Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах
 
  Хүйтэн өвлийн жавар хацар улайсган хайрахад би дургүй л дээ. Гэхдээ тэр нэг жилийн жавартай үдэш би хорвоод мэндэлсэн тул өвлийн улирлыг гуниг, баяр хослуулан хүлээдэг юм. Харин энэ жилийн хувьд өвлийг хүлээх бас нэг шалтгаан надад байлаа. "Щелкунчик" буюу "Цөмөөхэй" бүжгэн жүжиг жил бүрийн арванхоёрдугаар сард тоглодгийг үзэхээр хоног тоолсон минь тэр.
   Хүсэл минь биелж, өчигдөр ДБЭТ-т жүжиг эхлэх цагтай уралдан очив. Танхим дүүрэн багачуул, тэднийгээ баярлуулах гэсэн эцэг, эхчүүл энд, тэндгүй харагдана. Удалгүй гэрэл бүдгэрч, жүжиг эхлэв. Хофманы үлгэрт гардагчлан ордонд сүлд модны наадам эхэлж, зочид ирнэ. Хэдэн хормын дараа хүүхэлдэйн алдарт мастер Дроссельмейер өөрийн хийсэн хөдөлгөөнт хүүхэлдэйнүүдээ авчирж баяр дээр баяр нэмлээ. Энэ үед тайз ер бусын гоёмсог хийгээд, чимэглэн зассан гацуур модоо тойрон бүжих жүжигчид ч гайхалтай харагдаж байв. Миний хувьд, ингэхэд л шинэ жилийн баяр сэтгэлийг минь догдлуулах шиг санагдав. Зул сарын үдэшлэгийн бяцхан зочдын нүд нь гэрэлтэх шиг, тэдний жүжиглэлт урамтай байлаа. Тэд ДБЭТ-ийн дэргэдэх балетын сургуулийн сурагчид аж. Ирээдүйд ханхүү, гүнжийн дүрийг амилуулж уран гоёор бүжих аг, эгч нар шигээ болох оргилуун хүсэл нь энэ тайзанд биеллээ олох мэт.
    Одоогоос 28 жилийн тэртээх Шинэ жилийн баяраар манай театрт тэдгээр ах, эгч нар "Цөмөөхэй" бүжгэн жүжгийг толилуулж байжээ. Харин хамгийн анх П.И.Чайковскийн эл бүтээлийг 1892 онд Петербургийн Мариинскийн театрт тогложээ. Түүнээс хойш орос төдийгүй европ, америкт Зул сар, Шинэ жилийн баяраар Маша, Цөмөөхэй хоёрын үлгэрт шимтэх багачуул олширсон гэдэг.
    Харин манай багачуул Хофманы үлгэр, хүүхэлдэйн киног үзэхээс театрт тоглох бүжгэн жүжигт автах нь бага мэт. Танхимд хоорондоо чанга дуугаар ярилцаж, нааш цааш гүйлдэх тэдний байдлаас үүнийг анзаарч болно. Зохион байгуулагчид хэдий чимээгүй байхыг хүсэвч өөр, зуураа хөөрөлдөх эцэг, эхчүүд ч үүнийг үл тоох нь харамсалтай. Тэд хүүхдээ багаас нь их урлагтай танилцуулж буй ч, өөрсдөө түүнийг хэрхэн хүлээн авахад нь үлгэрлэж чадахгүй байгаа нь тоогүй. Жүжиг эхлэхээс дуусах хүртэл танхим нам гүм болсон удаагүйг бодохоор удтал хүлээсэн хүсэл минь биелсэн ч нэг л сэтгэл дундуур. Урьд нь ч "Хунт нуур"-ын тоглолтыг иймэрхүү тухгүй байдалтай үзсэн. Гэхдээ энэ өдөр арай гайгүй болов уу гэтэл яг хэвээр.
   Тэгвэл ирэх сард "Хунт нуур" дахин тоглогдох юм билээ. Мөн "Жизель". Тэгээд бас гуравдугаар сард "Нойрссон гүнж"-ийн сэрэхийг хүлээх үлдлээ. Тэр өдрүүдэд бяцхан үзэгчид минь томоожиж, өмнөх ажил минь сийрэг байгаасай гэж хүсье дээ.

            Энэ долоо хоногоос эхлэн өнгөрсөн зун, намрын турш үзэгч, залуусыг хүлээлгэсэн “Mondolia’s Best Dance Crew уралдаант нэвтрүүлэг МҮОНТ-ээр цацагдаж эхэллээ. “Street Dance буюу чөлөөт, гудамжны гэгдэх бүжгийн төрлийг олон нийтэд таниулах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, хүүхэд залуусын урлаг соёлын мэдрэмжийг дээшлүүлэх зорилготой энэ нэвтрүүлэг нийт 36 дугаар гарах аж.
            Уг нэвтрүүлэг нэрнээсээ эхлээд америкийн “
America’s Best Dance Crew уралдааны монгол хувилбар болох нь тодорхой. Гэхдээ нэг гэрт хэрэлдэж, маргах үр бүтээлгүй залуус, гадаад гоо сайхныг дөвийлгөн, сурталчлах мисс охидын реалити шоунаас илүүтэй хүүхэд, залуусын авьяас, чадварыг сорьж, эвсэг, хөдөлмөрч байдалд нэгтгэн уриалах нь монголын телевизийн шоу нэвтрүүлгүүдэд нэгэн шинэ хандлагыг гаргаж байна. Түүнчлэн сүүлийн үед телевиз бүр өөрийн нэрийн хуудас болсон шилдэг дуучдыг шалгаруулах “Universe Best Songs”, шилдэг хөгжимчин, уран бүтээлчдийг тодоруулах “Coke’n Beat”, амьд хөгжмийн “Monsters гээд олон төрлийн нэвтрүүлэг хийх болсон. Тэгвэл МҮОНТ ч энэ өрсөлдөөнөөс хоцролгүй, үзэгчдийн анхаарлыг татахаар шинийг эрэлхийлсэн нь сайн хэрэг.
       Өнгөрсөн сарын эхээр кино театрт нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болсон "Life as we know it" (Бидний мэдэх амьдрал) киног сонирхлоо. Цөөнгүй кино зохиол бичсэн ч, олны танил хараахан болоогүй найруулагч Грег Берлантийн уг бүтээлд "Трансформерс" киногоороо үзэгчдийн хайрыг татах болсон, Холливудын сайхан залуусын нэг Жош Дюамель тогложээ. Тэрбээр хэдий энэ төрлийн киногоор олонд танигдсан ч, "The Romantics", "When In Rome" зэрэг "хөнгөн" кинонд хөнгөмсөг залуугийн дүрд ч тоглосон удаатай. Тэгвэл энэ удаад ч "Бидний мэдэх амьдрал"-ын гол дүр, спорт нэвтрүүлгийн техникийн албаны ажилтан Мессерийн дүрд тогложээ. Харин түүнтэй хамтран тоглож, Холли Беренсоныг дэлгэцэнд амилуулсан хүн нь жүжигчин Кэтрин Хейгл. Алдарт "Grey's Anatomy" телевизийн цувралд тоглосноор амжилтын гараагаа эхэлсэн тэрбээр "Алтан бөмбөрцөг" шагналд нэр дэвшиж, амеркийн телевизийн нэр хүндтэй шагнал "Эмми"-г хүртэж байсан билээ.   

