Khulan Jugder

Илүү сайханд, илүү өндөрт, илүү ихээр тэмүүлнэ
Дагах

Melancholia - Үхлийн бүжиг

     Бүсгүй нүдээ нээлээ. Түүний харц ер бусын тайван хэрнээ гунигтай. Эдлэн газар хийгээд эртний дүр зураг. Огторгуйд эх дэлхий амгалан орших авч, алсаас бас нэгэн аугаа эрхэс ойртон, дөхсөөр. Хүүгээ тэврэн юунаас ч юм зугтан туйлдаж буй эх...     Рихард Вагнерын гайхалтай хөгжмөөр дэвсгэрлэн "Меланколиа" киноны эхлэл энэ мэт дүрслэлээр цааш үргэлжилнэ. Хоёр хэсэг у


Continue Reading
      Энэ удаад "Мөрөөдөгчдийн өдөр"-т оролцож найруулагч С.Бямбын "Хүсэл, шунал" киног үзсэн сэтгэгдлээ хуваалцахаар шинэ бичлэг эхлүүлж байна. Найруулагч С.Бямбын хувьд урьд нь "Өнөөдөр" сониноос "Бусдын амьдрал руу камер чиглүүлнэ гэдэг буу шагайхтай адилхан байж мэднэ" гэсэн ярилцлагаар "танилцаж" байсан юм. Тухайн үед энэ ярилцлагаас надад хамгийн тод үлдсэн хэсэг нь "Урлаг гэдэг толгойн биш сэтгэл зүрхний ажил" гэсэн үг билээ. Тэгвэл энэ удаад түүний уран бүтээлийг сонирхоод гол санааг нь өөрийнхөө хэмжээнд мөнөөх л үгтэй холбож тайллаа.
     "Хүсэл, шунал"-д манай нэрт найруулагч Д.Жигжид, түүний хүү найруулагч Биндэрийн амьдрал, уран бүтээлийн талаар өгүүлэхийн зэрэгцээ Ж.Биндэртэй хамт аялах С.Бямбын монологи хөвөрнө. Киноны эхний хэсэг Д.Жигжид найруулагчийн тухай мэт боловч энэ нь нөгөө талаар социализмын үеийн монгол орны кино урлагийн тухай харуулна. Өдгөө бидний бахархан ярих дуртай "хуучны сайхан" кинонуудыг хэрхэн бүтээж байсан, тэдгээр нь нам, засгийн шалгуурыг хэрхэн давж дэлгэцнээ "амилдаг" байсан тухай юм. Зарим хүн хуучны кинонууд дандаа өөдрөг өнгө аястай дээр намын суртал ухуулгын нэг хэрэгсэл төдийн байсан. Тийм ч учраас тэр кинонуудыг бүтээхэд улсаас хангалттай хөрөнгө гарган өгч байсан тул одоогийн зарим киноноос чанартай байгаа юм гэх нь бий. Гэвч тэр үед манай найруулагчид илүү гүн ухаанч, зүгээр өнгөн дээрх өөдрөг үзлээс илүү уран бүтээл туурвидаг байжээ. Гагцхүү тэдгээр нь тухайн үеийн үзэл, суртал гээчид харшилж дэлгэцнээ гарах боломжгүй болдог байв. Үүний жишээ нь, Д.Жигжидийн "Хүний мөр" ажээ. Мөн Ж.Биндэрийн хэлснээр тэр үед улсаас хангалттай мөнгө өгдөг байсан ч хэр баргийн хүн зөвхөн мөнгөөр сайн кино хийдэггүй юм гэсэн нь өнгөрснийг үгүйсгэгчдэд бас нэгэн хариулт болов уу.
     Харин одоо үе. Дэлгэцэнд хаяг нь л үлдэж, нурах дөхсөн "Монгол кино" үйлдвэрийн дүрс үзэгдэнэ. Жилдээ 6-7 уран сайхны кино, 40 гаруй баримтат кино туурвидаг байсан эл үйлдвэр зах зээлийн шуурганд өртөн "амь тавьжээ".
