Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах
   Наймдугаар сарын 27-ны баасан гаригийн үдэш Монголын кино сонирхогчидын клубын дөрөв дэхь үйл ажиллагаа "Step Up 3" киноны нээлт боллоо. Цахим зар дээр оролцоно гэж бүртгүүлсэн олноос харьцангуй цөөн хүн цугласан байсан ч "Өргөө" кино театр  Монголын кино сонирхогч залуусаар дүүрэн байсан юм. Дотор, гадаагүй үйл ажиллагаа эхлэхийг хүлээн анд, нөхдөөрөө хөөрөлдөн зогссон тэдэнд хамгийн түрүүнд баярласнаа илэрхийлэх хэргтэй байх.
  Удалгүй кино театрын нэгдүгээр давхарт хөгжмийн цоглог хэмнэл сонсдож, R&B чөлөөт бүжгийн "Soul in Beatz", тектоник бүжгийн "TeckBros"-ийн залуус цугласан олны сэтгэлийг хөөргөөд авсан.


   Цаашлаад театрын гаднах тайзнаа хөтлөгч Х.Болорбатын мэндчилгээгээр "Step Up" кино үдэшлэг албан ёсоор эхэллээ. Залуу уран бүтээлчид шинэ дуугаа сонордуулан, тэдэнтэй хамт дээр дурдсан хамтлагууд бүжиглэж багагүй хугацааг хөгжилтэй өнгөрүүлсэн. Үзэгчидийн дунд Монгол кино сонирхогчид клубын гишүүд төдийгүй "Өргөө" кино театраар үйлчлүүлж байсан иргэд болон бидний нэрлэдгээр гудамжны хүүхэд, хөгшид ч цөөнгүй харагдаж байв. Тэд ч мөн залуусын хөгжмийн хэмнэлд шавиагаа ханатал бүжиглэж авсан байх.
 

    Ингээд нээлтийн үйл ажиллагаа өндөрлөж, үзэгчид танхимд суудлаа эзэллээ. Гэрэл бүдгэрч, хөгжим аажмаар чангаран "Step Up 3" дэлгэцэнд гарч эхэллээ. Киноны тухай энд дэлгэрэнгүй өгүүлэх нь илүүц биз. Юутай ч үзсэн бүхний сэтгэлийг хөдөлгөж, суудалдаа зүгээр сууж тэсэхээргүй кино байсан. Бүжгийн тулаантай хэсгүүдэд үзэгчид үйл явдалд өөрсдөө оролцож байгаа мэт алга ташин, орилж, гайхалтай бүжгийн хөдөлгөөнийг хармагц уулга алдах нь сонсогдож байв. Гэртээ суугаад үзэх, театрт үзэхийн ялгаа энд л жинхэнэ утгаар мэдрэгдэж байлаа.
   Харин манай кино сонирхогчид одоог хүртэл киноны төгсгөлийн "Cast" хэсгийг үзэж дадаагүй байгаа бололтой. Сонирхуулж хэлэхэд "cast" гэсэн үг эртний англи хэлэнд "эргэцүүлэх, төсөөлөх" гэсэн утгатай аж. Угтаа энэ нь үзэгчид тухайн кино юун тухай өгүүлэв, бидэнд ямар санаа өгөхийг зорьж вэ гэдгийг тунгааж бодох цаг юм. Цаашлаад кино театрт "Cast" хэсгийг үзэх нь бас нэг төрлийн соёл гэдэг юм билээ.
   Энэ удаагийн үйл ажиллагаа зохион байгуулалтын хувьд өмнөхөөсөө шат ахисан санагдсан. Залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс хэмээн гомдоллох болсон цагт Монголын кино сонирхогчидын клубын залуус үе тэнгийхэндээ зориулан ийм ажиллагаа санаачилсанд талархаж байна. Харин тэдний хичээл, зүтгэлийг талаар болгож, үйл ажиллагааны зарлалд оролцоно гэж мэдэгдээд ирээгүй хүмүүст дахиж битгий ийм байдал гаргаарай гэж хүсэх байна.