    Одоогоос 10 гаруй жилийн өмнө цахим ертөнцөд нэгэн шинэ ойлголт бий болсон нь өдгөө миний бас бидний дурлаад буй блог билээ. Энд хүмүүс өдрийн тэмдэглэл хөтөлж, сэтгүүлчид бүтээлээ нийтлэн, залуус үзэл бодол, мэдлэг мэдээллээ хуваалцах гээд олон хэлбэрээр ашиглаж буй. Чухамдаа, хүмүүс блогоор дамжуулан олон нийттэй санаа бодлоо хуваалцаж, эргэн ярилцах нь хамгийн гол зүйл болов уу. Энэ ч үүднээс сүүлийн жилүүдэд идэвхтэй блог хөтлөгчдийн тоо эрс нэмэгдэж байгаа.
   Манай залуус ч мөн энэ шинэ ололтоос хоцролгүй кино, урлаг, техник, технологи тэр ч бүү хэл шинжлэх ухааны сэдэвт блог хөтлөөд багагүй хугацаа өнгөрч байна. Цахим орчинд олон нийтийн сүлжээ хуудсууд болох блог төдийгүй facebook, twitter /микроблог/-ээр дамжин бидний кибер ертөнц өргөжин, тэлж мэдээлэл хүлээн авах, түгээх үйл явц ч түргэсэж байгаа нь хурд, мэдээлэл шаардсан орчин үеийн нийгэмд зайлшгүй чухал зүйл юм.
  Энэ байдлыг анзаарч, блогийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, шилдэг блогчдыг шалгаруулах зорилгоор The New Media Marketing Agency-гаас зохион байгуулж буй "Монгол Блогчид 2010" үйл ажиллагаа тун зүйтэй санагдлаа. Энэ нь хувь хүмүүст ашиг тустайгаас гадна иргэний сэтгүүл зүйн шинэлэг, хүчтэй хэлбэр болохын хувьд мэдээллийн технологийн салбарт ч тустай алхам билээ. Дэлхийн хэмжээнд олны анхаарлыг татсан Ираны сонгуулийн явцад тус улсын зүгээс гадаад ертөнцтэй харилцах холбоогоо тасалсан. Харин энэ үед микроблог хэрэглэгчид болж буй үйл явдлыг түргэн шуурхай мэдээлж байсан нь түүхэнд тэмдэглэхүйц үйл явдал болсон. Түүнчлэн бизнесийн салбарт ч хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ блогийг анзаарч ажиллах нь чухал байдаг. Тухайлбал, блог хөтлөгчдийн 34% нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар санал, сэтгэгдлээ нийтэлдэг гэсэн судалгааны дүн бий.
   Харин блогийн ач холбогдолд сөрөг байрнаас хандагчид блогчдыг эх хэлээ үгүй хийж байна гэж зэмлэн, буруутгах нь их. Миний бодлоор, ихэвчлэн өдрийн тэмдэглэл эсвэл чөлөөт хэлбэрээр хувийн блог хөтлөгчид "ярианы" хэлээр бичдэг нь ийм ойлголт төрүүлдэг байх. Харин мэргэжлийн, олон нийтэд хандсан блогчид зөв бичгийн дүрмээ баримталж, бичгийн хэлээр гайхалтай сайн бичдэгт нь бахархдаг. Нөгөө талаас бусад хэлэнд ч бичгийн энгийн буюу албан бус харилцаанд үг товчлох, ярианы хэлбэрээр бичих зэрэг нь байдгийг санууштай.
   Түүнчлэн блогчид интернэтийн соёлтой хэрэглээнд хамгаас илүү үлгэр дууриал болдог мэт. Учир нь цахим хуудсууд дахь мэдээллэлд үлдээсэн сэтгэгдлийг уншвал хэн нэгнийг доромжлон, гутаасан өнгө аястай сөрөг сэтгэгдэл дийлэнх хувийг эзэлдэг. Харин блогчид үзэл, бодлоо чөлөөтэй солилцож, санал сэтгэгдлээ боловсон илэрхийлж, анд нөхөд бололцдог нь таатай.
   Иймд би байгаагаа мэдэрч бодож, сэтгэх бүртээ компьютерийн товчлуураа товшин, дэлгэцээ ширтдэг болсон минь дурлалаас өөр юу байх билээ. Надтай адил блогт дурласан зуу, зуун андууддаа хэлэхэд мэдлэг, мэдээллээ хуваалцаж, үзэл бодлоороо шинэ санаа, урам зориг хайрладагт тань баярлалаа.

