагуул хөөрлөө гэхэд энгийн иргэдийн хувьд утасны
ярианы тариф хямдрах хүртэл боломжтой. Бид одоогоор гадны орнуудад маш их
хэмжээний мөнгө төлдөг. Тиймээс санхүүгийн болон цаг хугацааны хувьд олон давуу
талыг бидэнд авчирна.
Мөрөөдөл
Г.Мөнхжаргал: Юун
түрүүнд сургуулиа төгсөөд онгоцны чиглэлээр эсвэл сансрын инженер гэсэн
чиглэлээр дагнана гэж бодож байна. Мөрөөдлийн хувьд бол гоё л доо. Өөрийн гэсэн
онгоцтой болохоос эхлээд л. Бас манай улс өөрийн гэсэн, газар нутгаасаа
хөөргөдөг хиймэл дагуултай, сансар судлалын инженертэй болсон байхыг мөрөөддөг.
Г.Буян-Өлзий: Нарны
зайгаар ажилладаг, өөрсдөө үйлдвэрлэсэн пуужинтай болбол түүнийг хөөргөх боломж
бидэнд бий гэж боддог. Дэлхийн олон орны пуужин маш хол газрыг туулж ОХУ-д
“Оддын хотхон”-оос хөөрдөг. Учир нь тэнд дэлхийн татах хүч хамгийн бага байдаг.
Монголын хувьд бол тэндээс ойр байдаг нь байрлалын хувьд давуу тал болдог. Тийм
учраас энэ чиглэлийг сайн хөгжүүлж, залуу боловсон хүчнээ сайн бэлтгэх хэрэгтэй
байх.
Сайн инженер болохын тулд
Г.Буян-Өлзий: Маш
их хүсэл, тэмүүлэлтэй түүндээ дурласан байх хэрэгтэй байх. Түүнээс гадна
мэдэхгүй, бүтэхгүй зүйл гарвал түүнийгээ уншиж, судалдаг байх нь чухал. Гучин
жилийн дараа гэхэд бид ямар нэг шинэ нээлт хийгээд явахыг үгүйсгэхгүй шүү дээ. Жинхэнэ
пуужин хийчихсэн, сансрын нисгэгчээ яаж бэлтгэх вэ гээд бодох ч юм уу.
Г.Мөнхжаргал:
Мэдээж энэ чиглэлд асар их сонирхолтой байх хэрэгтэй. Бас туршилт бол хамгийн
гол нь. Энэ удаад туршаад болохгүй бол түүний шалтгааныг эрж хайдаг, дахиад
засаад туршаад үзэх хэрэгтэй. Мэргэжлийн маань давуу тал угаасаа үргэлж шинэ
зүйлд зорьж байдаг нь. Тэр ч утгаараа багаа “Тэмүүлэл” гэж нэрлэсэн.
Хоёр зочинтойгоо ярилцаад гарахад тэднээр
бахархах сэтгэл эрхгүй төрж байв. Хүсэл, зорилгынхоо төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж
тэр нь зөвхөн өөрсдөд нь биш нийгэмд тустай бүтээл болдог нь тэдний мэргэжлийн
онцлог билээ. Тэд одоо дөнгөж гараанаас гарч буй залуу тамирчидтай л адил аж.
Харин барианы хязгаарт нь эцсийн цэг гэж үгүй гэж бөгөөд тэмүүлэл нь тэднийг
хааш хөтлөхийг бид харах бас дэмжих л зам бий.
"Гоодаль" сэтгүүлийн V сарын дугаарт
Олон нийтийн сүлжээ
бөгөөд хэрэглэгчийн өөрийн хуудас /профайл/ үүсгэх боломжит вэб сайтын тоо өдгөө янз бүрийн хэлбэрээр
зогсолтгүй өсөн нэмэгдэж байна. Тэр дундаа, Фейсбүүк гэхэд л нэг тэрбум гаруй
хэрэгчлэгчийн хуудастай болжээ. Мөн myspace, twitter,
linkedin, instagram гээд олон
нийтийн хуудсуудын жагсаалт уртаас урт үргэлжилнэ.
Гэвч өсөлт илэрхийлэх энэ олон эерэг тооны зэрэгцээ буурах, хасагдах үзүүлэлт байгааг мартаж боломгүй. Учир нь, жилд зөвхөн Фейсбүүк хэрэглэгчдээс л гэхэд долоон сая нь хорвоог орхидог аж. Чухам энэ л тоо, энэ баримт судлаачид болоод ийм төрлийн вэб сайт бүтээгдчийн толгойны өвчин болоод байна.