     Зах зээл. Бизнес. Мөнгө. Урлагийг үүгээр хэмжих болсон үе. Урлагийн утгыг философийн салбар ухаан гоо зүйгээр судалдаг гэж онолын номд бичсэн нь бий. Харин өнөөдөр бол шоубизнесийн цонхоор л харж байна. Ж.Биндэр "Хүний наймаа" киногоо гаргахаар хөдөө, орон нутгаар аялна. Гэвч аймгийн төвүүдэд киногоо гаргахад үзэгчид нь зал дүүргэж эс чадна. Өнөөдөр бид хийж байгаа кинондоо шалдан хүүхэн, гоё машин гаргахгүй бол хүн үзэхгүй байна. Үзэгчид тийм л зүйл хүсдэг болчихож. /Ж.Биндэр/ Ийм нөхцөлд түүнд тааруулж уран бүтээл туурвих уу, үгүй бол өөрийнхөөрөө бүхнийг хийх үү? Гэвч уран бүтээлч хүн бусдад зориулж л хийдэг. Ерөөс хүн хэзээ ч зөвхөн өөртөө, зөвхөн өөрийнхөө төлөө юм хийнэ гэж үгүй. /С.Бямба/ Энд л зөрчил үүснэ. Нээрэн л кино театрын зарлалаас харвал хээнцэр, тансаг зураглал задгай хувцасласан охид, хүүхнүүд, чинээлэг залуугийн дүр л бууна. Гагцхүү түүнээс үзэгч юу олж авах нь чухал биш. Мэдээж чөлөөт цагаа өнгөрүүлэх төдий хөнгөн бүтээл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр олон дунд ядаж нэг сайн кино байгаасай. 
    Урлаг биднийг түүчээлдэг гэдэг. Тэгвэл кино ч бас урлагийн нэгэн төрлийн хувьд биднийг сэрээж, дуудаж байх нь зүйн хэрэг. Харин одоогийн кинонууд үзэгчийг юу руу дуудаж, хааш чиглүүлж байна вэ? Цаашид энэ бүхэн хэрхэх бол?
    Өмнөх үед үзэл суртлын шалгуурыг давсныг уран бүтээл гэж байв. Харин одоо бол зэх зээлд борлогдохыг нь уран бүтээл гэнэ. Тэгвэл хойч үе минь үүнийг хэрхэн ойлгох бол? /С.Бямба/ 
    Төгсгөл хэсэгт С.Бямба, Ж.Биндэр нар үзвэрийн танхимаас гарахдаа ярилцаж байв. Энэ танхимаас ирээдүйн сод найруулагч, уран бүтээлчид төрөхийг үгүйсгэхгүй. Монгол хүүхдүүд адтай, юмыг хурдан сурдаг шүү дээ. Тэд чадна. Тэд хийнэ шүү. Энэ үгс магад өөрсдийгөө тайвшруулах арга мэт сонсогдовч нөгөө талаас хойч үедээ итгэх басхүү захих зүйлс мэт санагдав.
    Хүн бүрт хүсэл бий. Хүсэл хэтрэхээ шунал болж тэр нь зовлон болдог гэдэг. Уран бүтээлчдэд ч сайн юм хийх хүсэл бий. Гагцхүү хүсэл, шуналын зааг хаана оршдог юм болдоо. /С.Бямба/

           Сүүлийн үед тогтмол хэвлэл, телевиз гээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийгмийн сайн сайхан, амьдралын зөв хэв маягт уриалсан сурталчилгаа цөөнгүй гарах боллоо. Тэднийг захиалагч нь манай улсын томоохон компаниуд бөгөөд зөвхөн ашиг, орлогоо нэмэгдүүлэхийг зориод зогсохгүй зөв, зүйтэй зүйлд үзэгч, уншигчдийг уриалж байгаа нь сайн хэрэг.             Гэвч нөгөө талаас тэд