"Монголын Блогчид 2010" дээр уулзацгаая

       Ажил ундарсан 7 хоног ард хоцорч, амралтын өдрийн өглөө эртлэн босч "Өргөө" кино театрыг зорьлоо. Театрт ирсэн гаднын кино бүрийг хамгийн түрүүнд үздэг ММF клубын гишүүд энэ удаад өөрийн орны уран бүтээлчдийн шинэ бүтээл "Помогите нам-2" киног театрын хуваарьт тавигдаагүй байхад буюу "хуваарьгүй үзвэр"-ээр сонирхсон юм.  Монгол киног олон нийтэд хүрэхээс өмнө үзэж уран бүтээлчидтэй санал, сэтгэгдэл солилцон, алдаа мадаг, ололт амжилтыг ярилцдаг болох нь MMF-ийн цаашдын үйл ажиллагааны нэгэн хэсэг билээ. Тэгвэл энэ ажил биеллээ олж, анхны скрининг хийх боломж олгосон клуын тэргүүн Болдоо, "Өргөө" кино театр болон "Помогите нам" киноны уран бүтээлчдэд баярлалаа.
     Киног "эхлүүлж" L-Guards хамтлагийн сонсголонтой дуу эгшиглэсэнтэй адил эл бяцхан бичлэгээ киноны хөгжмийн тухайгаар эхэлье. Ая зохиогч Аранзаа "Помогите нам" кинонд ажилласан нь тун сайн болсон төдийгүй киноны эхлэл хэсгийн ая маш их таалагдсан. Мөн киноны тодорхой хэсгүүдэд харуулах гэсэн санаануудыг хөгжим нь улам тодруулан, баяжуулж байв.
    Харин киноны үндсэн санаа нь хэт ерөнхий байлаа. Дэлгэрүүлбэл, жүжигчин Амбийгийн хэлснээр киноны эхний ангид 90-ээд оны ганзагын наймаачдын хэцүү, бэрхийг хэрхэн туулж байсан тухай харуулахыг зорьсон бол хоёрдугаар ангидаа тэд өнөөдөр хэн болсон, өнөөгийн нийгэмд хэрхэн аж төрж буйг үзүүлэхийг хичээсэн гэлээ. Тэгвэл киноны эхэнд "галт тэрэг салгадаг" нөхөр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн, "галт тэрэг дээрэмддэг" нөхөр "чинээлэг, босс" болсон байв. Тэд олон жилийн дараа онгоцонд тааралдсан ч, сэтгэлээр унасан ахмад нисгэгч, "төөрсөн" шонхорын гайгаар "Мөнгөн хөлөг" нь осолдож элсэн цөлд гээгдэв. Эндээс киноны гол үйл явдал хөгжилтэйгээр өрнөж эхэлнэ. Гэхдээ киног бүтээгчдийн үзүүлэхийг зорьсон гэх нийгмийн байдал, гол дүрүүд өдгөө хэрхэн аж төрж буй нь элсэн цөл дэх адал явдлаас мэдээж харагдсангүй. Сайнаар харвал, алтанд хорхойсон өөдгүй зан гаргах тэдний авираас одоо цагийн олонхийн шунаг сэтгэлийг ажиж болох юм. Миний бодлоор, кино зохиолд зорилгоо зөв тодорхойлсон ч, бичихдээ түүнээсээ гажжээ. Ер нь киноны эхэнд жүжигчин Амбийгийн хэлснийг сонсоогүй бол "Помогите нам 2"-ын гол санааг тодорхой ойлгох байсан гэдэгтээ эргэлзэж байна.
   Иймд киног амилуулсан зүйл бол яах аргагүй мэргэжлийн жүжигчдийн баг. Бидний сайн мэдэх "Хэцүү анги" киноны найруулагчаар ажиллаж, дэлгэцийн олон бүтээлд чадварлаг тоглосон жүжигчин Б.Навчаа болон Д.Батсүх, Ц.Батхуяг /Амбий/, Ш.Доржсүрэн /Доёо/, С.Лхагвасүрэн нарын хошин урлагийн жүжигчид инээдмийн төрлийн кинонд гаргууд байх нь гарцаагүй. Мөн сүүлийн үед манай уран бүтээлчид олны танил ноёд, хатагтай нарын "царайгаар" маркетинг хийх нь олширсон. "Помогите нам 2" ч загвар өмсөгч Э.Сэлэнгэ, Ч.Туяацэцэг нарын "дүрийг" кинондоо ашигласан ч, киногоо сурталчлахдаа үүгээрээ олны анхаарлыг татаж чадсангүй. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр уйтгартай, ижил гарчигтай мэдээ төдийхөн "хөвөрч" байгаагаас өөрөөр маркетинг хийхгүй байгаа нь харамсалтай.
  Киноны хийцийн хувьд тун дажгүй байлаа. "Мөнгөн хөлөг"-ийг сайн тохижуулсан нь үзэгчдэд үнэхээр онгоцонд зураг авсан мэт сэтгэгдэл төрүүлж чадах байх. Түүнчлэн шонхортой мөргөлдөх, онгоц дэлбэрэх, элс сорох гээд олон хэсгийг компьютер график ашигласан нь бага зэрэг хиймэл ч, урьдны бүтээлүүдээс илүү дэвшилтэт, сайн болсныг дурьдах нь зүйтэй. Мөн сайн, мууг хэлж мэдэхгүй ч зураг авалтанд "bokeh" буюу дэвсгэрийг бүрэлзүүлэн, гол объектийг тодруулах аргыг их ашигласан нь анзаарагдсан.
   Төгсгөлд нь хэлэхэд "Помогите нам 2"-д ч кино реклам байсан. Санавал юу ч үгүй элсэн цөлд гэнэт хэд хэдэн саваар гарч ирдэг цэвэр ус бий. Уг нь үзэгчдийг залхаахыг хүсээгүй байх л даа, гэхдээ нэгэнт product placement хийсэн бол тэр нь ямар нэг аргаар үзэгчид сэтгэгдэл үлдээсэн байх ёстой. Харин миний хувьд гэхэд л би нэрийг нь санахгүй байна. Тэгэхээр цэвэр усаа сурталчилсан компанийн мөнгө дэмий урсчихаагүй байгаа? Мөн онгоцонд хүмүүс нэг сэтгүүлийг "жигтэйхэн" унших нь харагдсан. Тухайн үед "Гоодаль" уу гэж бодтол, кино дуусахад "Хамтран ажилласан: Uptown" гэж гарналээ.
   "Хуваарьгүй үзвэр"-ийн төгсгөлд бидний хэдэн фанатууд кинонд үнэлгээ өгсөн юм. Миний зүгээс 7/10 гэв.

