Өнгөрсөн сарын эхээр кино театрт нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болсон "Life as we know it" (Бидний мэдэх амьдрал) киног сонирхлоо. Цөөнгүй кино зохиол бичсэн ч, олны танил хараахан болоогүй найруулагч Грег Берлантийн уг бүтээлд "Трансформерс" киногоороо үзэгчдийн хайрыг татах болсон, Холливудын сайхан залуусын нэг Жош Дюамель тогложээ. Тэрбээр хэдий энэ төрлийн киногоор олонд танигдсан ч, "The Romantics", "When In Rome" зэрэг "хөнгөн" кинонд хөнгөмсөг залуугийн дүрд ч тоглосон удаатай. Тэгвэл энэ удаад ч "Бидний мэдэх амьдрал"-ын гол дүр, спорт нэвтрүүлгийн техникийн албаны ажилтан Мессерийн дүрд тогложээ. Харин түүнтэй хамтран тоглож, Холли Беренсоныг дэлгэцэнд амилуулсан хүн нь жүжигчин Кэтрин Хейгл. Алдарт "Grey's Anatomy" телевизийн цувралд тоглосноор амжилтын гараагаа эхэлсэн тэрбээр "Алтан бөмбөрцөг" шагналд нэр дэвшиж, амеркийн телевизийн нэр хүндтэй шагнал "Эмми"-г хүртэж байсан билээ.
Бараг хүн бүхэнд л үнэхээр дургүй үзэж чадахгүй хэн нэгэн хүн байдаг л байх. Өнөөх дургүй хүнээ жигшиж, мөрөөдөл болсон хан хүү, гүнж ээ ирэхийг хүлээсээр хоног өдрийг өнгөрүүлдэг. Тэгтэл яг хажууханд тэр тусмаа зарим тохиолдолд өнөөх дургүй хүрэм залуу, бүсгүй чинь яг тэр хүсэж байсан хүн нь болох тохиолдол байдаг. Энэ юун дээр тулгуурлан ийм болов, хамтдаа аливаа зүйлд зүтгэж, оролцож багагүй хугацааг хоёр биенийхээ дэмээр даван туулж ихэнх тохиолдолд маргаж үл ойлголцох тохиолдол үүсэж байсан хэдий ч энэ тэдний хойшид мартагдахааргүй сайхан дурсамж болон үлдэж нэг л мэдэхэд бие биедээ татагдан жинхэнэ бодит зүйл бий болж буй юм. Энэхүү үйл явц “Бидний мэдэх амьдрал ” кинон дээр ийнхүү дүрслэгдэнэ.
Нэгэн жижиг бялууны газар ажиллуулдаг Холли Беренсон, телевизийн спортын нэвтрүүлгийн техникийн албаны ажилтан Эрик Мессер нарыг тэдний хамгийн дотны найзууд болох Петр, Алисон нар тэднийг хооронд нь танилцуулж, дотносуулахаар оролдсон ч бүтэлгүйтэв.
Энэ үйл явдлаас хойш удалгүй Петр, Алисон нар автомашины осолд амь үрэгдэх ба охин Софи-гоо түүний загалмайлсан эцэг эх болох Холли, Эрик нараар өсгүүлэхээр гэрээслэн үлдээнэ. (Христийн шашны ёс заншлын дагуу Европын орнуудад эцэг эх нь амиа алдах буюу, үр хүүхдээ өсгөх боломжгүй болсон тохиолдолд загалмайлсан эцэг эх нь тэр хүүхдийг өргөж авах эртний ёс бий). Чухам яагаад Петр, Алисон нар охиноо тэднээр өсгүүлэхээр шийдсэн юм бол гэсэн асуултыг Эрик, Холли нар өөрсдөөсөө асууцгаана.
Хүүхэд асрах, өсгөж хүмүүжүүлэх тал дээр ямар ч туршлагагүй, бас дээрээс нь хоорондоо тохиромж муутай Эрик, Холли нар хамгийн дотны найз нарынхаа сүүлчийн хүслийг биелүүлж Софи охиныг өсгөхөөр шийдэн хамтран амьдралаа эхэлдэг. Тэдний эрх чөлөөт амьдралын хэв маягт нь цөөнгүй өөрчлөлт орж, хүүхдийн живх солиход суралцахаас эхлээд Эрикийн хувьд зурагтаар сагсан бөмбөгийн тоглолт үзэхийн оронд Софигийн тааллаар хөгжөөнт нэвтрүүлэг үздэг болно.