Continue Reading

Хөгжим намайг хөглөдөг

           Хаврын тэр өдөр интернэтээр хэсүүчилж яваад нэгэн авъяаслаг монгол охин KPuffyCheeks нэрээр Jessie J-ийн “Price Tag” дууг тун чадварлаг коверлосон байхыг үзлээ. Цааш түүний Youtube, Facebook хуудсаар зочилж өөр олон ковер бүтээлийг сонсоод ярилцах хүсэл төрсөн юм. Гэвч нэг л завдахгүй явсаар намартай золгож, өчигдөрхөн түүнтэй интернэтэ


Continue Reading
      "Дурсамж бүсгүй". Миний дуртай дуу. "Маднесс"-т дуртай болгосон дуу. Дэндүү уянгалаг.
Яг л энэ уянга, эгшигийг мэдрэхээр Сайхнаагийн тоглолтыг зорьсон юм. Цагаасаа эрт очиход минь тэр үдшийн гол дүр найзуудынхаа дунд инээмсэглэн сууж харагдав. Саравчтай малгайгаар нүүрээ үргэлж халхлах түүнийг яагаад ч ихэмсэг нэгнээр бодож байсан юм. Харин тэр урдаас инээмсэглэн ирж, уриалгахнаар ширээнд суулгаад "Би юм ярих уу?" гэлээ. Харин бид тоглолтын дундуур түүний сэтгэл хэрхэн хөдлөхийг хуваалцахыг илүүд үзсэн.
   Бараг бүтэн цаг "River Sounds"-т "Маднесс"-ийн дууны бичлэгийг сонсч суув. Тоглолт хурдан эхлээсэй гэж тэсч ядна. Энэ хооронд "Nisvanis", "The Lemons", "A-Sound", "Fire" гээд түүний уран бүтээлийн андууд бас дүү нар нь ирж мэндчиллээ. Үзэгчдийн суудал дунд орчим насныхнаар хүрээгээ тэлсээр. Гэхдээ мэдээж олон хүн цуглаагүй. Тэр цомгийнхоо баярыг ойр, дотнын хүмүүстэйгээ цомхон хүрээнд хуваалцахаар шийдсэн аж.
  Ингээд тоглолт эхэлсэн. Танил биш аялгуугаар. Шинэ цомгийн шинэ дуу бололтой. Гэхдээ урьдынх шиг уянга урсаад л, урсаад л... Сайхан.
   "...Хүлээнэ, би чамайгаа хүлээнэ
   Сэтгэл зовнин байж хүлээнэ
   Би чамайгаа хүлээнэ 
   Өдөржин бодож хүлээнэ..." энэ бол Сайхнаагийн шүтээн гэгдэх дуучин Сараагийн дуртай аялгуу. Тэрбээр өөрийн "Аргагүй амраг" цомгоо бэлэглээд  "Нэг өдөр" дууг сонсохыг хүссэн юм. Бид ч бас.
Дараа нь "Шүтээн". Гэнэт алга болсон "Маднесс" энэ дуугаар гарч ирээд эргээд алга болсон. Мартагдахгүй гэсэн дээ ч юм уу,
"...Дурласан хосуудын төлөө
Үүрдийн хайрын төлөө
Энэ дуугаа би дуулъя..." гэсэн үгсээ чихэнд хоногшуулчихаад одсон.
    Би үнэндээ "Маднесс"-ийн мандаж байх үеийг тийм ч сайн мэдэхгүй. Тэр үед үүргэвчтэй цүнхээ дааж ядсан бага ангийн сурагч байсан биз. Арай том болоод л "Хотын гудамж"-ийг сонсоод танилцсан юм. "Нүдэнд дулаахан монгол бүсгүйчүүд хотын гудамжаар Сайхнааг зүгээр явуулахгүй юм" гээд найз нь элэглэл уншихад тэр цаг хугацаа санаанд буув. Удалгүй дуу нь эхлэхэд үзэгчид бүгдээр дандаа аз жаргалтай алхлах "Хотын гудамж"-аа даган дуулсан.
   Тэгээд мэдээж "Дурсамж бүсгүй". Анх удаа, тайзан дээр эмэгтэй хүнээс цэцэг авсандаа ичингүйрэх шиг Сайхнаа малгайгаа бүр доош дарав. Тэгээд тэр бүсгүйд зориулан дуугаа эхлүүлсэн. Биеэ барьсан үзэгчид арай чөлөөтэй болж тайз руу дөхөж эхлэв. Хоёрдугаар бадгийн үгээ сольж "пакт"-алсан түүнийг үзэгчид хөтлөөд дуулчих шиг болсон.
  Тоглолт эхэлсэн цагаас л "Дараачийн дуу юу вэ?" гэх бүрт хаа нэгтээгээс "Зочин" гэх нь сонсогдож байсан. Тэгвэл энэ үдшийн зочин, "Маднесс"-ийн гишүүн Ганг, Гэрэлээ нарын гитарын хоршилоор "Зочин" амилсан. Хамтлагийн гишүүд ч, тэдний дуу ч гялалзаад өнгөрөх шигтгээ мэт. Дэндүү намуухан хэмнэлд бүгд чих тавьж, "Үзэсгэлэнт сайхан намар ирсэн"-д баярласан бас дотроо хөнгөөн гунисан байх.
  "Маднесс"-аас, Сайхнаагаас ирэх аялгуу энэ үдэш, ингээд л дуусчихаагүй. Бидэнтэй үргэлж хамт байхаар тэр цомгоо гаргасан. Зүрх, сэтгэлд "хадаатай" дуунууд нь ийнхүү чихэнд үргэлж эгшиглэх болж буй.