P.S: "Halloween" угтаж инээдмийн кино үзэх сонирхолтой байлаа.

Эрэгтэй нь үглэж, эмэгтэй нь дахилт дуулдаг цаг өнгөрчээ

    Өчигдөрхөн UK CHART сонирхож шилдэг 40 дууг сонслоо. Уг нь би амьд хөгжим, альтернатив, трипхоп.... гээд рок хөгжимд шимтдэг ч, олон урсгал, олон орны дууг харьцуулан сонсох дуртай. Мөн хааяа масстай хамт арилжааны чиглэлийн дуу сонсох нь ч бий. UK CHART-ын 40 сүүлийн үед сонссон бүтээлүүд байсан ч бүгдийг нь тоглуулагчдаа хийж байгаад дарааллаар нь сонсоход өөр л юм. :-) 


Continue Reading
  
     Английн зохиолч Уаррэн Эллис, Америкийн комик зохиолч Калли Хамнер нарын "RED" комик зохиолоос сэдэвлэн бүтээсэн "RED: Retired Extremely Dangerous" адал явдалт-инээдмийн уран сайхны киног үзэв. Мэдээж кино урлагийг олуулаа, хамгаас түрүүнд үздэг заншил ёсоор Монголын кино сонирхогчдын клубын 300 орчим гишүүнтэй энэ үдшийг хамтдаа өнгөрүүллээ. "G-Tree" гитар клубынхэн бараг л өөрсдийн сүлд дуу болсон "Когда твоя девушка больна"-гаар үйл ажиллагааг эхлүүлж, "Өргөө" кино театрт ирсэн зочдыг "Шөнийн галт тэрэг"-ээр аялуулан "Үлэг гүрвэл"-тэй "уулзуулсан". Түүнчлэн үзэгч, гишүүдээ уйдаахгүйн тулд хөгжилтэй уралдаан зарлаж, кино мэдлэгийг нь ч шалгаад амжсан. Гэхдээ мэдлэг шалгахаас илүүтэй цаг тулсан нөхцөлд хэн сандралгүй, хурдан сэтгэж чадах вэ гэх авхаалж, самбааг нь сорив уу гэлтэй. Харин энэ үдшийн нэг сонирхолтой зүйл нь ирсэн зочдод Монголын кино сонирхогчдын клубын үйл ажиллагааны талаарх фото эвлүүлгийг тольлуулсан нь байлаа. Анхны "Twilight:Eclipse" киноны нээлтээс эхлээд үргэлжилсэн кино үдэшлэгүүд, гишүүдийн анхдугаар уулзалт, жүжигчин Жэки Чаныг угтах үйл ажиллагаа гээд олон дурсамжууд гэрэл зураг болон үлджээ. "Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдюү" гэдэг л энэ бололтой. Ингээд индэрт үргэлжилсэн албан ёсны үйл ажиллагааг мөн л "G-Tree"-гийнхэн хааж, "We Are the World" дуугаараа MMF-ийн гишүүдийг нэгтгэсэн. Улаахан өнгөт амтат коктейлээр дайлуулсан зочид кино эхэлтэл элдвийг хөөрөлдсөөр үзэгчдийн танхимыг зорьлоо.
      Сүүлийн үед Box Office-т амжилт олох болсон олон киноны эхлэлд үзэгддэг "Summit Entertainment"-ийн логогоор "RED" эхлэв. Дашрамд дурьдахад, "Summit Entertainment" нь бидний мэдэх "Twilight" цуврал төдийгүй "Оскар"-ын шагналт "The Hurt Locker" киног бүтээсэн юм билээ.
     Тэтгэвэрт гарсан CSI-ийн ажилтан Фрэнк Мозэс (Брюс Уиллис)-ийн энгийн өглөөгөөр "хөшиг нээгдэж" үйл явдал өрнөв. Жүжигчин Брюс Уиллисын хувьд сүүлийн үед энэ төрлийн кинонд хэд хэд тоглочих шиг боллоо. Саяхан л гэхэд "Cop Out" кинонд мөн л хөгжилтэй цагдаагийн дүр бүтээснийг та санаж байгаа байх. Харин "Хатуу самар" маань ирэх онд хоёр ч драм киногоор бидэнтэй уулзаж, 2012 онд "Die Hard 5"-аар эргэн ирэх юм билээ.
      "RED" комеди буюу инээдмийн төрлийн кино тул ямар нэг бодох зүйл, ухаарал "хайрлах" санаа хомс ч үзэгчдийг хэдэн хором "улаа бутартал" инээлгэж чадахуйц бүтээл болжээ. Хошин, хөгжилтэй харилцан яриа үйл явдлын чимэг болж, буудаад байхад онодоггүй Америк киноны жишгийг бага зэрэг зөрчин гол дүрүүд хоёр ч удаа суманд өртсөн ч "цоо эрүүл" болж байв. Харин дурьдахгүй өнгөрч болохгүй зүйл бол мэдээж киноны хийц. Буудалцаан, дэлбэрэлт зэрэг адал явдлын багагүй хэсгийг компьютер графикаар хийсний заримыг энгийн нүдээр харахад жинхэнэ мэт сэтгэгдэл төрүүлж байлаа.
    Киног үзээд дуусахад "Татар ажиллагаа" кино санаанд буух нь тэр. Хоёул адал явдалт-инээдмийн кино тул буудалцаан төдийгүй хөгжилтэй хэсэг олонтой. Хийцийн хувьд холын Холливудын бүтээлийг Монголынхтой харьцуулах нь өрөөсгөл боловч, тэр цаг ойрхон мэт санагдаж санаанд багтсаныг нуух юун. Харин та юу гэж бодох бол? Сонирхож үзээд сэтгэгдлээ хуваалцаарай. ;-)
"Улаахан үдшийг бүү алд" :D

    Энэ бол Америкийн телевизээр цацдаг гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нийгмийн реклам. Энд 1980-аад Сурталчилгааны зөвлөл гэх байгууллагын захиалгаар телевизүүд нийгмийн рекламыг үнэ, төлбөргүй цацаж эхэлжээ. Мөн аливаа телевизийн үйл ажиллагааны дүрэмд ингэж олон нийтэд нийгмийн реклам түгээхийг шаарджээ. Америкийн нийгэмд тулгамдсан асуудал нь аюулгүй байдал болон эрүүл мэндийн асуудал тул нийгмийн рекламны зонхилох хувийг энэ төрлийн сурталчилгаа эзэлдэг аж. Тиймдэ