Хамгийн эрхэм үнэт зүйл нь үнэнч хобби, ажил биш үр хүүхэд, гэр бүл гэдэг нь Холли, Софи хоёроос тусдаа байх хугацаандаа сагсан бөмбөгийн тоглолт бус Софи охины дуртай нэвтрүүлгийг үзэж суугаа Эрикийн төрхнөөс, гаднаа ширүүн, ажил хэрэгч баг зүүж явдаг ч Эрик, Холли хоёрыг гэр бүл болж аз жаргалтай амьдраасай хэмээн хүсч уяхан сэтгэлийн илэрхийлэл болгон нулимс дуслуулж буй хүүхдийн эрхийг хамгаалах төвийн ажилтан бүсгүйн төрхнөөс харагдана.
Хэдий найз нөхөд ч гэсэн цусан төрлийн холбоогүй хүний хүүхдийг, сайн харилцаатай биш хүнтэй хамт өсгөнө гэдэг бидний сэтгэлд багтахгүй, байж болшгүй зүйл мэт санагдаж ч болох. Гэвч энэ бүхэн нь хүн бүхний хайж явдаг амьдралын утга учир байж болох юм гэдгийг харуулахыг зорьжээ.
Бидний мэдэх амьдрал товчхондоо иймэрхүү. Зохиолын хувьд энгийн, уйтгартай, байдаг л нэг үлгэрийг хэлбэрийн хувьд жоохон өөрчилсөн төдий. Түүнчлэн жүжиглэлтийн хувьд нарийн ур чадвар төдийлөн харагдахгүй, гэр бүлээрээ амралтаараа цагийг өнгөрүүлэхэд тохиромжтой мэт кино байлаа. Гэхдээ нөгөө талаас нь харвал гэр бүлтэй, хүүхэдтэй болох нь хүнд ямар их ухаарал өгдөг төдийгүй эдгээр нь хичнээн үнэ цэнэтэй болохыг харуулахыг хичээсэн нь сайшаалтай. Тэд хүүхдийнхээ төлөө зовниж, түүнийхээ төлөө бүхнээ зориулж байгааг олон удаа харуулжээ. Мөн киноны туршид хамгийн их сэтгэл хөдөлгөсөн зүйл нь Софи охин хэлд орж, "ээж ээ" гэж хэлдэг хэсэг байлаа. Эх хүн болохын жаргалыг эмэгтэй хүн энэ үед л хамгаас илүү мэдэрдэг болов уу гэж бодогдсоноо нуух юун.
Сонирхуулахад Софи охины дүрд Clagett-ийн эгч дүүс тогложээ. Киноны үйл явдал өрнөх хэдэн жилийн хугацаанд Софи охины хэрхэн өсч торниж байгааг хараад "Зураг авалт багагүй урт хугацаанд явагдсан юм болов уу?" гэсэн бодол төрснийг нуух юун. Ийм хөөрхөн, дэрсхэн эгч дүүс байх юм гэж хэний санаанд орох билээ.
Харин кинонд нэг алдаа байсан нь зуны улиралд NBA-ийн тоглолт дамжуулж байлаа. Уг нь NBA-ийн тоглогчид зун амарч, америкийн сагсан бөмбөгийн холбоо энэ үед ямар нэг тоглолт зохион байгуулдаггүй. Мөн "Өргөө" кино театр орчуулгын алдаа гаргаж, дэлгэцэнд "Autumn" гэж намрын улирлыг харуулахад доор "хавар" гэсэн бичиг гарч байлаа.
Өрнөдийн томоохон хэвлэлийн кино шүүмжлэгчдийн зүгээс киноны үргэлжлэх хугацааны тухайд арай урт байгаа тухай дурдсан байв. Энэ бол бидний л мэдэх амьдрал байлаа.

P.S: Уг шүүмжийг Монголын кино сонирхогчдын клубын Тойм, шүүмжийн багийн гишүүд бид хамтран бичлээ.
Khulan Jugder Hero Baatar Gansukh Batjargal Багийнхандаа, клубынхэндээ баярлалаа.

Уншихаар өөр өөр хүмүүсийн бичсэн нийтлэлүүд гэж бараг мэдэгдэхгүй байгаа юм. Ингэж гоё найруулж бичсэнд баярлалаа :)
ReplyDeleteок
ReplyDeleteene huurhun kino bnle shu
ReplyDelete