Монгол Блогчид - Хамтдаа урагшилцгаая

  Дөнгөж сая "Монгол Блогчид" үйл ажиллагаанд нэгдэж блогоо бүртгүүлчихлээ. Хоёр дахь удаагаа зохион байгуулж буй эл ажиллагааг би хувьдаа дэмждэг. Өөрийн блогоо бүртгүүлээд сойж, уралдахаас гадна цахим орчинд мэдээ мэдээлэл, санал бодлоо хуваалцдаг бид "Монгол Блогчид"-оор дамжин нэгдэж чаддаг онцлогтой. Өнгөрсөн жилийн уралдаан ёслолоос сар гаруйн өмнө /нарийн санахгүй байна, уучлаарай/ эх


Continue Reading

The September Issue

   Дэлхийд хамгийн нэр хүндтэй бөгөөд хувцас, загварын чиг хандлагыг тодорхойлж байдаг "Vogue" сэтгүүл 2007 оны есдүгээр сарын дугаараа 840 хуудас гаргаж дээд амжилт тогтоосон билээ. Ямар ч сэтгүүлийг хичнээн ч олон хуудастайгаар хэвлэж болох ч 3 кг жинтэй энэ дугаар асар олон хүний хичээл, зүтгэл төдийгүй мэдрэмж, ур ухааны дүнд бий болсныг 2009 онд дэлгэцнээ гарсан "The September Issu


Continue Reading

   Би хөгжимд дуртай. Дуу сонсоод оройжин суучихаж чаддаг хүн. "Маамуу нааш ир"-ийг дуулж анх чихээ онгойлгосон байх. Харин дуу хөгжимд хорхойсох болсон минь гуравдугаар ангид байхдаа "MTV"-г үзэж эхэлсэн үе. Тэр үед Mariah Carey, Backstreet Boys, Westlife гээд тухайн цагт мандаж явсан хамтлаг, дуучдыг сонсдог байв. Клип нь гарвал дагаж дуулна, бүжиглэнэ, цаашлаад хувцаслах хэв маяг төдийгүй гадаад төрх байдлыг нь анзаарч, хааяа даган дуурайна. Ахынхаа нөлөөгөөр "Хар сарнай"


Continue Reading

Ray Ban: Бүгдийн гоёо

      Төрийн тэргүүнээс кино, дэлгэцийн одод, рок дуучдаас эхлээд нэрт загвар зохион бүтээгчид, алдартай моделууд гээд соёлт нийгмийн түүхэнд "Ray Ban" нарны шилийг мэдэхгүй, түүнийг авахыг хүсдэггүй хүн гэж үгүй гэхэд хилсдэхгүй. Өдгөө Холливудын алдартнуудын гангараа, гадаад үзэмжийг тодорхойлогч болсон эл брэндийн эхлэл эгэл бөгөөд даруу байжээ. Bausch & Lomb компани 19


Continue Reading
   Алдарт хийлч Ванесса Маэ "Бетховэн ба Битлзт би хайртай" хэмээн дуу алдаж байв.