Continue Reading
    Хорвоог харанхуйн тэнгэр хучиж, одод тэнд гялалзахад гэрийнхэн зүүдний ертөнцөөр аялж, би ном, сэтгүүлийн далайд хөвнө. Тайван, аниргүй энэ мөчид үдэш бүр "Гоодаль"-ийнхаа хэдэн хуудсыг эргүүлэх би дуртай. Хэт их "Би" үнэртсэн бичлэгүүдийг нь уншихад сэтгүүлчтэй нь ярилцаад суугаа мэт. Бас мэддэг хэрнээ мэддэггүй танилуудыг минь өөр нүдээр харчихаад, өөр өнцгөөс танилцуулдаг нь "гоё". "Одод"-ын амьдралын тухай гялав, цалав нийтлэлээс илүү хийсэн, бүтээсэн зүйлтэй хэрнээ олны нүднээс далд эрхмүүдийг "олзолж" чаддагаараа "Гоодаль" онцлог. Нийтлэлүүд нь хэлэх гэснээ шууд бус тойруулаад ч байгаа юм шиг. Ахин, дахин уншиж дараа нь бодоод өөрийнхөөрөө ойлгоход болох мэт сэтгэх эрх чөлөөг надад олгодог.
   Тийм болохоор олон сарын өмнөөс би "урвачихсан". Бусад олон сэтгүүлийг амтархан уншдаг байснаа одоо сонирхон харах болж, "Гоодаль"-ийг бол шимтэн уншдаг болчихсон. Үнэндээ урваагүй юм байна. Зүгээр л урьд нь энэ сэтгүүлийг "мэдээгүй" явж. :P

    (Гэхдээ энэ сарын дугаарын нүүрний зургийн модель таалагдсангүй. Анорексиа тусчихсан юм шиг хэт туранхай :D)

     2010 оны аравдугаар сарын 10-ны үдэш. "Өргөө" кино театрын гадаа талбай хөл ихтэй бужигнах нь "Hero" энтертайнментийн шинэ бүтээл "Татар ажиллагаа" киноны нээлтийг сонирхохоор ирсэн зочид байв. Нээлтийн ёслол 20.00 цагаас эхэлнэ гэсэн ч цагаасаа бага зэрэг хожимдсон нь, хаалгаа барьсан театрын гадна, хүйтэнд ам ангайх бүртээ уур савсуулан хүлээх олонд таатай санагдаагүй нь лавтай. Удалгүй "Өргөө" кино театр "өндөр" үүдээ нээж, манай тайз дэлгэц, эстрад урлагийн олны танил эрхмүүд болон нээлтийн ажиллагаанд уригдсан зочдыг заллаа. Театрын нэгдүгээр давхрын танхимд бага тайз засчээ. Зочид өөр хоорондоо элдвийг хөөрөлдөх зуураа, киноны ивээн тэтгэгч "Nomads"-ийн зууш, Bio жүүс, "Хараа"-гийн шот, "Киндзмараули"-ийн дарсаар дайлуулав.
    Хүсэн хүлээсэн мөч ирж, хүндэтгэлийн тайзнаа энэ үдшийн хөтлөгч, жүжигчин Ууганбаяр гарч ирлээ. Цугласан олныг хөгжөөн, 2010-10-10 гэсэн давтагдашгүй үдшийн төлөө үзэгчдийг гарыг халтал алга ташуулав. Мөн киноны саундтракийг дуулсан "Нэгүн", залуу охидын "Sound of Kiss" хамтлагийнхан ая дуугаа өргөлөө. "Бид гурвуулаа" хэмээн дөрвүүлээ гарч ирсэн хамтлаг бол "3 охин". "Татар ажиллагаа" кинонд гол дүрийн баатрын охины дүрд тоглосон Б.Хулан МХО-ы бүжгийн дугуйланд суралцдаг тул эгч нартайгаа хамт тайз доргиохоор гарч ирсэн нь тэр. Түүнчлэн энэ үдэш "3 охин" ам барилгүй, амьдаар уран бүтээлээ тольлуулсан нь нэн таатай байлаа.
      Сэтгэл хөдөлгөм хөгжим эгшиглэж, хүндэтгэлийн аяз эхлэхэд кино багийн бүтээлчид тайзнаа саатав. Найруулагч Б.Баатар, жүжигчин Г.Эрдэнэбилэг, Э.Батхүү, дуучин Д.Батсүх, кикбоксчин Ц.Амарбаясгалан тэргүүтэй хамт олныг үзэгч олон халуун алга ташилтаар угтан авсан. Түүнчлэн энэ үдэш олны талархлыг хүлээсэн эрхэм хүн нь тэр өдөр Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаасан жүжигчин Ч.Ундрал байсан юм.
     Найруулагч Б.Баатар Монголын кино урлагийг нэг шат ахиулахуйц бүтээл хийхийг хүссэнээ хэлээд, хэр хэмжээнд болсныг үзэгч олон дүгнэх бизээ хэмээснээр тэр үдшийн зочид кино танхимд суудлаа эзлэв.