Бидний эргэн тойрны хэн нэгэн таалал төгсөхөд эх дэлхийнхээ хөрсөнд нутаглуулж, эсвэл чандарлан далайд хийсгэх гээд улс үндэстэн, шашин шүтлэгээс хамаараад өөр, өөрийнхөөр үддэг байв. Тийнхүү түүнтэй холбоотой дурсамж бүрээ сэтгэлдээ тээн, эд зүйлсийг нь ч нандигнан хадгалдаг жамтай билээ. Харин өдгөө цахим ертөнц дэх талийгаачийн хуудсыг хэрхэх нь асуултын тэмдэг дагуулсаар байгаа юм.
Фейсбүүк хэрэглэгчид дундажаар 500 найзтай байдаг бөгөөд энд мэдээж гэр бүлийнхэн, ангийн нөхөд, ажлын газрынхан, багын найзууд, танилууд гэхчлэн цаашилбал огт танихгүй, хэзээ ч уулзаж байгаагүй хэн нэгэн ч бий. Тэгвэл тэдэнд нас барагчийн тухай мэдээллийг хэрхэн хүргэх бас эс хүргэх вэ? Ажиглалтаас харвал дийлэнхдээ ойр дотны хүмүүс нь хананд /wall/ нь албан ёсны мэдээлэл нийтэлдэг аж. Үүний араас уртаас урт харамслын сэтгэгдлүүд хөвөрч, өчигдөр оройхон нийтэлсэн зурган дээр нь “Тэр өчигдөрхөн амьд байсан” гэх үгс гунигласан тэмдэгтийн /L/ хамт харагдана. Мөнхүү дуртай дууг нь, очих дуртай газрынх нь зургийг нийтлэх гэхчлэн найз нөхдийнх нь дурсамжит постдууд дуусдаггүй. Энэ бүхэн яг л оршуулгын газрын цахим хувилбар болж буй мэт хэмээн судлаачид тэмдэглэжээ. Түүнчлэн гэр бүлийнхэнд нь ч дарамт учруулдгийг онцолсон байв. Хагацалын тухай, үхлийн тухай бодол хэзээд л айдас, түгшүүр дагуулсаар ирдэг хийгээд дотны хэн нэгнийхээ үхэлтэй эвлэрнэ гэдэг хэн хүнээс ихээхэн тэвчээр шаарддаг нь үнэн. Энэ тухайд даруй хагас зууны өмнө Элизабет Росс үхлийг хүлээж авах таван шатлал буюу сэтгэл зүйн эсэргүүцэх-бухимдах-ярилцах-гутрах-хүлээн авах гэж шат байдаг талаар бичжээ. Тэгвэл дээр дурдсан “цахим дуртгалууд” нь яг үнэндээ дурсамжаас илүүтэй дарамт болдог гэхэд хилсдэхгүй нь.
Нөгөө талаас та амьдралдаа хэзээ ч нүүр тулж байгаагүй хэн нэгний үхлийн тухай мэдээд, нөгөө л олон дуртгалыг нь хүссэн ч, хүсээгүй ч уншина гэдэг ямар вэ? Магад та түүний нас барсан талаарх постыг үзэж амжаагүй байхад дэлгэцийн баруун дээд буланд харагдах төрсөн өдрийнх нь сануулга дээр “Happy Birthday. Wish you all the best…” гэхчлэн бичмэгц инбокст тань “Уучлаарай, тэр нас барсан. Бид дурсгалд нь зориулж хуудсыг нь хадгалж байна” гэсэн мессеж ирэх үеийг төсөөлдөө. Хүмүүс ихэнхдээ, олон нийтийн сүлжээ хуудсаар таньдаг, таньдаггүй үл хамааран найз болж, хэзээ ч харилцаж байгаагүй хэрнээ зургийг нь сониучирхан үзэж, постуудыг нь “амтархан” уншдаг болчихож. Тиймээс гэнэт л нэг өдөр ирэх үхлийн тухай мэдээ нь их, багаар цожроож, сэтгэл санаанд нь нөлөөлдөг байна. Түүнчлэн одоогоор бидэнд ийм “туршлага” тун бага байгаа бөгөөд 2011 онд Фейсбүүк нийт хэрэглэгчдийн 2 сая нь таалал төгссөн бол энэ онд 3 сая гаруй хэрэглэгч жам ёсоор нас эцэслэж мэднэ гэсэн тооцоо бий. Ингээд бодохоор 2020 он гэхэд энэ тоо хэд хүрэх бол? Гэхдээ энэ талаар бодохоос урьтан эрдэмтэд тэр үед Фейсбүүк байх уу, үгүй юу гэдэгт илүүтэй эргэлзэж байгааг саная даа.