  Тийм ээ, Ливерпулын дөрвөл домог болж, тэдний зохиосон аялгуу бүр хүн бүхний чихэнд мөнхөд эгшиглэх учиртай аж. 1957 онд 16 настай Жон Леннон, Пол Маккартни гэх 15 настай хүүтэй уулзсанаар гайхамшигт түүхийн эхний хуудас нээгдсэн билээ. Түүнээс хойш юу болсныг энд тоочих нь илүүц хийгээд, бичвээс дуусашгүй биз ээ.
   Юутай ч 20 гаруй жилийн тэртээд 40 мянгатын хөвгүүдийн шохоорхож асан "Битлз"-ийн дуунууд өдгөө монгол хэлээр эгшиглэж байна. Эхлээд "Наран мандлаа" /Here comes the sun/ хэмээн "Ocean's 11"-ий дуучин Буянаа "түүх сөхөв". Уг дууг Харрисон хаврын нэгэн өдөр цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж байхдаа бичсэн гэдэг. "Хонгор чи минь, инээмсэглэл нүүрэнд чинь туяарч Хоног өдрүүд чи биднийг хайраар ивээж" гэхчлэн хөгжүүнээр эхлэх нь цомгийг тоглуулмагц сайхан сэтгэгдэл төрүүлэв.
  Цомгийн дөрөв дэх бүтээл "Гитарын минь уйлах дуу"-г "A-Sound" хамтлаг аль хэдийнэ хит болгоод амжжээ. Энэ дуу "Rolling Stones" сэтгүүлээс шалгаруулсан бүх цаг үеийн шилдэг 500 дууны жагсаалтын #7 дугаарт жагсдаг билээ.
   Дараачийн дуу бол "Өчигдөр" буюу "Yesterday". Сонирхолтой нь, энэ дууг эх хэлээрээ дуулснаар Монголчууд бид "Гиннес"-ийн амжилтаас хуваалцаж байгаа юм шүү. Учир нь, эл уран бүтээлийг дэлхий даяар 1600 гаруй төрлөөр дахин дуулсан байдаг гэнэ. Тэдний нэг нь дуучин Оюундарь боллоо. :)
  "Огторгуйн зүг" буюу "Across the Universe" дууг "The Lemons" хамтлагийн Одноогийн дуулснаар сонсох гайхалтай байлаа. Түүний "Шөнө дунд цас орж байна" дуунд уярдаг байсан бол одоо үдэш бүр огторгуйн зүг аялдаг болоод байна. Дууны үгийг Жон Леннон бичсэн бөгөөд 1970 онд "Rolling Stones" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрбээр "Энэ дууны үг миний бичсэн хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг юм. Үнэндээ, хамгийн сайн нь байх. Тийм ээ, хэн, юу ч гэсэн энэ бол үнэхээр шилдэг нь" гэж байв. Дашрамд дурдахад, дууны дахилтад "Jai guru deva om" гэсэн тарни уншдгийг та мэдэх байх. Энэ нь санскрит үг бөгөөд олон янзын орчуулга байдгаас нэгийг  хуваалцвал "Харанхуйг арилгагч гэрэлт цацраг" гэсэн утгатай юм байна. 
  Цомгийн хамгийн сүүлчийн дуу нь "Төсөөлөл". Магадгүй хүн төрөлхтөний энх тайвны тунхаг болсон энэ дуу Ленноны 3 соло бүтээлийн нэг билээ. Домогт "Битлз"-т хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ сонсогч, худалдан авагчдад хүндэтгэл үзүүлэн бонус оруулсан нь энэ юм байна. 
    Гайхамшигт аялгуу хэзээ ч хуучирдаггүйн илрэл гэлтэй "Битлз"-ийн сонгомол дуунуудыг манай уран бүтээлчид дахин найруулж, дахин дуулсан нь сайхан хэрэг. Тэднийг мэдэж, тэднийг сонсч, тэгээд ойлгоно гэдэг чухал бөгөөд энэ цомог нэгэн төрлийн "соёлын үр" болно гэж бодож байна. :)

