За өнөөдөр амралтын өдөр тул нэтээр тухтай хэслээ. Тэгж яваад Хулан Болдбаяр гэх охины гайхалтай коверуудыг үзэв. Тэгээд YouTube, Facebook, Twitter гээд бүх сошиал хуудастай нь холбогдоод, бас мейл биччихлээ. Удахгүй ярилцах бодолтой байна.
Ямар ч гэсэн Германд өсч торнисон, одоо ч тэнд байгаа авъяаслаг охин бололтой.
Энэ хамгийн их таалагдсан. Өөр олон ковер хийсэн байналээ. Энд дарж түүний хуудаст зочлоорой.

Одоогоос хэдэн сарын өмнө блогтоо Нийгмийн рекламны тухай бичлэг оруулж байсан. Энэ сэдэв сонирхлыг минь татдаг бөгөөд дипломын ажлын минь сэдэв л дээ. Тиймээс энэ талаар мэдээлэл цуглуулж, олон бүтээл үзэж, харахыг хичээдэг юм. Харин энэ сард Монголын реклам бүтээгчдийн холбооноос "Бидэнд ойрхон ирээдүй" нийгмийн сэдэвт рекламны фестивалийг хоёр дахь удаагаа зохион байгуулахад нь оролцож үзэхээр шийдсэн юм. Ангийнхаа найзуудтай ярилцаад бид хүүхэдтэй холбоотой, тэдэнд тулгамддаг асуудалд олны анхаарлыг хандуулах видео хийхээр боллоо.
Ингээд миний бодолд хамгийн түрүүнд санаа нь, тэгээд бүр шууд уриа үг маань орж ирсэн. "Сэтгэх эрх чөлөөг түүнд үлдээ" гэж. Бид нийгмийн гишүүдээ бүр багаас нь, хүүхэд байхаас нь "нэг хэвэнд цутгах" гэж хичээдэг юм шиг надад санагддаг юм. Уг нь хүн бүр өөрийн үзэл бодолтой, аливааг харахдаа өөр өөрийн өнцгөөс дүгнэн боддог. Тэр дундаа хүүхдийн сэтгэхүй гэнэн цагаан, бас хамгийн үнэн. Тиймээс тэдний сэтгэлгээнд ямар нэг хориг хязгаар, хүлээс үгүй байдаг. Тэд бодохдоо нар шар өнгөтэй, заримдаа улаан болж харагддаг, тэнгэр уудам цэнхэр ч, заримдаа яагаад хаяа нь улаан байдаг юм бол? гээд олон, олон яагаадыг биднээс асууж заримдаа "Нээрэн юу билээ?" гээд дүүтэйгээ хамт бодох үе надад байдаг. Харин заримдаа томчууд, тэд бүгдийн цагаан "цаасыг" нэг өнгөөр будаад, өөр өнгийн цаастай нэгнийг гадуурхаж, бусдаас онцгойлохчихдог. Тиймээс энэ байдлыг үгүйсгэж, бяцхан хүүхдэд чөлөөтэй сэтгэх эрх чөлөөг олгооч гэсэн үүднээс энэ видеог хийлээ.
Гэхдээ маш богино хэмжээний энэ дүрс бичлэгийг хийхэд цаг зав, хөдөлмөр хэр их зарцуулдгыг зарим хүмүүс надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Бид 60 орчим минутын дүрс авч, түүнийгээ эхлээд монтажилахад 1 мин 50 секунд болж байв. Харин уралдааны шаардлагын дагуу 30 секундэд багтаах гэж хичнээн хичээсэн ч, арай л бололгүй 50 секунд болчихлоо. Мөн найруулга, зураг авалт, эвлүүлэг гэхчлэн олон зүйлийг хийхэд мэргэжлийн хүмүүс шаардлагатай байсан ч, сэтгүүл зүйн ангийн оюутнууд бид хэрэндээ л хичээсэн юм.
Бидний зорилго дээрх уралдаанаас ямар нэг шагнал хүлээх байсангүй. Угаас энд ихэвчлэн мэргэжлийн студи, продакшнууд олонд хүрч байсан бүтээлээрээ өрсөлддөг. Харин бид ямар ч гэсэн рекламны сонгоны ангийн оюутнууд, тэр дундаа миний хувьд энэ чиглэлээр дипломын ажил хийж байгаа тул гараас гарсан бүтээлтэй байхыг хүссэн юм. Юутай ч энэ зорилгодоо хүрсэндээ сэтгэл хангалуун байна.