Өрнө дорныг холбосон өгөөмөр сэтгэлт түмэн - 6

Эх нутагт ирээд төрсөн сэтгэгдэл      Арав гаруй хоног аялсны эцэст нутгийн зүг буцах өдөр боллоо. Нисэх онгоцны буудлын хаалгаар ороход онгоцонд суухын дайтай шалгалтаар нэвтэрнэ. Бүртгүүлээд Gate-дээ очих дугаараа харвал Gate №222 гэж байв. Ингээд бодохоор Стамбулын онгоцны буудал нэлээдгүй том нь мэдэгдэнэ. Орох хаалганыхаа дэргэд ирээд нэг монгол өвөөтэй таарсан минь Урчуу


Continue Reading

Өрнө дорныг холбосон өгөөмөр сэтгэлт түмэн - 5

Панз үсэргэсэн нь  Ногоон Бурсаг үзээд Авша арал дээр эргээд ирлээ. Гэрээсээ яваад эргээд ирж байгаа хүн шиг сэтгэлд дотно сайхан мэдрэмж төрж байв. Энэ арал дээр тавхан хоносон боловч сонирхолтой, зугаатай олон дурсамжтай хоцорч, басхүү Турк иргэдийн эгэл, жирийн амьдралтай бага ч гэсэн танилцсан. Ингээд сүүлчийн үдэш зугаалаад хөл ихтэй Стамбулд ирлээ. Усан онгоцоор далайг гэтэлж, ирээд "Л


Continue Reading

Өрнө дорныг холбосон өгөөмөр сэтгэлт түмэн - 4

   Ногоон Бурсад нэг өдөр        За ойрын хэд хоног блогоороо шагайлгүй нам гүм байлаа. Арал дээр яг ингээд л хэд хоног амьдралаас тасарсан юм шүү дээ. Өдөр нь эрэг дээр хэвтээд, орой нь жижиг арлынхаа ганц гудмаар зугаалаад л. Авша арал үнэхээр зугаа цэнгэлийн газар байсан. Гудамжинд нь тоолж үл барам шөнийн клуб, зоогийн газрууд хаяа дэрлэнэ. Үүдээр нь


Continue Reading

Өрнө дорныг холбосон өгөөмөр сэтгэлт түмэн - 3

Хувьтай хүн хур борооноор      Сүмийн мөргөлчидийн дуунаар шинэ өглөөг угтлаа. Өрөө бүр нь галын өрөөтэй зочид буудалд орсон тул өглөөнийхөө цайг өөрсдөө бэлдэх байв. Иймд хүнсээ цуглуулахаар дэлгүүр орлоо. Энд гадны бүтээгдэхүүн огт байсангүй. Чихэр, амттаны тасагт "Ulker" гэсэн нэр танил харагдсан нь манайд энэ үйлдвэрийн чихэр, печень их байдгийнх болов уу. Мөн жимс, ногоог


Continue Reading

Өрнө дорныг холбосон өгөөмөр сэтгэлт түмэн - 2

Гараараа "хэл" хийсэн өдрүүд     Аяллын хоёр дахь өдөр Туркийн Авша арлыг зорих боллоо. Усан онгоцны буудал хүртэл цаг гаруй автобусаар явах байв. Харин "Emos" зочид буудлын эзэд сайхан сэтгэл гарган, Эмушийн ах Мустафа усан онгоцны буудал хүргэж өглөө. Бас Авша аралд хүрэхэд туслуулахаар нутгийн өвөөтэй ч "найзлаад" авав.     Мөн л амралтын өдөр тул Стамбул хот амга


Continue Reading

Өрнө дорныг холбосон өгөөмөр сэтгэлт түмэн - 1

      Түүхийн хүрдийг биеэр эргүүлэв     Нэг үе үдэш бүр цэнхэр дэлгэцээр "25 дугаар суваг"-тай хамт дэлхий ертөнцөөр аялдаг байлаа. Тэр цагаас хойш дэлхийн улс орноор яг тэдэн шиг үүргэвч үүрээд, гараараа "хэл" хийж гадаад ертөнцтэй танилцах хүсэлтэй болсон доо. Уг нь миний хувьд, өрнөдөд төрж, хойд, урд хөршдөө хөл тавьсан ч, тэр үед хараахан "ухаан орж",


Continue Reading
Page 1 of 6612345...66Next