"Бидний дууны олонх нь хайр энэрэл, амар амгалангийн тухай байдагт би талархдаг"
 Пол Маккартни 

Дорнын үнэр

    "Хавар, зун, намар, өвөл... дахиад хавар".  Дорно. Урьд нь миний эс ойшоож, танилцахыг үл хүсдэг байсан зүг.  Дорно. Одоо миний хамгаас илүү таашааж, хачин ихээр тэмүүлэх болсон зүг. 


Continue Reading
  Өнөөдөр найзууддаа Азербайжан дуу сонсгож ээлжит "онигоонд" орлоо. Угаас Афганистан, Непаль, Итали... гээд элдвийн дуу сонирхож явдаг болохоор намайг дараа хаанахын дуу сонсгох бол гэж бодож байсан бололтой. Гэхдээ өнөөдөр зөвхөн Хулангийн сонголтоор биш, дэлхийн олон сая сонсогч, тэр дундаа Өрнийнхний хамгийн их таашаасан дууг сонсгосон хэрэг л дээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн шөнө "Евровишн" наадмын шилдгээр Азербайжаны уран бүтээлч Эльдар Касимов, Нигяр Жамал нар "Running Scared" дуугаараа шалгарсан юм.

  Энэ жил "Евровишн" наадам 56 дахь удаагаа боллоо. 1956 онд Швейцарьт анхны уралдааныг зохион байгуулж долоон улс оролцож байв. Түүнээс хойш оролцогчдын тоо өссөөр энэ жил л гэхэд 43 орны уран бүтээлчид өрсөлдлөө. Наадмын хамгийн нэр хүндтэй оролцогдын тоонд 1974 оны ялагч "ABBA" хамтлаг /Швед/, 1988 оны тэргүүн байрын эзэн, дуучин Селин Дион /Швейцарь/ нар ордог. Европ төдийгүй дэлхийн олон сая үзэгчдийг байлдан дагуулсан уг шоу хамгийн удаан хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд хамгийн олон үзэгчтэй спортын бус нэвтрүүлэг гэдгээрээ дээд амжилт тогтоожээ.
  Уралдааны онцлог нь оролцогчид заавал амьдаар дуулдаг бөгөөд "дэвсгэр хоолой" /backvocal/ ч ашиглахыг хориглодог. Шууд нэвтрүүлгийн үеэр ийнхүү дуулахаас гадна үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, дуугаа амьдруулах нь мэдээж чухал. Ингэж чадсан оролцогч үзэгч, шүүгчдийн саналаар Европын шилдэг уран бүтээлч алдрыг хүртдэг билээ. Наадамд хамгийн олон буюу 7 удаа тэргүүлснээр Ирланд улс дээд амжилт тогтоожээ. Тэдний араас Франц, Луксембург, Их Британичууд удаалдаг.
  Наадмыг зохион байгуулах эрхийг тухайн жилийн ялагчид олгодог. Тухайлбал, өнгөрсөн онд Германийн уран бүтээлчид тэргүүлсэн тул энэ жил Дюссельдорф хотод Европын шилдгүүд нэгэн тайзнаа өрсөлдлөө.

  Ялагч хосуудын нэг Азербайжаны дуучин Эльдар Касимов 1989 онд мэндэлсэн бөгөөд ард түмний хайртай жүжигчин Аббас-Мирза Шарифзадегийн ач хүү аж. Багаасаа дуулж өссөн тэрбээр улсдаа төдийгүй ОХУ-д нэр хүндтэй. Түүнтэй хослон дуулсан Нигяр Жамал гэх үзэсгэлэнтэй бүсгүй өдгөө Их Британид амьдардаг бөгөөд Азербайжаны дуучдын уралдаанд тэргүүлснээр "Евровишн"-д оролцох эрхтэй болжээ.