Найзууддаа баярлалаа. Оюу, Сувдаа, Сүнжээ, Бүрнээ, Нарка, Хулан.Д, Хашаа.
Бас мэдээж багш нартаа болон дүүдээ. :-)
Хулан Жүгдэр

Амралтын өдөр интернэтээр хэсч яваад найруулагч Б.Чингүүний "Гэрэл" богино хэмжээний киног үзлээ. Түүний өмнөх бүтээлүүд "Анхны болзоо", "Соло"-г үзэгчид ихэнхдээ сэтгэлгээний гэдэг ч, энэ удаагийн бүтээл энэ тодорхойлолтонд урьдынхаас илүү дөхөх болов уу. Киноны гол дүрд зураач Ж.Гэрэл тоглож, түүний бүтээлээр санаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Ж.Гэрэлийн үзэл бодол ч харагдах шиг болов. Учир нь саяхан "Гоодаль" сэтгүүлийн хуудаснаас түүнтэй "танилцахад" математикийн томъёог бүтээлдээ түлхүү ашигладаг бөгөөд амьдрал яг л бодлого шиг гэсэн нь санаанд буув. Киноны зураглалын хэсгүүдэд Ж.Гэрэлийн бүтээл дэхь тэрхүү томъёонууд цөөнгүй харагдаж байсан юм.
"Гэрэл"-ийн эмэгтэй гол дүрд жүжигчин А.Хулан тогложээ. Харамсалтай нь, түүний гаргасан сэтгүүлч бүсгүйн дүр төдий л сайн байсангүй. Гэхдээ энэ нь жүжигчний алдаанаас биш, харин зохиолч, найруулагчаас болов уу гэж бодож байна. Ийн бодохын учир нь, сэтгүүлчийн хэлдэг текстүүд Гэрэлийнхээс хэтэрхий сул бөгөөд ерөөс тэр дүр кинонд гардагчлан зураач, сэтгүүлч 2 нэг ертөнцийнх гэдгийг илэрхийлж чадахгүй байсан. Ядаж л түүний биеэ авч яваа байдал, ярианы өнгө төрх хийгээд үйлдэл нь яавч нэг ертөнцийнх байж чадсангүй. Үгүй ядаж эхлэл хэсэгт Гэрэлийн өгдөг архийг уусан ч болох л байсан шүү дээ.
Харин киноны хөгжим маш их таалагдсан. Тэр дундаа "Хүн яг өөрийнхөөрөө, бас өөрийн ертөнцдөө сэтгэл хангалуун амьдрах ёстой" гэсэн текстийг Herman Brood-ийн "My Way" дуутай хамтатгасан нь гайхалтай. Цаашлаад "Бидний байтугай чи бид хоёрын ертөнц ч ондоо" гэсэн үгнээс ургуулан олон зүйлийг бодож болно.
Гэхдээ энэ бүх үгс чихэнд хүрэхдээ танил бус төрхөөс гарах, хэзээний танил хоолойн өнгөөр дамжив. Өөрөөр хэлбэл Ж.Гэрэлийн оронд бидний сайн мэдэх уран бүтээлч А.Миеогомбо дуу оруулсан нь хэтэрхий хиймэл байлаа.
Ерөнхийд нь үзвэл бүтээлийн хийц, санаа нь тун ч их таалагдсан. Энэ мэтчилэн сэтгэлгээний гэж тодотгохуйц бүтээлүүдийг цувралаар хийснээр найруулагчаас дараа, дараачийн илүү сайхан, илүү гоё киног хүсэх хүлээлтийг үүсгэж байна. Миний хувьд, киноны хамгийн таалагдсан хэсэг нь сонин дээрх "Өнгөгүй ертөнцийн сүүдэр" гэх гарчиг, мөн төгсгөлийн "Хайр сэтгэлд өнгө чухал гэж үү?" гэсэн хэсэг байлаа. Үг бүрээс нь нэгэн шинэ санаа, бодол эргэцүүлэл олж авахуйц "Гэрэл"-ийг олон ч удаа үзэж, тунгаасаар байна. Угаас киноны төгсгөл нээлттэй байгаа нь утга санааг хүн бүр өөрийнхөөрөө хүлээн авч, өөрийн ертөнцдөө бясалгах эрх чөлөөг үлдээсэн ч байж болох.