     Банкны ажилтан Тайвнаа (Б.Амархүү) гэнэт ажлаасаа халагдсанаар кино эхлэв. Охиныхоо хүнд өвчнийг эмчлүүлэхэд их хэмжээний мөнгө хэрэгтэй байгаа ч, гэнэт ажлаасаа халагдсан Тайвнаа яах учраа олохгүй эхнэрээсээ нууна. Мөн багын найз Тулгаатайгаа (Г.Эрдэнэбилэг) уулзан, монгол эрийн жишгээр нэг шил мултлав. Сархадын амтанд хөлчүүрхсэн залуус, Тайвнаагийн ажиллаж байсан "Өрнө Дорно" банкийг дээрэмдэхээр шийдсэнээр үйл явдал өрнөнө.
     "Татар ажиллагаа"-ны гол дүрд тоглосон дуучин Б.Амархүү мэргэжлийн жүжигчин биш ч, дүрийн сэтгэл хөдлөлийг нүүрний хувирлаар боломжийн гаргасан санагдсан. Ялангуяа, "Татар ажиллагаа" эхлэхийн өмнөх өдөр эмнэлэгт охинтойгоо уулзахдаа эмээсэн, охиноо хайрласан сэтгэлийн илрэлийг сайн гаргаж байв. Харин кинонд түүний дууг өөр хүн оруулсан нь угаас түүний дууг мэдэх бидэнд таатай санагдсангүй. Гэхдээ нөгөө талаас Б.Амархүү монгол хэлэнд тааруу бөгөөд хоолойны өнгө нь энэ дүрд тохирохгүй ч юм шиг санагдсан. Ийм шалтгаанаас гаднын цөөнгүй киноны амжилт буурсныг бид мэднэ. Тухайлбал, өнгөрсөн зун нээлтээ хийсэн Prince of Persia киноны баатрын дүрд тоглосон жүжигчин Jake Gyllenhaal-ын хоолой кинонд огт зохицоогүйг судлаач, шүүмжлэгчид олонтаа дурьдсан. Гэхдээ "Татар ажиллагаа" киноны уран бүтээлчид хэлэхдээ Б.Амархүү киноны дуу оруулах үеэр Москвад ажилтай байсан тул ирж амжаагүй хэмээн тайлбарлаж байв.
      Киноны бас нэг чухал хүн бол Тулгаа. Жүжигчин Г.Эрдэнэбилэг энэ дүрд тун чадварлаг тогложээ. Голдуу мэргэжлийн бус жүжигчидтэй кино багт түүний чадвар улам илүү тод харагдаж байв. Найруулагч дүрийн сонголтоо зөв хийж, нүүр хувиргалт, гадна төрхийг сайн бүрдүүлсэн нь илт. Бадируун бие, эрс шулуун зантай Тулгаа зарим үед "Би чамд хайртай-2" киноны Хангайг санагдуулж байв.
     Дуучин Д.Батсүхийн тоглосон програмист Гялбаагийн дүр киног чимж байлаа. Муу санаатай хэрнээ, түүндээ ороогдож, хөглөх нь хөгжилтэй. Машиндаа бензин хийхээр мөнгө асуухад "Надад лав юу ч байхгүй шүү" гэж байсан Гялбааг цагдаа нэгжихдээ 30 мянган төгрөг гаргаж ирсэнд найзууд нь мэдээж уурлав. Энэ үед гэмших нь бүү хэл "Шинэ програмны мөнгө шдээ" гээд гүрийдэг нь амьдралд тохиолддог зүйл. Ер нь Гялбаагийн дүрд Д.Батсүхээс өөр хүн тоглосон бол ямар байх бол гэж бодохоор угаас түүний төрх, дуу хоолой энэ дүрд яг тохирсон нь улам мэдрэгдэнэ.


       Кино бүтээлийн чанарын хувьд үнэхээр шат ахисан уран бүтээл болжээ. Зураг авалтын орчин, ашиглсан эффект зэрэг нь манай зарим "ядруухан" кино бүтээгчдийг ичээсэн биз. Мөн кино зургийг "Red One" камераар авсан гэж байв. Энэ тухай нарийн мэдэхгүй ч, миний олсон мэдээллээр энэ нь илүү өндөр нягтралтай сайн чанарын камер бөгөөд NBA-ийн 2007 оны тоглолтыг үүгээр дүрсэлж байжээ. Мөн өнгөрсөн онд "Оскар"-ын шагналд нэр дэвшсэн "District 9" болон энэ оны шинэ бүтээл "Social Network" зэрэг олон кинонд эл камерыг ашигласан аж.
     Энэ бүтээлээс найруулагчийн ур чадвар өндөр гэдэг нь мэдрэгдэж байлаа. Манайд сүүлийн жилүүдэд "Үлгэрийн хайр", "Намрын синдром" зэрэг хошин шогийн тавилттай, үйл явдлын утга, авцалдаа муутай кино олноор "мэндлэх" болсон. Харин энэ кино тавилтын хувьд дажгүй санагдсан. Түүнчлэн кинонд сурталчилгаа байршуулах явдал, манай кино урлагт хараахан хэлбэрээ олоогүй тул үзэгчдийг залхаадаг нь нууц биш. "Татар ажиллагаа" ч бараг кадр бүрт ивээн тэтгэгчдийнхээ бүтээгдэхүүнийг сурталчилж байлаа. Гэхдээ арай цэгцтэй, энгийн үзэгч тэр бүр анзаарч "Аа энэ реклам байна" гэж бодохоор хийгээгүй нь сайшаалтай. Тэгвэл "Скайтел", "Киндзмараули" дарсных илт, ундууцмаар байсан.
       Харин кинонд шүүмжлэлтэй хандах нэг зүйл бол мөнөөх л киноны утга, санаа. "Татар ажиллагаа"-г үзээд дуусахад "Энэ кино юу өгүүлэв?", "Ямар санаа гаргав?" гэх асуулт хариултгүй үлдэх шиг боллоо. Магадгүй АЗын тухай юу? Киноны төгсгөлд Тайвнаа "Өвөө минь зөв шударгаар явахад, аз чам дээр өөрөө ирнэ" гэсэн утгатай үг хэлдэг. Тэгэхээр энэ гол санаа байсан уу? Гэтэл кинонд банк дээрэмдэхээр зорьсон залуус бүтэлгүйтэж, сохор азаар амжилт олсон тухай гардаг шүү дээ. Тэгэхээр энэ лав "ариун явдал" биш байлтай. Киноны тулгуур багана зохиолыг 5 жилийн өмнө рок Мөнхсайхан бичиж, зураг авалт аль хэдийнэ эхэлсэн байсан гэж байв. Гэвч гүйцээж чадаагүй эл бүтээлийг тухайн үед зургийн багт ажиллаж байсан найруулагч Б.Баатар барьж авч, гүйцээсэн нь сайшаалтай ч утга, санаа дульмаг байгаа нь харамсалтай. Түүний бүтээсэн хоёр дахь кино нь мөн л урьдын адил хэт арилжааны шинжтэй болсон нь жинхэнэ уран бүтээл хүлээсэн үзэгчдийн сэтгэлд төдийлөн хүрсэнгүй. Ер нь орчин цагт Монголын кино урлаг сэргэсэн гэж байгаа ч, арилжааны буюу commercial чиглэлийн "хөнгөн" кино дэлгэц дүүргэх болжээ. Олон нийт ч чөлөөт цагаа өнгөрүүлэхээр театр зорихдоо энэ төрлийн бүтээлд хошууран мөнгөө "цацах" нь уран бүтээлчдэд "сайн кино хийе" биш "их мөнгө олъё" гэсэн бодол төрүүлээд байх шиг.