Түүхэн талаас авч үзвэл, бид өвөг дээдсийнхээ тухай ном уншиж, хар цагаан зураг сонирхон, тухайн цаг үеийн уран бүтээлчдийн үлдээснээс судлан, шинжилдэг байв. Тэгвэл өнөө цагт хүн бүхэн амьдралынхаа цаг, мөч бүрийг цахим орчинд өөрөө ч мэдэлгүй идэвхтэйгээр тэмдэглэдэг болж. Хожим бидний үр, ач нар бие засах өрөөний толинд “эгдүүтэй” төрх гарган өөрийгөө дарсан зургийг минь харж, түүх бичиглэх нь. Миний хэрхэн амьдарч байсан, юунд дуртай, хэнд, юу гэж хэлж байсныг хүртэл үзэх нь шүү дээ. Ингээд бодохоор олон нийтийн сүлжээ хуудсан дахь “би” л миний үнэн төрх болон үлдэх болж байна. Гэвч бид жинхэнэ “би”-гээ дотооддоо буйд итгэж, найдан, дуу хоолойгоо сонсох гэж хичээдэг нь “харамсалтай”. Басхүү цахим орчинд хүмүүс хэзээ ч “дайснаа” бүртгэдэггүй нь үнэн. Харилцахыг хүссэн хүнтэйгээ л ярилцаж, өөрийн хуудсаа хүсээгүй нэгэндээ үзүүлэлгүй хааж орхидог. Эндээс миний “имиж” тэдний нүдээр л бүрдэн үлдэх нь үнэнийг өгүүлж чадах болов уу? Тэр ч бүү хэл, төрөөгүй хүүхэддээ хүртэл хуудас нээгээд тэмдэглэл үлдээх нь ихэсч байна. Ухаан орохын цагт охин, хүү минь суултуур дээр чихэр хүлхэж буй зургийг нь зуу, зуун хүн үзсэнийг хараад баярлахгүй л болов уу.
Энэ бүгдээс төсөөлөн бодвол одооноос, магад түүнээс урьтаж, эсвэл ерөөс цахим орчинд хувь хүн мэдээлэл оруулах боломж нээгдсэн тэр өдрөөс эхлэн хүмүүн бидний түүхийг бичихдээ төрсөн цагаас эхлүүлж таалал төгсөхөд цэг тавьдаг байсан нь өнгөрч, зүүний сүвэгчинд будаа тогтох хормоос л тэмдэглэн үлдээдэг болж байна. Ван Гог, Бетховен, Гитлер, Ленин гээд алдартны түүхийг бахархан уншдаг асан цаг улирч, ирээдүйд хүсвэл бөмбөрцгийн хаа нэгтээ загас барин амь зуух өвөөгийн амьдралыг ч тольдох боломжтой болох нь. Өвөө, эмээгийнхээ тухай ч хааяа нэг дурсамж ярианаас дуулдаг байсан багачуул аав, ээжээсээ ч илүү тэднийг мэддэг болох цаг биднийг хүлээж байна.

Хэвлэлийн хүрээлэн, Монголын мэдээллийн сайтуудын ассосиаци, Монголын сайтуудын холбоо хамтран "Онлайн сэтгүүл зүйн тулгамдсан асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг дөрөвдүгээр сарын 17-нд зохион байгуулсан юм. Уг хуралд тавьсан илтгэлээсээ хуваалцаж байна.
"Үндэстний Тойм" сэтгүүл, 2013-03-18 №11 (162) дугаарт гарсан бичвэр.
“Миний хувьд, эх нутгийн минь уул хайрхан
хамгийн эрхэм. Уулсын дунд, хүршгүй нэгээхэн хэсэгт цайз бариад, тэндээ амьдарч
ертөнцийн чимээнээс нуугдахыг битүүхэн хүсдэг. Гэвч боломжгүй л дээ...
Тува нутгийнхаа уулсыг би хүндлэн дээдэлдэг. Нар сая, сая жилийг элээн бүхнийг хардагтай
адил миний амьдралд юу ч тохиосон уул, ус минь намайг хүлээж л байх шиг
санагддаг. Миний нутаг. Хүүхэд насны минь дуртгалууд.”