Эмэгтэйчүүдийн баяр дөхжээ. Уур амьсгал хэдийнэ ороод, зарим хүмүүс бүр тэмдэглээд эхэлчихэж. Харин баасан гаригийн үдэш, энэ баярыг угтаж зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэгийн "Миний ертөнц" нийтлэлийн, "Хайр" сонсдог хос номын нээлт боллоо. "Хайр" цомогт "Сүүлчийн өртөө", "Цасан нулимс" зэрэг зохиолчийн өгүүллэгүүдийг жүжигчин Т.Алтантуяа уншжээ. Түүнийг үзэгчид "Тусгай салаа" олон ангит киноны Сүлдийн ээжийн дүрээр таних билээ. Харин "Миний ертөнц" номд Б.Шүүдэрцэцэг зохиолчийн өөрийн амьдралын дуртгалууд болон "Эмч нар Мария үзэж байв уу?", "Сүүдэр дайрсан бага нас" гээд сэтгүүлзүйн нийтлэлүүд багтжээ.
Нээлтийн ажиллагааны үеэр зөвхөн номоо таниулаад өнгөрөх биш, зохиолч төдийгүй ирсэн зочид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэгш эрхийн талаар үзэл, бодлоо илэрхийлж байсан юм. Б.Шүүдэрцэцэг "Эмэгтэйчүүдийн баяр гэдэг бид эрчүүдээс бэлэг горьдох өдөр биш. Өөрсдийн эрхийн төлөө тэмцэх өдөр юм шүү" гэдгийг онцолж байв.
Мөн хатагтай Ц.Оюунгэрэлийн хувьд "Хотол цагаан" гэх жүжгийн зохиол бичсэнээ дуулгалаа. Энэ түүхэн хатан гоо үзэсгэлэн төгс бөгөөд улсыг удирдаж явсан эмэгтэй билээ. Түүнчлэн эрийн гурван наадамд "зодоглож" байсан бөгөөд түүнээс хойш монгол бөхийн зодог шуудаг өнөөгийн хэлбэрийг олсон гэдэг. Жүжигт түүний удирдлагын явцад учирч буй улс, төрийн бэрхшээлийн талаар, түүнийг хэрхэн шийдвэрлэж байгааг харуулжээ. Тайзанд тавих хэмжээнд арай хүрээгүй байгаа ч, "Монфемнэт" байгууллагатай хамтран радио жүжиг болгож, тун удахгүй олны хүртээл болгох гэнэ.

Киночидтойгоо уулзалгүй ихэд удсаар, өчигдөр орой "Ногоон хэдгэнэ" киног хамтдаа үзэж, цагийг сайхан өнгөрүүллээ. Клубын залуус нээлтийн ажиллагаанд эртнээс бэлтгэж, кинотой холбоотой богино хэмжээний үзүүлбэр толилуулсан билээ.
Нээлтийг урьд, урьдынхаас илүү сонирхолтой хийхийг зорьсон залуусын хичээл, зүтгэл талаар өнгөрөлгүй, "Өргөө" кино театрт хүрэлцэн ирсэн клубын гишүүд төдийгүй үзэгчдэд сэтгэгдэл төрүүлж чадсан. Хэдийгээр бүх зүйл төлөвлөсөн ёсоор бололгүй, бага зэрэг алдаа гарсан ч, цаг тухайд нь тэдгээрийг шийдвэрлэсэн нь мөн л амжилт билээ. Ямартай ч дараачийн үйл ажиллагаанд энэ эрчээрээ шинийг эрэлхийлж, далайцтай сэтгэх юм бол бүр ихийг хийнэ гэдэгт итгэлтэй байна.
