Одоогийн бидний ярьж заншаад буй “Далд реклам” гэх ойлголтын талаар Америкийн сэтгүүлч, судлаач Ванс Пэкард 1957 онд “The Hidden Persuaders” номдоо бичиж байжээ. Уг бүтээлдээ тэрбээр “далд реклам” гэх нэршлийг ашиглаагүй ч хэрэглэгчийг худалдан авалт хийхэд хүргэх сэтгэл зүйн нөлөөллийн талаар олон санааг тайлбарласан байна. Тэр үед буюу дайны дараах америкийн нийгэмд зар сурталчилгаа бүтээгчдийн нэг зорилго нь аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ тухайн хүнд шаардлагагүй байсан ч тэдний итгэл үнэмшил, айдас, сексийн мэдрэмж зэрэгт тулгуурлан хэрэглэгчээ болгох байжээ.
Далд реклам нь ерөнхийдөө сурталчилгааны үг, зураг, хэлбэр дүрсэнд давхар илэрч байдаг агуулга юм. Үүнийг хэлбэрийн хувьд дөрөв ангилдаг. /Эдгээрийг манайд хараахан албан ёсоор орчуулж, нэршлийг тодорхой болгоогүй байгаа тул англи эхээр нь бичлээ. Цааш судлахаар сонирхсон хүнд ч хэрэгтэй болов уу. /
1.Subthreshold stimuli – Жишээ нь, дуу явах хооронд түргэн хугацаанд өөр үг сонсогдох, дэлгэцэнд ямар нэг дүрс эгшин зуурт үзэгдэх.
2.Masked
3.Unattended – Зургийг эргүүлж харах эсвэл сайн ажиглавал үндсэн дүрсээс гадна өөр зүйл харагдах
4.Figurally transformed stimuli – Текст болон зургийг бүдгэрүүлэх /blur/, шууд танигдахааргүй болгосон байх зэрэг олон арга бий.
Хэдийгээр рекламны агентлагууд бүтээлд нь далд реклам байгааг санаандгүй хэрэг гэж тайлбарладаг ч тэдний 75-80% нь үүнийг зориуд ашигласан байдаг аж. Мэргэжлийн уран бүтээлийн баг аливаа лого, сурталчилгааны хуудсыг бүтээхээр ажилладаг бөгөөд үүнд компаниуд мөнгө харамгүй зарцуулдаг. Нөгөө талаас далд реклам нь ихэвчлэн секс агуулгатай байдаг тул ёс зүйн асуудал ихээр хөндөгддөг байна.
![]() |
Бүсгүйн хөлөө өргөсөн хэсгийг сайн харвал Австралийн газрын зургийн хэлбэр үүснэ. |
![]() |
Лого нь ердийн уул мэт боловч ажиглавал баавгайн дүрс үзэгдэнэ. "Toblerone" шоколадын үйлдвэрлэл нь Швейцарийн Берн хотоос эхтэй гэдэг бөгөөд энэ нь "Баавгайнуудын хот" хэмээн алдаршжээ. |
![]() |
Баруун доод буланд "explosion" гэсэн үг байгаа. Үүний урд мөн S үсэгтэй үрэл байгаа нь "Sexplosion" гэсэн үг үүсгэнэ. |
![]() |
Кофений уур нь эмэгтэй хүнийг дүрсэлж байна. |
![]() |
Ундааны мөс нь хэвтэж буй эмэгтэй хүний хэлбэртэй |
![]() |
SEX гэсэн үг үүсчээ |
Гоё нийтлэл болжээ. Блог чинь их таалагдаж байгаа шүү. Амжилт.
ReplyDelete