Өнгөрсөн хавар нэг илтгэлд зориулж хийж байсан юм. Цахим ертөнц дэх мэдээллийн хурд, түүний өөрчлөлтийг гүйцэхэд ч бэрх болсон үед хаврын мэдээлэл өдгөө аль хэдийнэ хоцрогдсон байж болох. Гэхдээ ямартай ч эндээс ойлголт авч болох болов уу гэж бодож орууллаа. :-) 


Continue Reading

   Цагийн зүү 6-гийн тоог чиглэх үест "Өргөө" кино театрын гадна цугласан олны шуугих чимээ дотор сонсогдож, тэдний уухайн түрлэг сэтгэл хөдөлгөх нь тэр. Удалгүй хүндэтгэлийн хөгжим эгшиглэж, улаан хивсэн дээгүүр тулаант, инээдмийн киноны баатар, жүжигчин Жеки Чан гар далласаар орж ирлээ. Түүнийг харсан бяцхан жаалууд төдийгүй цугласан олон "Жеки Чан, Жеки Чан" хэмээн түүний нэрийг давтан, орилсоор байлаа. Тэдний дунд манай клубын (Монголын кино сонирхогчид) залуус ч "Mongol


Continue Reading

  Зуны урт удаан амралт дуусч, ажил, хичээлийн шинэ жилийн эхлэл болдог есдүгээр сар өнгөрөн одож байна. Олон зүйл амжуулж, шинэ санаагаар, шинэ үйл хэрэгт шинэ нөхөдтэй хамтран ажиллахаар болж байгаа даа таатай байна. Мөн нэгэн шинэ сэтгэл хөдлөл зүрхийг минь эзэмдэх боллоо. Энэ сарын 17-нд Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгох "Балдорж" шагнал гардуулах ёслолд оролцсоноор сэтгүүлчийн ажилд амтшаад байсан сэтгэлд минь тэнд цугласан шонхорууд гал асаах шиг боллоо. Тэдни


Continue Reading


Continue Reading

...Хэд хоногийн өмнө моддын навч шарлаад, хөлд минь хөглөрөхийг анзаарч намар ирснийг сэхээрэв. Өглөөний их хотын замын түгжрэлтэй уралдан, үдэш шөнийн оддоос урьтаж харих гэж явсаар цагийн аяс, намрын салхийг анзаараагүй явж. Харин өнөөдөр сэрүүхэн бас тэгээд бүрхэг... Миний дуртай бүүдгэр төрх, намрын улирал аль хэдийнэ ирсэн байна. Хэтэрхий гэмээр хүйтэн байсан нь намар бололгүй өвөл болох вий гэсэн айдас ч төрүүлэх шиг. Ийм л өдрөөр ороолтоо зүүгээд, цүнхээ үүрэн, дуртай дуугаа со


Continue Reading

      Монголын кино сонирхогчдын клуб энэ зун байгуулагдсан ч хэдхэн сарын дотор 1000 гаруй гишүүнийг цахим ертөнцөд нэгтгэж, бодит үйл ажиллагаанд дөрвөн удаа бүх гишүүдээ урьсан. Харин энэ удаад албан ёсны танилцах, санал сэтгэгдэл солилцох анхдугаар уулзалт амжилттай болж өнгөрлөө.       Бямба гаригийн өглөө 9 цагаас болсон уулзалтанд ойролцоогоор 50 гаруй гишүүн болон "Өргөө" кино театрын маркетингийн ажилтан Э.Аюурзана ороцлсон юм


Continue Reading

Сүүлийн үед "Facebook"-т "Comedy Evening" гэсэн Event зарлал харагдах болоод удсан. Миний мэдэхийн 3 удаа болсон энэ үйл ажиллагааны дөрөв дэх удаагийнхад очлоо. Урьд уран бүтээлчидтэй уулзаж, ярилцаж байсан тул мэдээж төсөөлөл байсан. Харин өөрийн биеэр "Хошин оройлог"-т очсон минь дурсамжтай, зугаатай үдэш боллоо. Эхлээд "Intuition" лаунжийг ололгүй бяцхан төөрөлдсөний эцэст ёолкны гэрлээр гоёсон модоор багцаалан орсон юм. :-) Оройлог хараахан эхлээгүй байсанд хүмүүстэй мэнд мэдэж,


Continue Reading

Амьдралд уйдах зав үгүй

       Кино урлагийн түүхийг сөхвөл 1895 онд Люмерийн ах дүүс Парисын нэгэн кафед “Уурхайчдын ажил тарлаа” гэсэн цуврал зураг бүхий дүрс үзүүлж байв. Энэ цагаас кино урлагийн цагаан толгойг эхлүүлж, хүн төрөлхтний сэтгэл зүрхэнд хоногшиж, оюун санааг хөглөх олон гайхалтай дэлгэцийн бүтээл бий болжээ. Миний бодлоор киноны үйл явдал ижил төсөөтэй, эгэлгүй ганц гээд янз


Continue Reading


Continue Reading

Амралт гэх аялал

    Хил давж аялсан өдрүүд мартагдаж, ажил гэж мунгинасан өдрүүд эрээлжлэн өнгөрч байлаа. Энэ үед найзуудын хамт амралтын өдрөө өнгөрүүлэхээр Цонжин болдог дахь Чингис хааны хөшөө болон Тэрэлжийн Аръяабалын бясалгалын сүмийг зорьсон юм.     Үүлтэй тэнгэр бүрхэж, сэрүүн салхи үлээсэн өдөр их үдийн алдад хотоос гарлаа. Замд бороо шаагиж байсан нь аялал, зугаалга хийхэд