Тувагийн
өмнө хэсэгт орших жижигхэн тосгонд мэндэлсэн дуучин Намжилын Сайнхүүгийн ер
бусын хоолойн өнгө болоод хөөмэй нь жазз болон орчин цагийн хөгжмийн хэмнэлтэй
сүлэлдэж дорнын аялгуут бүтээлийг бидний зүрхэнд өртөөлөх аж. Монгол, Шинжан,
Уйгар гээд Сибирийн нүүдэлчин, олон ястны бүлгийн өвөрмөц соёлын хэлхээнээс тэр
дотоодоо хөглөн туурвидаг гэхэд болно.
Тайзнаа
үсээ хуссан эмэгтэй хөөмэйлэн, дуулахад ямар ч үзэгч гайхах бас бишрэх
сэтгэгдэлтэй гардаг нь үнэн. Тува, Монголын хилийн зааг нутагт, дунд сургуулийн
багш нарын гэр бүлд өссөн Сайнхүү багаасаа хөөмэйд шимтэн суралцах болжээ.
Хэдийгээр дэлхий дахинаа танигдсан хөөмэйчид нь эрэгтэй хүмүүс байдаг бөгөөд
эмэгтэйчүүлд үүнийг заадаггүй ч тэр чадварлагаар өөрийгөө бэлтгэсэн юм. Мөн
дуулах урлаг, уламжлалт соёл, зан үйлийг тэрбээр эмээгээсээ өвлөсөн гэдэг ч
хөгжмийн коллежид суралцаж байсан удаатай. Гэхдээ мэргэжлийн ур чадвараас уртын
дуу, бөөгийн соёл зэрэгт илүүтэй автжээ. Харин хожмын ярилцлагадаа тэрбээр “Би Кызыл дэх сургуулиа үнэндээ хайраас болж
орхисон юм шүү дээ. Анхны нөхөр Олег Лазаревскитэйгээ тэгэхэд учирсан юм.
Москвагаас ирсэн хөгжимчин залуу өөрийн хамтлагтаа намайг авч, тэдний нөлөөгөөр
би Led Zeppelin,
Pink Floyd сонсч, бас анх удаа абстракт зураг үзэж байлаа” гэжээ.
Сайнхүү социализм задрах хүртэл нутагтаа олон хамтлаг, чуулгад ажиллаж 1990 оноос Вена хотод суурьших болжээ. Гэхдээ суурьших гэх үг зохимжгүй юм. Тэр дэлхий даяар аялж уран бүтээлээ толилуулж байв. Тоглолтоо Испаниас эхэлж Филиппин, Шинэ Зеланд цаашлаад АНУ-г зорьж Нью-Йоркоос Сиэтл хүрчээ. Тэр үед Чукотка, Красноярскаас ирсэн хамтлагуудтай нэгдэн зочид буудлаар хоног төөрүүлж, тоглолтын хөлсөнд ердөө идэх хоол авдаг байсан гэдэг. “Испанид болсон тоглолтын үеэр би арай илүү мөнгө цуглуулж, түүгээрээ тод шар өнгийн гутал авлаа. Бүр маш тод, гурван километрийн цаанаас ч гэрэлтэхээр. Мөн ээжийнхээ оёсон гоёмсог малгайгаар тод ягаан өнгийн хүрэм авч өмссөн юм. Ингээд л гудамжаар өнгөрөх хүн бүр намайг харна, би ч тэр төрхөндөө маш таатай байсан.”
Харин өдгөө түүний сонсогчид нь Сайнхүүг халимаг үс эсвэл халзан толгойгоор нь шуудхан таньдаг гэхэд хилсдэхгүй. 2000 онд Миланд гэрээтэй ажиллаж байсан түүний шинэ цомгийн өнгө төрхийг Италийн загварын бурхад бүтээж байв. Урт ноолууран даашинз өмсөөд толгой дээгүүрээ нөмөрч болохуйц ороолттой, бараг л ламын хувцас мэт байж. Тэгэхэд Сайнхүүд үсээ хусчихвал бүр догь болох санагдаж л дээ. “Азаар надад зохих шиг санагдаад л, тэр хэвээр үлдчихсэн дээ” гэж тэр дурсч байв.
Түүний шинэ төрхтэйгээр гаргасан “Хойт эхийн хот” цомог нь яах аргагүй урлагийн замналынх нь сор бүтээл билээ. Жаззын хэмнэлийг бөөгийн соёлтой сүлснээр өрнө, дорнын урлагийг нэгэн цэгт бий болгосон хэмээн хөгжим судлаачид дүгнэсэн нь бий. Түүнчлэн Сайнхүүг “Дорнын Бъёорк” гэх болсон нь цомгийн дуунуудын өвөрмөц үг, хэллэг болон хүчтэй хашгираан, гуаглах, солох чимээ, исгэрээн зэргээс улбаатай. Харин аязтай хослон сонстох үгсийг МЭӨ V зууны тэртээх буддын лам нарын тэмдэглэлээс авчээ.