"Ногоон хэдгэнэ" /Green Hornet/ киноны тухайд 1930-аад оны радио цуврал бөгөөд түүнээс хойш комик цуврал болон дэлгэцийн бүтээл хэлбэрээр гарч байсныг үзэгчид мэднэ. Харин шинэчилсэн уг хувилбарыг Францын найруулагч Мишел Гондри бүтээж, гол дүрд жүжигчин Сэт Роган тоглосон. Тэрбээр телевизийн цувралууд болон инээдмийн кинонд түлхүү тоглохын зэрэгцээ цөөнгүй хүүхэлдэйн кинонд дуу оруулж байсан билээ. Хэдгэнийн хамтрагч Катогийн дүрийг Тайванийн дуучин, жүжигчийн Жей Чоу бүтээжээ. Гурван настайгаасаа төгөлдөр хуур тоглож, цаашлаад ая зохион, дууны үг бичиж, 2000 оноос эхлэн жил алгасалгүй 9 цомог гаргасан гээд түүний намтар тун ч сониролтой. Тэгвэл Чоу жүжигчний замналаа 2003 онд эхлүүлсэн билээ. Улмаар өөрөө кино найруулж "Secret" бүтээлээрээ үзэгчдэд бэлэг барьсан. Баттай мэдээлэл биш ч, энэ онд "Secret"-ийн хоёрдугаар анги дэлгэцэнд амилна гэсэн.
Киног агуулгын хувьд дүгнэвэл адал явдалт-инээдмийн кино тул хөнгөн инээд, болон сонирхолтой "тулаант" хэсэг ихтэй. Мөн гурван хэмжээст зураглал нь урьдны кинонуудыг бодвол арай илүү нь мэдрэгдэж байсан. Гэхдээ мэдээж "Resident Evil"-ийг гүйцэхгүй гэдэгтэй фанатууд санал нэгтэй байв.
"Ногоон хэдгэнэ"-ийн төмөр хөлөг "Black Beauty" төдийгүй буу, зэвсэг, элдэв төхөөрөмжид олон залуус дуу алдах нь сонсогдсон. Дээрх шийдлүүдийг үнэхээр сайн хийсэн байналээ. Ер нь энэ кино хийцийн хувьд дажгүй болсон бөгөөд, санаа нь шалихгүй мэт боловч, цааш бодвол хүн төрөлхтний мөнхөд үнэлсээр ирсэн шударга ёс, сайн сайхны төлөөх тэмцлийг харуулсан ажээ.

Алэшиа Моур гэх бүрэг, ичимхий бяцхан охинд ямар нэг асуудал тохиолдоход тэр дороо л хацар нь ягаарчихдаг байж. Тийм ч учраас хүмүүс түүнийг "Pink" гэж хочилдог байсан нь өдгөө дэлхийн сая, сая сонсогчийн хөгжмийн ертөнцийг "ягааруулж" буй. Миний хувьд бага ангийн сурагч байхдаа "хататгай ягаан"-ы "Get The Party Started" дууг сонсч "ягаарч" байв. Үүнээс хойш "Just Like A Pill", "Family Portrait" гээд P!nk-ийн хит дуунууд төдийгүй MTV-ээр хөврөх "Missundaztood"-ийн дуунуудад автаж байлаа.
Түүний үс нь ягаан сортой, тэгээд нэр нь ЯГААН. Эхээс төрөхөөсөө эхлээд л эмэгтэй хүмүүс энэ өнгөөр дүр төрхөө тодорхойлдог. Харин сайн мэдэхгүй хүмүүс P!nk-ээс эмэгтэйлиг шинж чанар олж харах нь хомс. Угаас тэрбээр багаасаа хүнд, бэрх амьдрал туулж ирснээ дурссан байдаг. Үүндээ төдийлөн харамсч, гуньдаггүй бөгөөд саад, бэрхшээл түүнд хөгжмийн ертөнцөд хөл тавихыг хүссэн хэн бүхэнд хэрэгтэй байдаг тэмцэгч, шаргуу чанарыг өгсөн гэж үздэг. Түүнчлэн тэрбээр зовлонг мэдэрсэн хүн жаргалын амтыг илүүтэй мэдэрдэг гэдэг. Хэрэв түүнд боломж олговол өнгөрсөн амьдралынхаа юуг өөрчлөхийг хүсч байна гэсэн сэтгүүлчийн асуултанд "хатагтай ягаан" маань "Би юуг ч өөрчилмөөргүй байна. Амьдарч ирсэн зам мөр минь энэ хэвээр байх нь надад таатай" гэжээ.
Харин түүнийг "ягаахан" төрхтэйгээр анх "Lady Marmalade" дууны видеоноос харж билээ. Гэхдээ ялдам хөдөлгөөнөөр бүжих түүнийг харахад тийм ч энхрий санагдсангүй. Ерөөс тэр туяхан, наалинхай бус тийм нэг хүчирхэг, эрч хүчтэй бүсгүй аж. Дашрамд дурдахад, өнгөрсөн онд түүнийг "Forbes" сэтгүүл хамгийн хүчирхэг алдартнуудын жагсаалтын 27 дугаарт нэрлэсэн юм. Мөн 2010 оны босгон дээр ягаахан-P!nk удахгүй бяцхан охиноо өлгийдөхөөр болсноо зарласан билээ.