Continue Reading
   Наймдугаар сарын 27-ны баасан гаригийн үдэш Монголын кино сонирхогчидын клубын дөрөв дэхь үйл ажиллагаа "Step Up 3" киноны нээлт боллоо. Цахим зар дээр оролцоно гэж бүртгүүлсэн олноос харьцангуй цөөн хүн цугласан байсан ч "Өргөө" кино театр  Монголын кино сонирхогч залуусаар дүүрэн байсан юм. Дотор, гадаагүй үйл ажиллагаа эхлэхийг хүлээн анд, нөхдөөрөө хөөрөлдөн зогссон тэдэнд хамгийн түрүүнд баярласнаа илэрхийлэх хэргтэй байх.
  Удалгүй кино театрын нэгдүгээр давхарт хөгжмийн цоглог хэмнэл сонсдож, R&B чөлөөт бүжгийн "Soul in Beatz", тектоник бүжгийн "TeckBros"-ийн залуус цугласан олны сэтгэлийг хөөргөөд авсан.


   Цаашлаад театрын гаднах тайзнаа хөтлөгч Х.Болорбатын мэндчилгээгээр "Step Up" кино үдэшлэг албан ёсоор эхэллээ. Залуу уран бүтээлчид шинэ дуугаа сонордуулан, тэдэнтэй хамт дээр дурдсан хамтлагууд бүжиглэж багагүй хугацааг хөгжилтэй өнгөрүүлсэн. Үзэгчидийн дунд Монгол кино сонирхогчид клубын гишүүд төдийгүй "Өргөө" кино театраар үйлчлүүлж байсан иргэд болон бидний нэрлэдгээр гудамжны хүүхэд, хөгшид ч цөөнгүй харагдаж байв. Тэд ч мөн залуусын хөгжмийн хэмнэлд шавиагаа ханатал бүжиглэж авсан байх.
 

    Ингээд нээлтийн үйл ажиллагаа өндөрлөж, үзэгчид танхимд суудлаа эзэллээ. Гэрэл бүдгэрч, хөгжим аажмаар чангаран "Step Up 3" дэлгэцэнд гарч эхэллээ. Киноны тухай энд дэлгэрэнгүй өгүүлэх нь илүүц биз. Юутай ч үзсэн бүхний сэтгэлийг хөдөлгөж, суудалдаа зүгээр сууж тэсэхээргүй кино байсан. Бүжгийн тулаантай хэсгүүдэд үзэгчид үйл явдалд өөрсдөө оролцож байгаа мэт алга ташин, орилж, гайхалтай бүжгийн хөдөлгөөнийг хармагц уулга алдах нь сонсогдож байв. Гэртээ суугаад үзэх, театрт үзэхийн ялгаа энд л жинхэнэ утгаар мэдрэгдэж байлаа.
   Харин манай кино сонирхогчид одоог хүртэл киноны төгсгөлийн "Cast" хэсгийг үзэж дадаагүй байгаа бололтой. Сонирхуулж хэлэхэд "cast" гэсэн үг эртний англи хэлэнд "эргэцүүлэх, төсөөлөх" гэсэн утгатай аж. Угтаа энэ нь үзэгчид тухайн кино юун тухай өгүүлэв, бидэнд ямар санаа өгөхийг зорьж вэ гэдгийг тунгааж бодох цаг юм. Цаашлаад кино театрт "Cast" хэсгийг үзэх нь бас нэг төрлийн соёл гэдэг юм билээ.
   Энэ удаагийн үйл ажиллагаа зохион байгуулалтын хувьд өмнөхөөсөө шат ахисан санагдсан. Залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс хэмээн гомдоллох болсон цагт Монголын кино сонирхогчидын клубын залуус үе тэнгийхэндээ зориулан ийм ажиллагаа санаачилсанд талархаж байна. Харин тэдний хичээл, зүтгэлийг талаар болгож, үйл ажиллагааны зарлалд оролцоно гэж мэдэгдээд ирээгүй хүмүүст дахиж битгий ийм байдал гаргаарай гэж хүсэх байна.

Өрнө дорныг холбосон өгөөмөр сэтгэлт түмэн - 6

Эх нутагт ирээд төрсөн сэтгэгдэл      Арав гаруй хоног аялсны эцэст нутгийн зүг буцах өдөр боллоо. Нисэх онгоцны буудлын хаалгаар ороход онгоцонд суухын дайтай шалгалтаар нэвтэрнэ. Бүртгүүлээд Gate-дээ очих дугаараа харвал Gate №222 гэж байв. Ингээд бодохоор Стамбулын онгоцны буудал нэлээдгүй том нь мэдэгдэнэ. Орох хаалганыхаа дэргэд ирээд нэг монгол өвөөтэй таарсан минь Урчуу


Continue Reading

Өрнө дорныг холбосон өгөөмөр сэтгэлт түмэн - 5

Панз үсэргэсэн нь  Ногоон Бурсаг үзээд Авша арал дээр эргээд ирлээ. Гэрээсээ яваад эргээд ирж байгаа хүн шиг сэтгэлд дотно сайхан мэдрэмж төрж байв. Энэ арал дээр тавхан хоносон боловч сонирхолтой, зугаатай олон дурсамжтай хоцорч, басхүү Турк иргэдийн эгэл, жирийн амьдралтай бага ч гэсэн танилцсан. Ингээд сүүлчийн үдэш зугаалаад хөл ихтэй Стамбулд ирлээ. Усан онгоцоор далайг гэтэлж, ирээд "Л


Continue Reading

Өрнө дорныг холбосон өгөөмөр сэтгэлт түмэн - 4

   Ногоон Бурсад нэг өдөр        За ойрын хэд хоног блогоороо шагайлгүй нам гүм байлаа. Арал дээр яг ингээд л хэд хоног амьдралаас тасарсан юм шүү дээ. Өдөр нь эрэг дээр хэвтээд, орой нь жижиг арлынхаа ганц гудмаар зугаалаад л. Авша арал үнэхээр зугаа цэнгэлийн газар байсан. Гудамжинд нь тоолж үл барам шөнийн клуб, зоогийн газрууд хаяа дэрлэнэ. Үүдээр нь


Continue Reading
Page 1 of 6612345...66Next