Дуунуудын нэр нь ч “Ганцаардсан сэтгэл”, “Чиний доторх нүд” гэхчлэн зүрх болоод оюун санаатай холбоотой мэт. Сайнхүү өөрөө ч энэ цомгоороо хүмүүсийг сэрээн, цочроож барууны биет сэтгэлийг дорнын дотоод ахуйтай холбохыг зорьсон гэж байв.
Тэр ер нь өөрийгөө дотогшоогоо хүн гэдэг. “Олны дунд байхдаа ганцаарддаг уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Ихэнхдээ. Бараг үргэлж ч гэхэд болно. Хүмүүс хэдий намайг дуучны хувьд шүтэн биширч, хүндэлдэг ч Сайнхүү гэж яг хэн болохыг мэдэхгүй хэрнээ намайг тойрон хүрээлж, мэддэг юм шиг хандах нь хэцүү байдаг” гэж хариулжээ. Гэхдээ энэ нь уран бүтээлд нь хамаагүй гэдгийг тэр сануулдаг. Учир нь, сонсогчид нь Сайнхүүг өөрийнхөө талаар дуулдаг уу гэж асуух нь их. Эсрэгээр тэр “Би хүмүүсийн талаар болоод урсан өнгөрөх цаг хугацааны тухай дуулдаг. Бидэнд хамгийн чухал зүйл нь цаг хугацаа” гэж хариулдаг.
Одоогоос 10 гаруй жилийн тэртээд Намжилын Сайнхүү Людмила гэх жинхэнэ нэрээ сольж байв. Кызылд Доржийн Сайнхүү гэх алдартай бүжигчин хийгээд эелдэг, дур булаам эмэгтэй байсан нь тийнхүү шийдэхэд хүргэжээ. Харин одоо түүний уулзахыг, хамтран уран бүтээл хийхийг хүсдэг хүн нь Иоко Оно аж. Ижил тал нь тэд хоёул дуулдаг, дууныхаа үгийг бичдэг бас зурдаг. Сайнхүүг хүмүүс уран бүтээлч буюу дуучин, найрагч гэж мэдэх ч зурах дуртайг нь тэр бүр мэддэггүй. Цаашлаад тэрбээр өөрийгөө уран бүтээлчийн шинжээс хамгийн давамгай нь зураач гэж байв.

Тувад
төрж, Москвад боловсорч, Венад амьдарч буй Сайнхүү эх дэлхий бол миний нутаг
гэж хэлэх дуртай. Магад хаа нэгтээ аж төрөхөөс илүүтэй аян замд дийлэнх
хугацааг өнгөрүүлдэг болоод тэр биз. Нөгөөтэйгүүр түүний хүсч, тэмүүлдэг
хөгжмийн зохиолч нь ертөнц юм гэжээ. Хүмүүс, цэцэгс, одод гээд дэлхий өөрөө үй
түмэн чимээнээс бүтдэг тул хамгийн шилдэг хөгжмийн зохиолч бол эх дэлхий гэв. “Эндээс л хүн хөгжимтэй танилцаж эхэлдэг.
Хөгжмийн цагаан толгойн эхний үсэг бол байгаль. Ойд үдэш болоход алтангургалдайн
дуулахыг сонсоод шөнийн аниргүй өнгөрч үүр цайхад бүх дэлхий сэрж улам аялгуулаг
болох нь хичнээн сайхан гээч. Хүүхэд байхдаа би гэрийнхэнтэйгээ хөдөө явдаг
байлаа. Тэр үед өглөө бүрийн чимээ надад зориулсан найрал хөгжим мэт санагддаг
байсан.”
Тэгвэл барууны урлаг судлаач, шүүмжлэгчид түүнийг хоолойг түмэн янзаар хувирах чадалтай гэж бичжээ. Нэрт шүүмжлэгч Жон Айлз “Нүүдэлчин” цомгийнх нь тухай хэлэхдээ “Сайнхүүг сонсвол хүмүүнээс гарах ямар ч дуу авиа гайхалтай урлаг байдгийг мэдэрнэ” гэсэн нь ч бий. Цаашлаад эрдэмтэд түүний хоолойн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийхийг оролдож байж. Францын эрдэмтэд тодорхой хэмжилт хийхийг зорьсон бөгөөд бэлтгэлийг нь сонирхон цөөнгүй баримт цуглуулж, тэр ч бүү хэл рентгений шинжилгээ ч хийсэн байна. Харамсалтай нь ч гэх үү, тэд түүний хоолойд ямар ч биологийн онцгой нөлөөлөл үгүйг тогтоосон бөгөөд ер бусын тэр авиа гагцхүү түүний дотоод сэтгэлээс урсч буй хэмээжээ.