Хөгжим судлаачид, шүүмжлэгчид P!nk-ийг олон төрлийн урсгалаар дуулдгийг нь олонтаа дурьддаг. Түүний дуунууд поп, поп рок, панк рок бас бүжгийн хэмнэлтэй байх нь ч бий. Тэрбээр ахлах сургуульд байхдаа эрдмийн мөрийг хөөхөө зогсоож Филадельфийн клубуудэд дуулж эхэлсэн юм. Энэ үед тухайн цагийн алдартай бүхий л уран бүтээлчдийн дууг дуулж, басхүү шимтдэг байв. Тэр алдарт төгөлдөр хуурч Билли Жоэл, соул Донни Хэтэвэй-ээс эхлээд Мадоннаг хүртэл сонсдог аж. Харин Майкл Жексоныг хүндлэн биширдэг бөгөөд, хамтран дуулахыг мөрөөддөг урлагийн "ханхүү" нь "Aerosmith"-ийн Стивен Тайлер гэжээ.
Нийт таван цомгийн уран бүтээлийг сонсогч бидэнд бэлэглэсэн P!nk эгшигт хайрцаг-"Грэмми"-ийн шагналыг хоёр удаа хүртэж байв. Мөн Биллбоард жагсаалтын шилдэг 100-д багтсан 10 хит дууны эзэн билээ. Харин одоогоор түүний "F**kin' Perfect" дуу чихийг минь эзэмдэж, ipod минь "яв ягаан" болчихсон. Надтай адил түүний дуунд шимтсэн сонсогчдын саналаар энэ дуу "Биллбоард" жагсаалтын хоёрдугаарт жагсч буй.
Ягаан, ягаахан, яв ягаан... Энэ бол P!nk.
Холливуд гэх дэлхийн кино урлагийн оргил төвд жил бүр уран бүтээлчид шилдгээ шалгаруулан "Алтан бөмбөрцөг" цом гардуулдаг билээ. 1944 оноос эхтэй уг үйл ажиллагаа өдгөө 68 дахь удаагаа Калифорнийн Беверли Хиллст боллоо. Хэдийгээр алс Америкт энэ явдал болсон ч, цахим ертөнцийн ачаар та бид энэ тухай мэдээллийг нүдээр үзсэн мэт хүлээн авч буй нь таатай.
Энэ жил шилдэг киноны төрөлд өрсөлдөөн ширүүхэн байсан болов уу. Black Swan, The Fighter, Inception, The King's Speech, The Social Network гээд кино сонирхогчдыг байлдан дагуулсан эдгээр уран бүтээлээс дэлхийг хэрсэн олон нийтийн сүлжээ хуудас Facebook-ийг үндэслэгч Марк Зукербергийн тухай "The Social Network" кино тэргүүлжээ. Энэ кино нийт 6 төрөлд нэр дэвшсэнээс "Шилдэг киноны дуу", "Шилдэг найруулагч", "Шилдэг кино зохиол"-ын шагналыг хүртсэн юм.
Шилдэг мюзикл болон инээдмийн киногоор "The Kids Are All Right" шалгарав. Ижил хүйстэн хос бүсгүйн гэр бүлийн амьдралын тухай харуулсан энэ киноны санаа гайхалтай байсан. Түүнчлэн үйл явдлын сонирхолтой өрнөлөөр энгийн үзэгчдэд ижил хүйстнүүдийн талаар зөв ойлголт өгөхөөр бүтээл болсон. Мөн киноны гол дүр Никийн дүрийг бүтээсэн Аннет Бенинг "Мюзикл, инээдмийн киноны шилдэг жүжигчин"-ээр тодорсон юм.
Тэгвэл бидний мэдэхээр тайзнаа уран гоёор дүүлэн, бүждэг хунгийн дүрийг дэлгэцэнд амилуулсан жүжигчин Натали Портман шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарчээ. Тэрбээр "Black Swan" (Хар хун) сэтгэл зүйн триллер бүтээлд тоглосноор өөрийн уран бүтээлийн замналдаа нэгэн шат ахиулсныг судлаач, шүүмжлэгчид хэлж буй. "Хар хун" нийт 4 төрөлд нэр дэвшсэнээс, уран бүтээлчид Натали Портманы цомоор хоосон хоцрох аюулаас аврагджээ. Гэсэн ч эл киног "Оскар"-т хүчтэй өрсөлдөх болно гэлцэж байгаа билээ.