Кино реклам буюу бүтээгдэхүүн байршуулах сурталчилгаа

       Бичлэгээ эхлүүлэхийн өмна танаас нэг зүйл асууя. Таныг кино үзэж байхад тухайн кинонд ямар нэг бараа, үйлчилгээг сурталчлах тохиолдол байдаг уу? Миний хувьд дөнгөж сая найруулагч Б.Чингүүний "Сүүлчийн хором" /The Last Moment/ киног үзтэл Pepsi ундаа ширээн дээр харагдаж, гол дүрийн залуу цонхоо нээх гэхэд "Pepsi-Cola" гэсэн тухайн компанийн эртний лого гэрэлтэж байна.&n


Continue Reading

Жигүүрээ дэлгээд дүүл, андууд минь

Цагийн хүрд эргэн эргэсээр дөрвөн жилийн түүхийн хуудсыг тамгалжээ. Оюутан нас минь дуртгал болон үлдэж, дэврүүн сэтгэлийг өнгөрөх өдрүүдийн салхи сэвшин үлээж одох нь харуусал мэт хөндүүртэй. Гэсэн хэдий ч далавч нь ургаж гүйцсэн шувуухайнууд үүрнээс нисэн одох цаг тул хүсэл, мөрөөдөл цээжинд багтаж ядна. Намар намрын мөнөөх дүр зураг бидний дурсамжид ч бий. Сэтгүүл зүйн ангид тохой залган суух


Continue Reading

Тунгалаг сэтгэлийн эгшиг

    Түүний тухай бичихийн тулд дөрвөн цомгийг нь дахин сонслоо. Жазз аядуу хэмнэл, блюз зөөлөн аялгуу, тослог намуухан хоолой. Сонсох тусам тайван, гэгээлэг мэдрэмж төрөхийг зүйрлэж хэлэхэд хэцүү юм. Энэ бүхэн хаанаас ундарна вэ? Кейти Мэлуа. Гүржид төрсөн бяцхан охины гэр бүл түүнийг найман настайд Ирландын хойд хэсэг рүү, 10 настайд нь Англи руу дүрвэжээ. Эх нутагт нь өрнөсөн дай


Continue Reading

     Энэ асуулт нэлээдгүй хугацаанд толгойд минь эргэлдэж байна. Учир нь олон хүн хэн нэгэн, эсвэл аливаа үйл явдлын талаар эрээ, цээргүй магадгүй зохисгүй яриа өрнүүлснийхээ дараа "үнэн юм чинь яадаг юм", "үнэн л биз дээ?" гэх зэргээр өөрийгөө хаацайлахтай таарсан. Эндээс бодохоор үнэн үргэлж, тэгээд бүгд ил байх ёстой юм уу? гэсэн асуулт ургасан хэрэг.         Гитлерийн мөрөө хавчиж ярьдаг үнэнийг саяхныг хүртэл бидний олонх мэдээгүй байсан,


Continue Reading

  “Бусдыг мэдэх нь ухаарсных, өөрийгөө мэдэх нь гэгээрснийх...” гэж эртний Хятадын гүн ухаантан Лао Зэ хэлж байв. Угаас хүн өөрийнхөө тухай, “би”-гийн тухай эргэцүүлж эхлэх нь оюун санааны хүрээний дэвшил, магадгүй оргил нь ч байж болох. Тиймдээ ч Декартын “Би бодож байна, тиймээс би байна” (“Cogito, ergo sum”) гэх үг хүн төрөлхтний оршиж буйн шинжээ мэдрэхийн илэрхийлэл болсон биз ээ.   Тэгвэл өдгөө Монголчууд бид хэн бэ? Юун түрүүнд, гаднын оронд очиход энгийн иргэдээс нь


Continue Reading
Page 1 of 6612345...66Next