Сайнхүү өөрийн бүтээл бүртээ хайртай гэдэг. Хамгийн хайртай бүтээл гэх ойлголт түүнд үгүй бөгөөд шинийг хийх бүртээ өөрөөсөө улам ихийг хүлээж, түүндээ дурлаж, тэмүүлдэг аж. Тэрхүү бүхнээ мэдээж шинэ хүмүүс, шинэ орчноос эрэлхийлэх нь гарцаагүй. Үргэлж зогсолтгүй, бас хэмнэлд баригдалгүй амьдрах нь үүний үндэс юм. “Би одоогоор киноны хөгжим бичиж, дуугаа цацаж, шүлгээ нийтлүүлчихээд байна. Бас хүүхдийн зохиолч хэвлүүлсэн. Уран зурагт ч бас сонирхогчийн хэмжээнд оролдлогууд хийгээд эхэллээ. Энэ мэтчилэн хүний хийж болох бүхнийг үзнэ дээ” хэмээн тэр саяхан ярьсан юм.

Энэ ярилцлагыг 2010 онд "Cosmopolitan" сэтгүүлийн монгол хувилбарын нээлтийн ажлаар орчуулж байв.
Урнаа Чахар-Түгчи гэх энэ гайхалтай бүсгүй Өвөрмонголын баруун өмнөд хэсэгт орших Ордос сууринд мэндэлж, Шанхайн хөгжмийн консерватурт суралцаж төгсчээ. Олны талархлыг хүлээсэн таван цомог гаргаж, тэрхүү уран бүтээлүүддээ ижил хөгжмөөр өөр өөр араншинг гаргасан нь бишрэм. “Жамар”-аас сонгодог, түргэн хэмнэл мэдрэгдэх бол “Амилал”-аас тайвуун бөгөөд уудам мэдрэмж төрнө. Өдгөө түүний хоолой Дорнын их талд цуурайтаж, Монголын уламжлалт хөгжмийг орчин үеийн хэлбэртэй хослуулан, хосгүй бүтээл туурвиснаар, сонссон бүхэн шагшин магтаж буй. Тэрбээр удаан хугацааны турш Германд амьдарсны дараа Каирт ирээд байгаа. Яг энэ нүүдэл, суудалтай зэрэгцэн бид түүнээс олон асуултад хариу хүлээж байлаа. Цөөнгүй удаа хойшилсон ярилцлага минь биеллээ олж бид Урнаагийн бяцхан гэвч тал шиг уужим, уудам ертөнцөөр аялах цаг ирлээ.
-Сайн байна уу? Таны одоогийн төлөвлөгөөг сонирхож болох уу?
-Дөрөв дэх тоглолтынхоо бэлтгэлийг хийж байна. Мөн “Амилал” нэртэй Өвөрмонголын дунд сургуулийн сурагчдад зориулсан төсөл дээрээ ажиллаж байгаа. Энэ төслийн хүрээнд эцэг, эх нь хүүхдийнхээ сургалтын төлбөрийг олох чадваргүй, төдийгүй өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулах мөнгөгүй 24 сурагчид туслахаар зорьсон юм. Гэхдээ энэ санхүүгийн тусламжаас илүүтэй хүүхдүүд хичээлдээ явах сонирхолтой, баяр баясгалантай болохыг харах сайхан юм.
-Та урьд нь талд өнгөрүүлсэн бага насныхаа тухай ярьж байсан. Магадгүй энэ үед уран бүтээлд тань нөлөөлсөн ямар нэг үйл явдал болж байв уу?