Английн нэрт зохиолч Жейн Остины зохиолоос сэдэвлэн бүтээсэн "Pride and Prejudice" киноны ноён Дарси болон Брижет Жонсын дурлалт залуугийн дүрээр бидэнд танил болсон английн жүжигчин Колин Фёрт "The King's Speech" кинонд бүтээсэн дүрээрээ "Шилдэг эрэгтэй жүжигчин" болов. Нээлтээ хийгээд сар гаруй болж буй энэ кино хамгийн олон буюу нийт 7 төрөлд өрсөлдсөн юм.
Шилдэг гадаад киногоор данийн уран бүтээлчдийн "In A Better World" шалгарчээ. Энэ бүтээлийн найруулагч Томас Иенсен 1998 онд "Оскар"-ын шагнал хүртэж байсан бол, зохиолч Сусанне Биер нь "After the Wedding" киногоор 2006 онд Академийн шагналд өрсөлдөж байжээ. Шилдэг хүүхэлдэйн киногоор Диснейн бүтээл "Toy Story 3" шалгарсан. Өгүүлэмжийн хувьд сонирхолтой бөгөөд, 3D технологиор бүтээсэн хүүхэлдэйн кино шүүмжлэгчдээс ч 8,8 гэсэн өндөр үнэлгээ авсан билээ.
"Алтан бөмбөрцөг" наадмын онцлог нь зөвхөн уран сайхны киноны шилдгүүд бус телевизийн уран бүтээлчдээс шилдгүүдийг тодруулах юм. Телевизийн шилдэг цувралаар "HBO"-ийн "Broadwalk Empire" шалгарсан бол шилдэг мюзикл инээдмийн цувралаар бидний сайн мэдэх "Glee" шагналын эзэн болжээ. Тэдний cover хийж дуулсан олон тракууд цахим ертөнцөөр сонсогчдыг татаж буй.
Аливаа шагнал гардуулах ёслол, арга хэмжээг хов жив дагахгүй байна гэж үгүй. Энэ жилийн хувьд Жони Депп, Анжелина Жоли нарын тоглосон "The Tourist" гурван төрөлд өрсөлдсөн. Гэвч кино шүүмжлэгчдээс таагүй үнэлгээ аваад буй энэ бүтээл триллер ангиллаар нээлтээ хийсэн ч, "Алтан бөмбөрцөг"-т "Шилдэг мюзикл, инээдмийн кино" төрөлд нэр дэвшсэнд олон нийт дургүйлхэж байв. Мөн шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд "Alice in Wonderland", "The Tourist" гээд хоёр киногоор өрсөлдсөн Жони Депп шагналгүй хоцорсон нь харамсалтай.
Энэ жил шилдэг киноны төрөлд өрсөлдөөн ширүүхэн байсан болов уу. Black Swan, The Fighter, Inception, The King's Speech, The Social Network гээд кино сонирхогчдыг байлдан дагуулсан эдгээр уран бүтээлээс дэлхийг хэрсэн олон нийтийн сүлжээ хуудас Facebook-ийг үндэслэгч Марк Зукербергийн тухай "The Social Network" кино тэргүүлжээ. Энэ кино нийт 6 төрөлд нэр дэвшсэнээс "Шилдэг киноны дуу", "Шилдэг найруулагч", "Шилдэг кино зохиол"-ын шагналыг хүртсэн юм.Шилдэг мюзикл болон инээдмийн киногоор "The Kids Are All Right" шалгарав. Ижил хүйстэн хос бүсгүйн гэр бүлийн амьдралын тухай харуулсан энэ киноны санаа гайхалтай байсан. Түүнчлэн үйл явдлын сонирхолтой өрнөлөөр энгийн үзэгчдэд ижил хүйстнүүдийн талаар зөв ойлголт өгөхөөр бүтээл болсон. Мөн киноны гол дүр Никийн дүрийг бүтээсэн Аннет Бенинг "Мюзикл, инээдмийн киноны шилдэг жүжигчин"-ээр тодорсон юм.