-Би өссөн нутаг Ордосынхоо талаар гайхалтай дурсамжуудыг тээж явдаг юм. Тал нутгийн хүмүүс байгаль эхтэйгээ дотно сэтгэлтэй, элгэн саднаараа гэртээ дуулж хуурддаг юм. Би ч мөн хичээлдээ явахдаа морин дэл дээр дуулж өссөн. Миний уран бүтээлд уудам талын амьсгаа, өссөн нутаг, гэр бүлийнхэн минь их нөлөөлсөн. Тийм ч учраас тэд бүгд миний багш. Би дуулах хичээлд суух тийм ч дуртай байсангүй. Харин эргэн тойрныхноосоо болон амьдралаас их зүйлийг сурах эрмэлзлэлтэй байлаа. Миний хөгжим бол туулсан зам, амьдралтай минь салшгүй холбоотой. Би Монголын уудам талд нүүдэлчин айлын хүүхэд болж төрж, өссөн. Тиймээс уран бүтээлийн амжилтын хүндтэй талархлыг эцэг эх минь хүлээнэ.
-Гэхдээ Монгол нутгаа орхих шалтгаан тань юу байсан юм бэ?
-Дунд сургуулиа төгссөний дараа би элсэлтийн шалгалтанд бүдэрчихсэн юм. Тийм болохоор гэртээ харих, хүнтэй гэрлэх гэсэн уламжлалт зам л намайг хүлээж байлаа. Тэгээд би аав, ээждээ зуны амралтаараа сурах хүсэлтэй байгаагаа хэллээ. Шургуу гуйсны эцэст би тэднийг ятгаж чадсан. Ингээд Хөх хотод нэг жил суралцахаар болсон. Энэ нь их хотыг зорьсон анхны минь аялал байсан юм л даа. Тэнд миний нэг найз байсан нь хожим миний хөгжмийн сургуулийн багш болсон. Би тэнд ёочингийн хичээлд сууж, монгол хэл, газар зүй гээд олон зүйлд суралцсан. Мөн бусад хүүхдүүд амарч байхад хөгжмөө тоглож давтдаг байлаа. Учир нь надад өөрийн гэх хөгжим байсангүй. Идэж, унтахаа умартаж шургуу хичээллэсэн дээ. Хагас жилийн дараа багш минь Шанхай руу шилжсэн юм. Хоёр сарын дараа түүнээс захидал ирж, намайг Шанхайн консерватуртын шалгалтанд оролцохыг санал болголоо. Ингээд ойр дотнынхоо хэнд ч хэлэлгүй галт тэргэнд суусан. Хятадаар ч сайн ярьж чаддаггүй надад энэ аялал ёстой л “өөр ертөнц” шиг санагдаж байсан шүү. Амьдралдаа анх удаа тийм олон хүнийг харж байсангүй, үнэхээр өөр, шинэ ертөнцийг нээсэн. Шанхайн консерватуртын оюутан байхдаа хийл, төгөлдөр хуур, их хуур тоглож үзэж байлаа. Тэнд хятад, өвөр монгол, төвд, турк гээд олон үндэстэн оюутнуудтай хамт сурч байсан минь сайхан санагддаг юм.
-Та Шанхайн их сургуульд очихдоо хятадаар ярьж чаддаггүй байсан гэлээ шүү дээ. Энэ танд ямар нэг байдлаар төвөг учруулж байв уу?
-Эхэндээ бусдын ярьсныг ойлгохгүй, өөрийгөө илэрхийлж ч чаддаггүй байлаа. Гэхдээ хүмүүс намайг дуулмагц зүгээр л цоо ширтээд байдаг байсан. Тэгээд нэг л өдөр аяндаа хятадаар ярьдаг болчихсон. Ер нь одоог хүртэл би ямар ч хэлийг яг л ийм байдлаар сурчихсан. Мэдээж төгс биш ч хэнтэй ч харилцаж, ойлголцож чаддаг.
-Та тэр үед ёочин сурж байжээ. Гэхдээ таны аль ч цомгоос ёочингийн тоглолт сонсч байсангүй.
-Тийм ээ. Би зөвхөн дуулдаг. Харин ёочин тоглох нь өнөөдрийн намайг урлагийн, хөгжмийн амьдралтай холбож өгсөн гүүр юм.
-Та Шанхай дахь оюутны амьдрал болон Бээжинд анхны цомгоо бичүүлж байсан үеэ дурсаач?
-Миний бодлоор тэр зам минь арай нарийн байсан юм болов уу. Өдгөө хятадууд 50 үндэстэн, ястанд хуваагдаж байна. Улс минь зөвхөн шар цэцгээр хучигдаж, бусад өнгө нь үгүй байна.
-Та Роберттой хэрхэн гэрээ хийсэн юм бэ? Түүний ямар санаа нь таны сэтгэлд хүрэв?
-Роберт Золч ч Шанхайд суралцаж байсан юм. Би түүний “Shesh” гэх маш сонирхолтой цомгийг сонсч байсан. Тухайн үед тэр хөгжмийн зохиолч Ву Виэ, Ван Виэ нарт хөгжимчин хайж байсан юм билээ. Ингээд би бэлтгэлийн үеэр нь очсон. “Crossing” бүтээлийн хувьд герман, хятад уран бүтээлчдийн хамтын, гайхалтай дуу шүү дээ.
-Хөгжим бол бүх дэлхийн хэл гэгддэг. Гэхдээ Монголын үзэгчид таны уран бүтээлийг өөр хэлбэрээр ойлгож хүлээж авна гэдэгт та итгэлтэй байна уу?
-Бүх зүйлийг зөвхөн үгээр илэрхийлэх нь хэцүү хэрэг. Миний бодлоор үндэстэн бүр өөрийн ухамсар, соёлтой, хэл язгуур нь хил хязгаар мэт утгатай байдаг байх. Гэвч бидний хэл хилтэй байх ч, аялгуунд тийм хязгаар гэж үгүй.
-Таны уран бүтээл зөөлөн, тайвуун байдаг. Энэ нь магадгүй монголын уудам талын нөлөөлөл юм болов уу?
-Үүнд ямар нэг төлөвлөсөн, зориулсан нэмэлт зүйл үгүй. Харин энэ аялгуу урсан гарч байгаа нь л энэ юм шүү дээ. Заримдаа нэг их зүйл ярих шаардлагагүй, харин арай дотно байж, мэдрэмждээ найдах нь илүү байдаг.
-Ихэнх ардын болон дэлхийн хэмжээний уран бүтээлчид амьд тоглолтыг л онцолдог. Харин Та цомог бичүүлж, үүнийг ч урлагийн хэлбэр гэж үздэг.
-Энэ таны юу сонсохыг, үзэхийг хүсч байгаагаас тэр ч бүү хэл юу мэдрэхийг хүсч буйгаас хамаарна. Би бусад уран бүтээлчдэд ямар байдгийг мэдэхгүй л дээ. Гэхдээ миний хамтран ажиллаж буй уран бүтээлчид гайхалтай хүмүүс. Дуу бүр өөр байдаг шиг, тоглолт, хором мөч бүр ч өөр шүү дээ. Цаг хугацаа, жаргалтай хормыг бид бусадтай хуваалцах дуртай. Энэ дашрамд би надад эрч хүч, урам зориг өгдөг хөгжимчид, хамтран ажиллагсаддаа талархлаа илэрхийлье.
-Та “Энигма” зэрэг электро болон этно урсгалын нийлмэл гэхчлэн өөрийн дуулалтаас өөр хэлбэрийн төслүүдийнхээ тухай яриач.
-Би ерөнхийд нь ямар нэг зүйл хэлж чадахгүй нь. Гэхдээ хөгжимчин бүр юу хийхийг хүсч буйгаа мэдэж, хийж чаддаг байх хэрэгэтэй. Мөн хамтрагч, сонсогчидтойгоо ойлголцдог, гар нийлдэг байх нь чухал.
Хүмүүсийн дурсамжаас анзаарвал хүүхэд нас нь хамгийн жаргалтай, "амттай" өдөр бүр нь тэр л үед өнгөрсөн байх шиг. "10 жилд байхад хамгийн гоё", "Оюутан нас дурсамжтай", "Ажилд орохоор тэр ч амжихгүй, энийг ч чадахгүй" гэх үгс олонтаа сонсдог байв. Энэ бүхнээс үзэхээр амьдралд "хөл тавих" буюу ажилд орох цагаас л бидний амьдралын "гунигт түүх" эхэлдэг юм уу гэж бодохоор.
Харин энэ бодлыг сөргүүлэх, магадгүй "сэхээрүүлэх" сонирхолтой видеог олж үзсэнээ хуваалцаж байна.
Өдөр, хором, мөчүүдийг өөртөө ханамжтайгаар өнгөрүүлэхгүй бол унаж явахдаа л үнэ цэнийг нь ухаарах бололтой шүү.
Энэ видео сонирхолтой санагдаад YouTube хуудас руу нь орвол Steve Cutts гэх Лондоны чөлөөт уран бүтээлч юм билээ. Зурна, урнаар барина, бас энимейшн хийнэ. Саяхан viral болоод байсан "MAN" богино видеог хүмүүс үзсэн байсан. Flash, After Effect ашиглаад эдгээрийг хийсэн нь бүр их сонирхол татав. Хийцээс гадна агуулга нь ч хөнгөн хэрнээ ухаарал өгөхөөр юм байна, үзээрэй. ;)